Атлетико Мадрид Европын супер цомыг хүртлээ | News.MN

Атлетико Мадрид Европын супер цомыг хүртлээ

Атлетико Мадрид Европын супер цомыг хүртлээ

Атлетико Мадрид Европын супер цомыг хүртлээ

Европын хөлбөмбөгийн супер цомын төлөөх тоглолт Балтийн тэнгисийн эрэг дэх Эстони улсын нийслэл Таллин хотын “Lillekula” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн Европын супер цомын төлөө өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн аварга Реал Мадрид болон Европа цомын эзэн Атлетико Мадрид багуудын дунд болсон.

  • Реал Мадрид 2-4 Атлетико Мадрид (гоол: Д.Коста 1’, 79’, Саул 98’, Коке 104’, К.Бензема 27’, С.Рамос 63’ пен)

Реал Мадрид: К.Навас, Марсело, С.Рамос, Р.Варане, Д.Карвахаль, Т.Кроос (Б.Майораль 102’), Каземиро (Д.Себаллос 76’), М.Асенсио (Л.Модрич 57’), Иско (Л.Варкуэз 76’), Г.Бэйл, К.Бензема

Атлетико Мадрид: Я.Облак, Л.Эрнандес, Д.Годин, С.Савич, Хуафран, Коке, Р.Эрнандес (Витоло 71’), Саул, Т.Лемар (Т.Партей 90+1’), А.Гризман (А.Корреа 57’), Д.Коста (Х.Хименез 109’)

Тоглолтын эхний гоолыг Атлетико Мадрид багаас Д.Коста эхний 1 минутанд хаалганы хурц өнцөгт цохин гоолдож багтаа тэргүүллийг авчирсан. Гэсэн хэдий ч Реал Мадрид барьц алдалгүй тоглож К.Бензема багийнхаа тэнцээний гоолыг оруулсан бол С.Рамос тоглолтын II хагаст 11 м-н цохилтоор багтаа тэргүүллийг авчирсан. Реал Мадрид тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч тэдний тэргүүлэл ердөө 16 минут хадгалагдсан бөгөөд 80 дахь минутанд Д.Коста тус тоглолтын 2 дахь гоолоо оруулж үндсэн цагт тэнцсэн. Ингээд нэмэлт цагт Саул болон Коке нар багийнхаа ялалтын гоолуудыг оруулснаар Мадрид хотын Атлетико дерби Реал клубыг буулгаж авснаар 2018 оны Европын супер цомыг хүртсэн.  

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж