Үндэсний шигшээ багийн бэлтгэл эхэллээ | News.MN

Үндэсний шигшээ багийн бэлтгэл эхэллээ

Үндэсний шигшээ багийн бэлтгэл эхэллээ

Үндэсний шигшээ багийн бэлтгэл эхэллээ

Зүүн Азийн АШТ-ий эхний шат 9-р сарын 2-8 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

9-р сарын 2-8 өдрүүдэд болох Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд өрсөлдөх Монголын улсын үндэсний шигшээ багийн байрласан бэлтгэл өнөөдөр эхэллээ. Герман улсын иргэн Майкл Вайссаар удирдуулсан манай улсын шигшээ баг энэхүү тэмцээнд 6 дахь удаагаа хүч үзэж байгаа нь энэ юм. Өмнө нь Монгол улсын шигшээ баг эхний шатыг давж байсан удаагүй. Харин энэ удаад тус шатны тэмцээнийг анх удаа эх орондоо хүлээн авч буй нь томоохон давуу тал юм. Эрэгтэйчүүдийн тэмцээний хуваарийг танилцуулбал:

09.02 17:00 Монгол – Макао
09.04 17:00 Монгол – Умард Марианы арлууд
09.06 17:00 Монгол – Гуам

Хэсэг тэргүүлсэн цорын ганц баг 2-р шатанд өрсөлдөх эрхтэй болох бөгөөд 2-р шатны тэмцээн 11-р сард Тайваньд зохион байгуулагдана. Энэ шатанд Тайвань, Хонгконг, БНАСАУ-ын багууд тоглоно. Үндэсний шигшээ багийн хувьд 10-р сард ОУХБХ-ны өдрүүдээр 2 нөхөрсөг тоглолт хийх хуваарь батлагджээ. Талын хөх чононууд 10-р сарын 12-ны өдөр Сингапуртай, 16-нд Лаостай тус тус зочилж тоглоно. Тэгвэл он гараад 2-р сард МХБХ, Катарын Хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Катарт очиж бэлтгэл сургуулилт хийнэ.

Одоогоор үндэсний шигшээ багт нийт 28 тоглогч дуудагдаад байгаа бөгөөд Зүүн Азийн тэмцээний дүрмээр эдгээрээс 18-нь эхний шатны тоглолтуудын мэдүүлэгт багтана. Эдгээр тоглогчдыг танилцуулвал:

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик220), Б.Ариунболд (Эрчим), А.Сайханчулуун (Эф Си Улаанбаатар), Тэнгис (Улаанбаатар Сити)

Хамгаалагч: О.Мөнх-Оргил (Дэрэн), Д.Төрбат (Атлетик220), Б.Гарьдмагнай (Дэрэн), Д.Билгүүн (Дэрэн), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), Б.Даваажав (Эрчим), Б.Ууганбат (Дэрэн), С.Дөлгөөн (Андууд Сити), А.Нармандах (Улаанбаатар Сити)

Хагас хамгаалагч: М.Төгөлдөр (Эрчим), Х.Цэнд-Аюуш (Дэрэн), Б.Батмөнх (Дэрэн), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Ж.Сүндорж (Эф Си Улаанбаатар), С.Гал-Эрдэнэ (Эрчим), С.Ганхуяг (Хангарьд), Ц.Мөнх-Эрдэнэ (Эф Си Улаанбаатар), А.Тэмүүжин (Атлетик220), Б.Балжинням (Эф Си Улаанбаатар), Ч.Бат-Эрдэнэ (Атлетик220)

Довтлогч: Н.Наранболд (Атлетик220), П.Энхбилэг (Андууд Сити), М.Жансерик (Дэрэн), Б.Хаш-Эрдэнэ (Андууд Сити)

Эх сурвалж: МХБХ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-16 175.38.8.149

Талын хөх чононууддаа амжилт хүсье! Нутагтаа хийх 3 тоглолтыг заавал хожоорой гэж ерөөе!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж