Мадонна өнөөдөр 60 нас хүрч байна

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Мадонна өнөөдөр 60 нас хүрч байна

Мадонна өнөөдөр 60 нас хүрч байна

Поп дууны хатан хаан гэгдэх дэлхийн од Мадонна өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрбээр 1958 оны наймдугаар сарын 16 төрсөн бөгөөд өнөөдөр 60 нас хүрч байгаа аж. Мадонна анх 1978 онд урлагийн ертөнцөд бүжигчнээр хөл тавьж байсан бөгөөд хожим нь ганцаарчлан дуулж эхэлснээр амжилтын гараагаа эхлүүлжээ. 1982 онд анхны дебют сингл болох “Everybody”  дуугаа хүргэсэн нь хит болсон. Үүнээс хойш “Like a Virgin”, ”La isla Bonita”, “Like a Prayer”, “Vogue”, “Take a Bow” зэрэг дуунуудаа олонд хүргэсэн нь таашаагдаж Мадонна урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа олж чадсан чадварлаг дуучнаар тодорсон билээ. АНУ-ын биллбоард дууны жагсаалтад Мадоннагын гаргасан дуу болгон нь хит болж хэдэн долоо хоногоор 1-р байранд бичигдэж мөн олон шинэ рекорд тогтоож байсан түүхтэй. 2000 онд Мадонна гиннесийн номд бүх цаг үеийн хамгийн амжилттай топ соло-дуучнаар бүртгэгдэж байжээ.

Харин энэ жил Мадонна төрсөн өдрөөрөө Марокко улсын баруун зүгт орших эртний хот Марракечээр аялж байгаа зургаа өөрийн Инстаграмм дээр нийтэлжээ.

“Төрсөн өдрөөрөө дэлхий даяар байгаа өөрийн фенүүдтэйгээ энэ үзэсгэлэнтэй улсаас холбогдож байгаадаа тун баяртай байна бас хүүхдүүдэд бидний тусламж хэрэгтэй” хэмээн Мадонна фейсбүүк дээрээ нийтэлсэн бөгөөд Малави улсын өнчин хүүхдүүдэд туслах хандивын аян эхлүүлжээ.

Эх сурвалж: NST
Г. Батмандах

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж