Нийлүүлэлт буурсан ч үйлдвэрлэл өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Нийлүүлэлт буурсан ч үйлдвэрлэл өсчээ

Үндэсний статистикийн хорооноос сар тутмын ээлжит мэдээллээ хийлээ. Хэрэглээний үнийн улсын индекс наймдугаар сард өмнөх сарынхаас 0,7 хувь, өмнөх жилийн эцсийнхээс есөн хувь, өмнөх оны мөн үеийнхээс 11,2 хувиар тус тус өслөө. Хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас ийн өссөн нь орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ гурван хувь, боловсролын үйлчилгээний бүлгийнх 17,9 хувиар өссөнтэй холбоотой байна. Сургалтын төлбөр хөдөө орон нутагт 17-18 хувь, Улаанбаатарт 20 хувь нэмэгджээ. Түүнчлэн өнгөрсөн сард инфляцийн түвшин 0,7-1,5 пунктээр өсч, 9-9,8 хувьд хүрснийг онцлов. Инфляци хоёр оронтой тоонд дөхөж очиход ч дээр нэр дурдсан хүчин зүйлс нөлөөлжээ. Харин олны таамаглаж байсан гурилын үнэ төдийлөн нөлөөлөөгүй гэдгийг статистикчид тайлбарлаж байна.

Гурилын үнэ наймдугаар сарын эхэнд өмнөх сарынхаа 25 хувь нэмэгдсэн хэдий ч инфляцид төдий л нөлөөлөөгүй гэнэ. Үүний учрыг үйлдвэрлэл өссөнөөр тайлбарлаж байна. Өнгрсөн сард гурилын импорт 15 мянган тонноор буурсан ч дотоодын гурилын үйлдвэрлэл 34 мянган тоннооор нэмэгджээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж