Саяхан өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн хүчирхийлж, дээрэлхэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, нийгмийн анхаарлыг татав. Уг бичлэгтэй холбоотойгоор хүүхдийн аюулгүй байдал, үе тэнгийн дээрэлхэлт, сургуулийн орчин дахь хүчирхийллийн асуудал дахин хурцаар хөндөгдөж, олон нийт өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэлсэн. Тухайн асуудалтай холбоотойгоор зарим улстөрчид хүүхдийн эрхийг хамгаалах, сургуулийн орчин дахь хяналт, хүмүүжлийн ажлыг сайжруулах шаардлагатай гэж үзэж буйгаа мэдэгдсэн бол зарим нь эцэг эх, сургууль, нийгмийн хамтын оролцоо чухал гэдгийг онцолж байна. Мөн өсвөр үеийнхний дунд гарч буй дээрэлхэлт, хүчирхийллийг зөвхөн шийтгэлээр бус урьдчилан сэргийлэх, сэтгэлзүйн болон хүмүүжлийн арга хэмжээг түлхүү хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь ч илэрхийлэгдэж байгаа юм. Уг асуудалтай холбоотойгоор улстөрчид болон холбогдох албан тушаалтнуудын байр суурийг хүргэж байна.
ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ ҮЙЛДСЭН ХҮҮХДИЙГ ӨМӨӨРӨӨД БАЙХ ШАЛТГААНГҮЙ
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Миний бие өнөөдөр нийгэмд үүсээд байгаа дээрэлхэлтийн асуудалтай холбоотойгоор Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслөө Засгийн газарт танилцуулсан. Интернэт хэрэглэгчдийн ойролцоогоор гурван хүн тутмын нэг нь 18-аас доош насны хүүхэд байна. Цар тахлын нөлөөгөөр хүүхдүүдийн дунд цахим хэрэглээ нэмэгдсэн. ДЭМБ-ийн судалгаагаар дэлхий даяр нийт 200 сая орчим хүүхэд цахим платформын зохисгүй хэрэглээтэй байна. Бидэнд тусгайлсан хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Үүний тулд Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийг санаачлан, боловсруулсан. Үүний хамгийн чухал нь бид насны хязгаартай хэрэглэгч гэх зохицуулалтыг оруулж ирсэн. Үүнд 16 нас хүрээгүй хүүхдийг хамруулж ойлгоно. Ингэснээр насны хязгаартай хэрэглэгч цахим хаяг нээхэд олон төрлийн баталгаажуулалт шаардалагатай болно. Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн 14-өөс дээш насны хүүхдийг өмөөрөөд байх шалтгаан байхгүй. Эрүүгийн шинжтэй бол хэргийг нь цагдаагаар шийдвэрлүүлэх ёстой.
БИД ХҮҮХДҮҮДДЭЭ ИЛҮҮ АНХААРАЛ ТАВИХ ЦАГ БОЛЖЭЭ

УИХ-ын гишүүн А. Ариунзаяа:
-Эдгээр асуудлыг хуулиар ихэвчлэн зөөлөн арга хэмжээгээр зохицуулдаг. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдэд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх, хамгаалах арга хэмжээ авдаг. Харин уг үйлдэлд холбогдсон хүүхдүүдийн хувьд эцэг эх, сургуультай нь хамтран хөгжлийн болон хүмүүжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр заасан байдаг. Бид сүүлийн 20–30 жилийн турш хөвгүүддээ охидод гар хүрч болохгүй гэж хүмүүжүүлж ирсэн. Харин одоо охидоо ч мөн адил бусдыг хүндэтгэх, хүчирхийлэл гаргахгүй байх талаар зөв хүмүүжүүлэх ёстой. Саяхан ээждээ хаягдсан сармагчны бичлэг цахим орчинд тархсан. Үүнтэй адил хүүхдүүд бие биедээ хүчирхийлэл үйлдэж байгаа нь араатанлаг араншинтай адил харагдаж байна. Тиймээс бид хүүхдүүддээ илүү анхаарал тавих цаг болжээ. Гэхдээ ийм хэрэгт холбогдсон хүүхдүүдийн их сургуульд суралцах эрхийг бүрмөсөн хориглох нь зөв шийдэл биш юм.
ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛ ОРУУЛАХ ЁСТОЙ

Батлан хамгаалахын сайд Д.Батлут:
-Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэх биш, хүчтэй нь хүчгүйгээ хамгаалдаг чадамжид суралцах ёстой. Тийм учраас “цэрэгжилтийн хичээл”-ээр өв соёл, түүх, цэрэг эх оронч хүмүүжил олгоно. Мэдлэггүй хүн өөрийгөө ч хамгаалж чадахгүй учраас мэдлэг олгохын тулд энэ хичээлийг ЕБС-ын заавал сурах хичээлд оруулна.
ХҮҮХДИЙН СУУРЬ ХҮМҮҮЖИЛД НИЙГМИЙН ОРЧИН ЧУХАЛ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам:
-Хүүхэд албан боловсролыг сургууль, цэцэрлэгээс олж авдаг бол албан бус боловсролыг гэр бүл, найз нөхөд, нийгэм болон хүрээлэн буй орчноосоо сурч мэддэг. Хүүхдийн төлөвшил, хүмүүжилд түүний амьдарч буй орчин маш чухал нөлөөтэй байдаг. Тиймээс хүүхдийн суурь хүмүүжлийг зөв төлөвшүүлэхэд зөвхөн сургууль, багш нар төдийгүй гэр бүл, эцэг эх, нийгмийн бүх гишүүдийн оролцоо чухал.
ХҮҮХДҮҮД ЭРХЭЭ МЭДДЭГ Ч ҮҮРГЭЭ ОЙЛГОДОГГҮЙ

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:
-Энэ асуудал сүүлийн 10 гаруй жилийн орхигдсоны гор гарч байна. Хүүхдүүд эрхээ мэддэг боловч үүргээ мэддэггүй, хариуцлагаа ойлгодоггүй болсон. Бид эцэг эхчүүдэд энэ ойлголтыг өгөх зорилгоор сургалт, зөвлөгөө зохион байгуулсан. Гэтэл эцэг эх нь хүүхдэдээ шаардлага тавьсны төлөө хүүхэд нь цагдаа дуудсан тохиолдол ч гарсан. Тиймээс хүүхдүүдэд үүрэг, хариуцлагын ойлголтыг соён гэгээрүүлэх ажлыг хийх шаардлагатай. Гэхдээ энэ ажлыг зөвхөн сургуульд даатгаж болохгүй. Нийслэлийн зүгээс үе тэнгийн дээрэлхэлтийг өсвөр үеийнхэнд ойлгуулах зорилгоор ийм зөрчлийг хүүхдийн хувийн хэрэгт тэмдэглэж байх санал гаргасан. Гэвч Боловсролын яам энэ саналыг дэмжээгүй.
ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ОНООЖ, НИЙГЭМД ТОДОРХОЙ ЖИШИГ ТОГТОО

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
-Нэгнээ шалдалж зодож, бүр нэмж хүчирхийлсэн энэ бүлэг этгээдүүдэд эр, эмгүй бүгдэд нь хуулийн дагуу байж болох ялын дээд хэмжээг оноож, нийгэмд тодорхой жишиг тогтоох ёстой. Цаашид хүүхдүүдээ хамгаалах боломж улам бүр хэцүү болно. Үе тэнгийн дээрэлхэлт болон үеийнхээ нэгнийг яргалж, хүчирхийлэх гэдэг нь огт өөр, ноцтой ялгаатай асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлтийн хэлбэр, төрлүүдийг ч илүү тодорхойлж, ялгаж ойлгох шаардлагатай байна.


3,569.17





















































иргэд 2026-03-12 59.153.114.177
ЭРХ НЬ ДЭНДСЭН БАЯН АЙЛЫН ХҮҮХДҮҮД ЭЭС ААВ ЭЭЖ НЬ АЙГААД ИРЭЭДҮЙД ТӨРИЙН БҮДҮҮН ДАРГА НАР АЙГААД АРАЙ ЮҮ
ТЭДНИЙ ЗУРГИЙГ ААВ ЭЭЖТЭЙ НЬ ХАМТ НИЙТЭД СЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ
БИДНЭЭС БҮГД АЙДАГ ЧИ ЯВААД СУР ГЭЖ ХАШГИРААД БАЙДАГ НЬ САЙДЫН ХҮҮХДҮҮД ЮМ УУ
зочин 2026-03-12 66.181.184.214
Баруунд ялангуяа ардчиллын үлгэр жишээ гэж бидний магтдаг АНУ-д хүүхдийн хүмүүжил, сахилгх бат ёс зүй ямар хүнд болсоныг мэдэх үү, Багш нар гэж зовсон хүмүүс байдаг гэсэн, Юун хичээл ном суралгалт, Эцэг эхчүүд гэж хүүхдүүддээ бас зовсон, яаж гайгүй шиг сургууль олох вэ яаж хүн шиг хүн болгох вэ гэж санаа зовсон хүмүүс, Бүр 12-13 наснаас хар тамхинд орж байна Бид барууныг дуурайж байж ийм байдал рүү орох нь ээ Одооноос анхаарахгүй бол залгамж хойч маань сүйрэх нь ээ,Энэ талаар хэвлэлүүд ч таг чи
иргэд 2026-03-12 59.153.114.177
ХУЛГИАНТААД ТАНХАЙРААД БАЙГАА ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРЬЖ НИЙТЭД ИЛ ГАРГАЖ ХУУИЙН ДАГУУ ШИЙТГЭХЭЭС ЯАГААД АЙГААД НУУГААД БАЙНАА БАЯН АЙЛЫН ХҮҮХДҮҮДЭД БАЗУУЛААД БАЙГАА ЮҮ???
Ундрам ла ла ла 2026-03-12 103.209.212.154
Ичиг Ундрам гуай хүүхдийн хүмүүжил , хүчирхийлэл гэр бүлийн орчин ярьлаа юууу шившиг
Зочин 2026-03-12 202.179.26.227
Эрээ цээрээ алджээ. Одоо Нара гэгч ийм зүйл яриад суух ёсзүйтэй эмэгтэй мөн ??. Энэ хүн үнэхээр аймаар шүү дээ.
Нэргүй 2026-03-12 43.242.242.59
Одоо буруу зүйл хийж байгаа хүүхдэд шаардлага тавьдаг хүн байхгүй болсон. Залуучуудад шаардлага тавихаар чамд хамаагүй хөгшин төгцөг минь зайл цаашаа гэж хэлдэг. Ёс зүйтэй хүмүүжилтэй байх тухай ярьсан хүнийг хоцрогдсон социализмын үеийн ёс зүйтэй гэдэг. Тэгэхээр одоо чинь ардчилсан-капиталист ёс зүй ноёрхож байх шиг байна. Ер нь ямар нийгэм байна тийм л ёс зүй байх нь үнэн бололтой. Сургуульд багш нар ёс зүй хүмүүжлийн тухай яриахаа больсон нь их нөлөөлж байна. Аав ээж нар нь хүүхдээ өмөөрдөг
ЧУЛУУ 2026-03-12 202.55.191.194
ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ӨӨР ХҮЧИРХИЙЛЭГЧ ХҮМҮҮЖҮҮЛЖ СУРГАДАГ…АМЬДРАЛ ТӨЛӨӨСӨӨ АВДАГ… АМЬТАНГ ЧИХЭР, МОД, ЧУЛУУГААР СУРГАДАГ…
Нэргүй 2026-03-12 157.15.6.114
Ундрам-сСуурь хүмүүжил ярих эрхтэй НЭГЭН МӨН ҮҮ!!!!!
Нэргүй 2026-03-12 66.181.178.25
Монголоо л алдсан бн Монголоос бусад улс орнууд түүхэндээ өлсгөлөн тахал гамшиг туулж ирсэн түүхтэй манай монгол ч гэсэн дарлал мөлжлөг тамлал амсаж ирсэн түүхтэй ч бусад орнууд шиг ард нийтээрээ өлсгөлөнд нэрвэгдэж хүн хүнээ идэхдээ тулж байгаагүй өндөр дээд заяатай ард түмэн.Тийм ч учраас нийтээрээ өр нимгэнтэй хэт хатуу хахир амин хувиа бодсон зангүй бараг л өдий хүрсэн.Энэ язгуур маань энэ харийн хил аязгааргүй орж ирсэн зүйлээс болж алдагджээ Энэ маш муу шүү монгол улсын ирээдүй ийм өөдгүй
Нэргүй 2026-03-12 124.158.119.35
Үхсэн, хэн ч юу ч гэж балайрч чадна. гол хийдэг хүн ага энэ улсад, энд тэнд очиж худлаа мэдрэлтсэн л хүмүүс байна. Дээр нь энэ ярьж байгаа байлайнууд нь бүгд өөрсдөө ёс зүйгүй оркууд