Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлалтай ‘Абсолют’ сүлжээ дэлгүүрийн 7-10 ажилтан бүтээгдэхүүнээсээ хордоод үхлүүт байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагджээ.
Энэ асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Өнөөдрийн байдлаар манайд тус дэлгүүртэй холбоотой гомдол ирээгүй. Цахим орчинд цацагдсан мэдээлэл байна лээ” гэв. Эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэг долоо хоногийн өмнө гарсан аж. Харин цахим орчинд мэдээлж байгаачлан 7-9 хүн биш түүнээс цөөхөн хүн хордсон бололтой.
‘Абсолют’ сүлжээ дэлгүүрийг Улаан-Үдийн Хотын зөвлөлийн гишүүн, бизнесмен Индира Шагдарова эзэмшдэг гэсэн мэдээлэл байна. Хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед тус дэлгүүр чанар, стандартын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэн жижиглэнгээр худалдаалдаг гэх мэдээлэл иргэдийн дунд байгаа юм.
Э.АРиУн