Америкийн хэвлэлүүд  Трампын эсрэг нэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Америкийн хэвлэлүүд  Трампын эсрэг нэгдэв

Америкийн хэвлэлүүд  Трампын эсрэг нэгдэв

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. 300 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэн чөлөөт хэвлэлийн компанит ажил зохион байгуулж байгаа аж. #EnemyOfNone буюу ХэнчДайсанБиш хаштаг ашиглан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн хэвлэлүүдийн эсрэг дайныг эцэс болгохын тулд нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна.

Учир нь ерөнхийлөгч Трамп хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг ерөнхийлөгч болсноосоо хойш буруутгасаар ирсэн. Сэтгүүлчдийг ерөнхийлөгчийг унагаах зорилготой ‘худал мэдээлэл’ цацдаг хэмээн дайрсан. Харин НҮБ-ын шинжээчид ерөнхийлөгчийн энэ явдлыг сэтгүүлчдийн аюулгүй байдалд халдан, эрсдэл учруулж байна гэж анхааруулсан.

Америкийн хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүд олон улсын хэвлэлийнхнийг энэ давалгаанд нэгдэхийг уриалсан байна. Дональд Трамп ‘хэвлэлийнхний амыг таглаж бүр доромжилж, бүрмөсөн арчиж хаях бодлогыг баримталдаг’ анхны ерөнхийлөгч гэж Их Британийн The Guardian сонин бичиж байсан аж.

‘’A Free Press Needs You’’, ‘’The New York Times’’ зэрэг сонинууд Трампыг ардчиллын аминд халтай хэмээн бичжээ.

‘’The Boston Globe’’ өнөөдрийнхөө дугаар дээр /2018.08.16/ ‘Сэтгүүлчид дайсан биш’ гэсэн гарчигтай нийтлэл бичсэн аж. ‘’200 гаруй жил Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эх сурвалж болж ажилласаар ирсэн’’ гэжээ.

Хэвлэлүүд нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэсэн үйл ажиллагаагаар хэд хэдэн хүн бэртсэн байна.  

Өнгөрсөн долдугаар сард ерөнхийлөгч Трампын Флоридад очсон айлчлалын үеэр иргэд хэвлэлийнхнийг гутаан доромжилж байсан аж. CNN-ийн сэтгүүлч Жим Акоста тус бичлэгийг твиттертээ тавин ард иргэд хэвлэлийнхний эсрэг ийм үйлдэл гаргаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байжээ. 

 

 

Эх сурвалж: BBC

Т. Мядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж