Зуслангийн ногоон бүсийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгаад байна | News.MN

Зуслангийн ногоон бүсийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгаад байна

Зуслангийн ногоон бүсийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгаад байна

Зуслангийн ногоон бүсийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгаад байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ” эрчимтэй явагдаж байна. Өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн зуслангийн бүсэд орц, гарц гаргаж, зөрчил арилгах ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Ажлын хэсэгт НГА-ны орлогч дарга Д.Нямдаваа, Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга Д.Сугар, Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ болон бусад албаныхан байлцлаа.

Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой зусланд байрлах “Сонгоулд” ХХК төмөр хашааг буулгаж баталгаат кадастрыг зургийн дагуу хашааг 200 метр татуулсан байна. Ингэснээр тухай хэсгээр ганцхан машин явж, түгжрэл ихээр үүсдэг байсныг хоёр машин зорчих бүрэн боломжтой гудамж гаргаж өгсөн байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 1 зусланд айлуудын хашааг татаж, орц гарц гаргаснаар тухайн хэсгийн 12 айл өөрсдийн зусландаа чөлөөтэй нэвтрэх боломжтой болсон байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой зуслан зөвшөөрөлгүй 4 метртэй төмөр хашааг буулгаж, газрыг чөлөөлж, тухайн хэсэгт есөн айлын орц гарц нээгдэж, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл боломжоор хангалаа.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн зусланд бусдын орц гарцыг хааж хашаа барьсан байсныг буулгаж, зөрчлийг арилгаснаар тухай байршилд байрлах 10 гаруй айлын орц гарцыг нээсэн байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн хэсэгт байрлах айлуудын хашааг татуулж, орц гарц гаргасан гээд зуслангийн ногоон бүсэд газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг дүүргүүдийн Газрын албанаас зохион байгуулан ажиллаж байна.

Энэ жилийн хувьд Зуслангийн бүсийн газар чөлөөлөлтийн ажил эхэлснээс хойш 40 гаруй байршилд орц, гарцыг нээсэн бөгөөд зуслангийн ногоон бүсэд зөрчил арилгаж, орц, гарц гаргаснаас тухайн хэсэгт амьдарч буй айл өрхүүд хэд хэдэн хашаа дамжин давж, гэр лүүгээ явдаг, үүнээс үүдсэн үл ойлголцол үүсдэг гэх мэт бусад хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж ажиллажээ.

Нийслэл, дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлуудыг эрчимтэй хийж байгаа бөгөөд холбогдох ажлын хэсэг явцын хяналтыг тухай бүрт нь явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа аж.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

"Болор дуран"-аар шалгав.

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-16 202.9.42.18

Зуслангийн ногоон бүсд хашаа барих стандарттай болмоор юм. Нэг метрээс өндөргүй байх. Хоёр айлын хашаа хооронд 3м зайтай байна ч гэх юм уу. зөрчвөл хашааг хурааж улсын орлого болгоно гэсэн ч яахав. Гэр хороолол болж дууслаа.

Зочин 2018-08-16 202.9.41.92

Жигжидийн урд уул руу гарч болдог байсан чинь айлууд хашаагаа нийлүүлж татаад замгүй болгож ой руу орох боломжгүй болгосныг нээж өгвөл тэндэхийн иргэд баярлах байх даа.

ЗОЧИН 2018-08-16 64.119.26.231

ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖЭЭ , МУУ НЬ ГАДСАНДАА ДЭЭРЛЭХҮҮ ГЭГЧЭЭР , БАЯН БУЛАГТ БАЙДАГ АМБААРТАА ОРОХ ГЭЖ ХАШАА ДАВДАГ ДАДАЛТАЙ БОЛЧООД БАЙСАН ЮМ .

Зочин 2018-08-16 66.181.160.89

Шадивлангийн урд уул руу гарах ямар ч боломжгүй болтол битүү хаагаад айлууд буучихсан, энд нэг ч гэсэн гарц гаргаж өгөөч! Төв замаас дээш 200м яваад урагш гарц хэрэгтэй байна!!!\n

Зочин 2018-08-16 66.181.179.235

Энэ ажлаа өргөжүүлэн эрчимжүүлээсэй билээ...

Зочин 2018-08-16 66.181.179.235

Бусад зусланд ч гэсэн ийм ажил хийгүй бол том газартай болох гэсэн шуналын үр дүнд гал гарч гэмээ нь тэр хавийнх нь бүх зуслан нурам болно гэсэн үг.

Зочин 2018-08-16 202.70.34.70

Өвөр Гүнтийн ой модонд хашаа бариад бүүр замаа алдлаа. Тэр хавийг хариуцсан байцаагч нар асуудлыг шийдэхгүй бол хариуцлага тооцох хэрэгтэй. Иргэдийн тэсвэр алдагдаж байна шүү.

Гал. 2018-08-16 103.10.22.127

Ийм ажил хийж байгаа нь сайн байна.Өвөр Гүнтийн ой модонд хашаа байшин,модон жорлон дураараа барьж,зэрлэг том том нохдоор өөрсдийгөө хамгаалуулж байна.Хүүхэд багачуудыг урж тасдахаас өмнө арга хэмжээ авна уу!

Зочин 2018-08-16 175.38.8.149

Та бүхэнд маш их ажил байна даа, амжилт хүсье!!! Шарга морьт, Санзайн ам, эмээлт өртөө гээд хаа сайгүй утгагүй хашаа байх юм... Сайн цэгцлээрэй...

Сонгино хайрхан 2018-08-16 202.131.230.238

СХД-н Баянголын ам буюу ОУ-н хүүхдийн Найрамдал зуслангийн урд амуудад сайн дураар газар өмчлөх асуудал хэрээс хэтэрч байгаа байдалтай байнаа СХД газрын алба ажилаа хийеээ

Зочин 2018-08-16 66.181.165.36

Сайн байна. Одоо Ар Гүнтийн Ухны аманд ойн хаяанд, бүр ой дотор, машин зам хаагаад хашаа барьчихсан айлуудыг шалгаад өгөөч. Ойгоос 100 метрийн дотор байшин барьж болдоггүй биз дээ. Яндагаас нь оч үсрээд ойн түймэр гарвал хэн хариуцах вэ? Гэтэл газрын албаныхан зөвшөөрөл өгчихөөд байх юм. Орон нутгийн иргэдийн олон жил явж ирсэн машин замыг дураараа хааж боогоод хаячих юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж