Хүүхэлдэйн театрыг Тасганы овоонд бус БЗД-т барина

Хүүхэлдэйн театрыг Тасганы овоонд бус БЗД-т барина

Хүүхэлдэйн театрыг Тасганы овоонд бус БЗД-т барина

Өдгөө 77 жилийн түүхтэй Монгол Улсын Хүүхэлдэйн театр өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй явж ирсэн. Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Тасганы овоонд театрын шинэ барилга барихаар олон нийтээс их хэмжээний хандив цуглуулсан. Гэвч өнөөдөр хандивын мөнгө ч үгүй, театр ч үгүй болоод байгаа юм. Тэгвэл Хүүхэлдэйн театрын шинэ барилгыг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж байгаа талаар ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам ярилаа.

Тэрбээр "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяаны Хүүхдийн санг сэргээн байгуулж, хандивын арга хэмжээг зохион байгуулсан юм билээ. Энэ санд хуримтлуулсан мөнгөөр олон улсын тэмцээнд оролцсон хүүхэд багачуудыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоног төхөөрөмж зэрэгт зарцуулсаар байгаад мөнгө нь нэлээд багассан. Одоо энэ сан нь манай яаманд харьяалагддагүй. Анх хандив цуглуулахдаа Хүүхэлдэйн театр болон хүүхдийн номын сангийн барилга барихаар төлөвлөж байсан боловч огт хэрэгжээгүйгээс гадна мөнгө төгрөг нь ч багассан.

Тасганы овоонд олгосон газар дээр Хүүхэлдэйн театр, хүүхдийн номын сангийн цогцолбор барих зураг төсөл нь бэлэн байгаа. Харамсалтай нь 2026 оны улсын төсөвт Хүүхэлдэйн театрын барилгын ажлыг тусгах гэсэн боловч эдийн засаг хүнд байгаа учраас шинэ барилга барих ямар ч боломж байсангүй.

Би өөрөө Тасганы овоонд очиж үзэхэд автозам дагуу хүүхдийн аюулгүй байдлыг хангах боломжгүй юм билээ. Тийм учраас нийслэл орон нутгийн удирдлагуудтай уулзаж ярилцаад, нийслэлийн Баянзүрх дүүрэгт Д.Сүхбаатар жанжны төрж өссөн газар дээр барихаар тогтсон. Ингэхдээ гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтаар барих асуудлыг судалж байна" гэсэн юм.

Хүүхэлдэйн театр нь Улсын драмын эрдмийн театрын  хурлын заал байсан хэсгийг тохижуулж, уран бүтээлээ үзэгч хүүхдүүдэд хүргэдэг. Улсын байгууллага учраас байрны түрээс төлдөггүй байна. Хуучны барилга учраас өвөл, зунгүй сэрүүн, халаалт муутай байдгийг ажилчид нь хэлж байсан юм. Хана туурга нь цуурч, тухай бүрт нь засвар хийгээд ч нэмэргүй болсон талаар бид өмнө нь сурвалжлага бэлтгэж байсан билээ.

Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь байгуулагдсан цагаасаа өөрийн гэсэн байргүй өдийг хүрсэн гэдгийг үе үеийн дарга нар нь хэлдэг. Анхны үйл ажиллагаагаа наадмын талбайд явуулж, хуучны Төмрийн завод гэх мэт барилгуудад байрлаж байсан бол сүүлд 1959 онд одоогийн Улсын драмын эрдмийн театрын байрандаа нүүж ирсэн байна. Соёлын яамнаас анх 2023 оны улсын төсөвт тусгахдаа 1.3 тэрбум төгрөгийг зураг төсөлд төсөвлөж, тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, “Sky Line” компани шалгарч, гүйцэтгэсэн байдаг.

ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР 150 ХҮНИЙ СУУДАЛТАЙ,  31 ХҮНТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Соёлын яамнаас танилцуулсан Хүүхдийн төв номын сан болон Хүүхэлдэйн театрын цогцолборын загвар зургийг та харж байна. Чингэлтэй дүүргийн V дугаар хороонд байрлах 1.1 га газар буюу та бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр баригдах энэ цогцолборын бүтээн байгуулалт 2021 оны хавар эхэлнэ гэж төлөвлөж байв.
Хүүхдийн төв номын сан зургаан давхар, 27 метрийн өндөртэй бол Хүүхэлдэйн театр нь дөрвөн давхар байхаар төлөвлөжээ.
Хүүхэлдэйн театр нь 600 хүүхдийн суудалтай их танхим, 150 хүүхдийн суудалтай бага танхимтайгаас гадна 5D танхим, энтертайнмент төв, хүүхэлдэйн музей болон дулааны улиралд ашиглаж болох задгай театртай төлөвлөсөн байна.

Хүүхэлдэйн театр нь өнөөдөр 150 хүний суудалтай,  31 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид 2021 оноос эхлэн Соёл урлагийн их сургуультай хамтран мэргэжлийн хүүхэлдэйн жүжигчин гэсэн мэргэжлээр элсэлт авч, ажлын байраар хангаж байгаа. Тэрнээс өмнө энэ мэргэжилтнүүдийг Монголд бэлтгэж байгаагүй, Засгийн газраас хуучны ЗХУ, Чех улсад бэлдэж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-12 202.179.30.142

Улсын Хүүхэлдэйн театр сүүлийн 2 жил олон улсын наадам фестивальд шинэ уран бүтээлээрээ оролцож өндөр үнэлгээ авч байгааг мэдэж байгаа хүн байгаа болов уу? Хүүхэлдэйн мэргэжлийн уран бүтээлчид төгсөж ирээд сүүлийн үеийн уран бүтээлүүдэд шинэчлэл гарсныг очиж үзээрэй.

Avatar

Зочин 2026-03-12 202.179.30.142

Энд сэтгэгдэл бичсэн хүмүүсийг харж байхад хүүхдийн гэсэн бүгдийг үгүйсгэсэн соёл, урлагийн талаар ойлголтгүй хүмүүс байна. Хүүхэлдэйн театрын асуудал ярьж байхад хүүхэлдэйн кино театрт очиж үзэхээ больсон ч гэх шиг театрын урлагийн талаар огт ойлголтгүй нөхөд байна. Хуучин хүүхдийн бүх соёл, урлагийн байгууллагыг хувьчилж үгүй хийж хүүхэд очих газаргүй болгосон. Одоо хүүхдүүд дэлгэцийн хамааралтай ямар зэрлэг болж байгааг харж байгаа байх. Энэ хүмүүс Хүүхэлдэйн театраар орж үзсэн болов уу?

Avatar

Зочин 2026-03-12 122.201.31.2

Америкийн хотуудад байдаг спортын ордонуудад сагс, хоккейн лигийн тэмцээнүүд, урлагийн шоу тоглолтууд аль аль нь явагдаж байдаг. Жнь: өчигдөр хоккейн тоглолт, өнөөдөр сагсны тэмцээн, маргааш урлагийн шоу гэх зэргээр хуваарийн дагуу ээлжлээд явагддаг арга хэмжээнүүдээс олсон орлогоор тухайн ордонууд өөрөө өөрийгөө санхүүжүүлж ашиг олж явдаг. Гэтэл манайд бүгд л дор бүрнээ нэг нэг том барилга босгож, тэрнийхээ урсгал зардлыг төсвөөс гаргуулаад сууцгааж байдаг.

Avatar

Зочин 2026-03-12 122.201.31.2

… Одоо энэ хүүхэлдэйн театр гээд тусдаа барилга барих шаардлагагүй. Үйл ажиллагааг нь хүүхдийн ордонтой нэгтгэж, хүүхдийн ордоны их бага заал танхимуудын нэгэнд байрлаад үйл ажиллагаа явуулж болно. Газрын асуудал нь шийдэгдэхгүй олон жил болж байгаа үндэсний урлагийн театрыг бол баруун 4 замд байдаг МҮЭСТО-д байрлуулж болно… гэх мэт.

Avatar

Нэргүй 2026-03-12 202.179.30.142

Америк Америк л гэхийн манайх ямар Америк юм уу? Бид чинь өөрийн гэсэн түүх соёл, зан заншилтай улс шүү.

Avatar

зочин 2026-03-12 66.181.166.196

Одоо хүүхэлдэйн театр хүүхдийн сонирхол татах уу, эхэндээ нэг хэсэг хүүхдүүдийг сургууль сургуулиар нь зөөж хүчээр баахан үзүүлэх л юм биз, яваандаа хоосон үр ашигггүй барилга л болно ш дээ, ер нь театр урлаг аль нь ч тэр, драм ч бай сонгодог нь ч бай, хүүхдийн ч бай, хүүхэлдэйн нь ч бай цаашдаа хэцүү ш дээ, төсвийн мөнгөөр тэжээгдсэн амиа аваад явчих чадваргүй газар л нэгээр нэмэгдэхийн нэмэр

Avatar

зочин 2026-03-12 66.181.184.214

соёл урлаг спортын зэрэг байгууламжууд төвдөө байсан нь дээр Хэрэглэгчээс холдуулаад хэрэггүй Хэн ч очихгүй хоосон барилга л болж үлдэнэ

Avatar

Зочин 2026-03-12 59.153.113.100

ЯМАРЧ ҮР АШИГГҮЙ БАРИЛГА. ОДОО ХҮҮХДҮҮД ХҮҮХЭЛДЭЙН КИНО ТЕАТРТ ОЧИЖ ҮЗДЭГ ҮЕ ӨНГӨРСӨН, ОРЧИН ҮЕИЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНО ТВ-үүдээр ДҮҮРЭН БАЙНА. БАС ЮУ БИЛЭЭ ХОТЫН УНДНЫ УСНЫ ЭХ БУЛАГ ДЭЭР АСАР ТОМ ТАЛБАЙД "ИХ ТЕАТР" БАРИНА ГЭЛҮҮ. ЭНЭ ТОМ ГАЗАР ХЭТДЭЭ НЯНБААТАР, ОРЛОГЧ НАРЫН НЬ ЭЗЭМШИЛ ГАЗАР БОЛОХ ЮМ ГЭСЭН. ИНГЭЖ ЯМАРЧ ҮР АШИГГҮЙ БАРИЛГУУД БАРЬЖ ХУЛГАЙ ХИЙХЭЭР ЭЛИИЙРЧ БАЛАЙРАХАА ЭНЭ МЭРГЭШСЭН ТОМ ХУЛГАЙЧ, АВИЛГАЧИД ХЭЗЭЭ Ч БОЛИХГҮЙ, УЛАМ ШУНАЛТАХ ЮМАА.

Avatar

Т 2026-03-12 66.181.189.242

театраа хэвээр нь байлгаачэээ.

Avatar

Нэргүй 2026-03-12 66.181.178.25

Тасганы овоо бол шашны байгууламж юм уу зүгээр ногоон байгууламж болговол зүгээр уг нь цамхаг босгоод хотыг дээрээс нь хардаг үйлчилгээний гоё байгууламж барьчихна ч гэж байхгүй л дээ солонгосын 120 давхар шиг биш юмаа гэхэд 50 давхар барьчих хоншоор манай баячуудад байхгүй л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж