Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа | News.MN

Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.

Шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид Улаанбаатар хотын хөгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах зэрэг олон талын ач холбогдолтой. Хамтын ажиллагааны хүрээнд ШУА нь нийслэлийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, хөгжүүлэх хөрөнгө оруулалтын том төслүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого боловсруулахад хамтран оролцох, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах ажилд судалгаа шинжилгээнд түшиглэсэн арга зүйн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх зэрэг олон талаар хамтран ажиллах юм.

Харин нийслэл хотын зүгээс хотын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ эрдэмтэн судлаачдын оролцох нөхцөлийг хангах, хотын хөгжлийн асуудлаар сургалт семинар зохион байгуулна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Нийгмийн хөгжлийн түвшинд бидэнд нэг алдагдаж байгаа зүйл бол аливаа нэг үйл ажиллагааг явуулахдаа судалгаа шинжилгээнд үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй тоо баримтад үндэслэн үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Шилжилтийн үеийн нийгэмд болон харьцангуй тогтворжсон өнөө үед ч адил хаягдаж гээгдсэн зүйл бол хүн бүр онолч, өөрсдийн бодлоор асуудлыг шийдвэрлэх гэж оролддог болсон. Ялангуяа шийдвэр гаргахдаа шинжлэх ухаан, онолд үндэслэхгүй байх явдал их гарсан. Энэ бүх үйл ажиллагаа явсаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа хөндлөнгийн нөлөөнд автах байдал ажиглагдаж байна. Энэ байдлыг засаж залруулахын тулд бид судалгаа шинжилгээний байгууллагатай хамтарч ажиллах ёстой” гэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд судалгааны үр дүнд эдийн засгийн эргэлтэд оруулах, сайн түншлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран Инноваци, хөгжлийн төвд оюуны өмч, технологи дамжуулах, арилжих дэд бүтцийг байгуулах хөгжүүлэх мөн хотын нутаг дэвсгэрийн хөрсний бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийн арчилгааны асуудлыг сайжруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх арга зүй зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм.

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Өнөөдөр ШУА-ны академийн хувьд түүхэн үйл явдал болж байна. Бид нийслэл хоттой хамтран ажилласнаар хөгжлийн бодлого боловсруулах, тулгамдсан асуудлын гарцыг олоход шинжлэх ухаанчаар хандах боломжтой болж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод талархал илэрхийлмээр байна. Учир нь төрийн бодлого боловсруулдаг жишгээс өөрөөр хандаж хотыг хөгжүүлэх бодлого дээр ажиллах гэж буй талархаж байна” гэж хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-16 203.91.115.46

ЯМАР Ч ШИНЖЛЭХ УХААН БАЙГААД ОДОО ӨНГӨРСӨН ШИНЭЭР НИЙСЛЭЛ БАРИХ НЬ ЗӨВ

Avatar

Zochin 2018-08-16 27.123.212.139

Ongorson borooni hoinoos,tsuv nomrov gedeg bhaa

Avatar

Зочин 2018-08-16 66.181.180.56

BODLIIG BODITJUULJ BUTEEL GARGAH PROGRAMM HIIH BOLOMJTOI

Avatar

Зочин 2018-08-16 66.181.180.56

ERDEMTEDIIG ERH MEDELD GARGAHGUI BOL BUTEELIIN N MUU ZORILGOGD ASHIGLAJ TSOMIIN ZEVSEG BUTEESEN ERDEMTEDIIG MONGOL DAHI RAERLIIN HOLBOOTOI HAMTRAN AJILAHAD GARIIN USEG ZURAH DUTUU BNA

Avatar

Зочин 2018-08-16 66.181.179.235

ШУ гэж хаана байна. Архангайнхан аль хэдий нь амы нь барьчихсан шүү дээ.

Avatar

Зочин 2018-08-16 202.72.245.200

ХА ХА ХӨГЖИЛТЭЙ ГАРУУД ШҮҮ МАРТСАНАА САНАХ БИЧИГ Ч ЯАХАВ ХАРИН ШИНЖЛЭХ УХААНАА ХААНААС ОЛОХ ГЭЖ БНА ТА ХОЁР

Avatar

Шоу 2018-08-16 202.21.127.160

ШУА-ийн хэдэн тэнэг саарал ордон, ялсан намын байр хавиар л эргэдэг, худлаа ингэж шоудаад
юу сайхан болохов дээ, бодит байдал дээр ажлаа л хийцгээ, ингэж шоудаад хэрэггүй

Avatar

иргэн 2018-08-16 202.179.26.220

Монголд шинжлэх ухаан байхгүй , тэр тусамаа Рэгдэл гэдэг [Хориотой Үг] байхад хэзээч ШУ хөгжихгүй,

Avatar

Зочин 2018-08-16 66.181.161.46

Уул нь ч ШУА гайгүй байж болохоор. Даанч Рэгдэлийн баг Монгол улсын шинжлэх ухааныг сүйтгэчихлээ дээ. Одоо ч сэхэхгүй биз дээ.

Avatar

Зочин 2018-08-16 202.170.68.38

Найрамдлын зуслангийн газрыг Баабарын нэрлэсэн Баянгорхийн Эрдэнэ бүхэлд эзэмшсэн

Avatar

Зочин 2018-08-16 66.181.190.31

ERDEMTEDIIG ERH MEDELD GARGAHGUI BOL ULS TORCHIDIIN BULHAIGAA NUUH HEREGSEL BOLJ

Avatar

123 2018-08-16 202.131.230.238

СХД-н Баянголын ам буюу ОУ-н хүүхдийн Найрамдал зуслангийн урд амуудад сайн дураар газар өмчлөх асуудал хэрээс хэтэрч байгаа байдалтай байнаа СХД газрын алба ажилаа хийеээ

Avatar

Зочин 2018-08-16 202.9.42.1

Рэгдэл ШУ гэж ярихаар сонин санагдах юм.

Avatar

Зочин 2018-08-16 103.229.122.27

Хамтарч ажиллахаар боллоо гэж яриад байх юм, угаасаа хамтарч ажиллаад аль эрт хийчих естой л ажил баймаар юм, иймэрхуу ажил дээр бусдын гар харахгуй гэж л ШУА зэрэг газрыг тесвеес санхуужуулж байгаж байдаг байлгуй дээ

Avatar

зочин 2018-08-16 103.9.88.162

Төрийн байгууллагууд хамтран ажиллана гээд гарын үсэг зураад шоудадаад байх юм, хуулиараа хамтарч ажиллах үүрэгтэй шүү дээ

Avatar

SS 2018-08-16 66.181.168.8

ene SHUA end tend baahan gariin useg zuraltsaal yavaad bdag naasan, shine yum hiigeechee. Tegeel jil bolgon boldog ulig bolson heden uzesgelen deer ali ambasiin ueiin hend ch hereggui surtei loozontoi heden yumaa barildaal guij yavdag shde tanai hureelenguud. Yostoi yu ch hiideggui gazar shuu! Sxan nernees uurtsgui!

Avatar

Зочин 2018-08-16 119.40.103.82

p***a hudlaa neg l ih gariin useg zursan uls bolio ta nar chadahch ugui chaddagt ni ug

Avatar

Зочин 2018-08-16 155.4.22.143

yasan ch ih sanamj geree meree hiidgiin uur yum hiih chadvar algaaa ene manguuud

Avatar

Hahahi 2018-08-16 66.181.161.66

Batbold uneheer dup baagii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж