Нэгэн иргэний нүднээс зэвтэй төмөрний үртэс гарсан талаар тэрбээр бусдадаа анхаарууллаа. Тодруулбал иргэн Х -гийн нүд нь хэвийн бус тороод байхаар нь эмчид үзүүлтэл гурван ширхэг төмөр гарч ирсэн байна. Түүнээс энэ талаар тодруулахад тэрбээр ‘Миний нүдэнд төмөр орох нөхцөлгүй атал ийм зүйл боллоо.Би гагнуурын ажил хийдэггүй. Миний бодлоор крантны усаар нүүрээ угаах үед нүд рүү орсон байх магадлалтай. Хуучирсан шугам сүлжээ зэвэрсэн хоолойны төмөр байх’ гэдэг тайлбарыг өглөө.
Э.ЖОНОН