Данийн К.Возняцки бэртэл авлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Данийн К.Возняцки бэртэл авлаа

Данийн К.Возняцки бэртэл авлаа

АНУ-ын Цинциннатид мэргэжлийн талбайн теннисний “Western&Southern” нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний 2-р шатны тоглолтууд өндөрлөх шатандаа орж байгаа энэ үед Данийн шилдэг теннисчин, тус тэмцээний чансааны №2-д эрэмбэлэгдээд байсан К.Возняцки зүүн өвдөгний бэртлийн улмаас тэмцээнийг орхилоо. Тэр тэмцээний 2-р шатанд Нидерландын К.Бертенстэй таарч эхний сетэд 4-6 харьцаатай хожигдоод байсан юм. Ингээд тэр 2-р сетийн өмнө зүүн өвдөгний бэртэл авч тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.

Тэгвэл өнгөрсөн жилийн Цинциннати тэмцээний аварга Испаний Г.Мугуруза Украйны Л.Цуренкод хожигдож тэмцээнээ 2-р шатнаас өндөрлүүллээ. Тоглолт 3 сет үргэлжилсэн бөгөөд эхний сетийг Испани теннисчин өөрийн болгоод байсан ч сүүлийн 2 сетийг Украйн теннисчин өөрийн болгож ялалт байгуулсан юм. Ялалт байгуулсан Украйн теннисчин дараагийн шатанд Оросын Е.Макароватай тоглоно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж