ЗТХЯ-ны газрын дарга нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

ЗТХЯ-ны газрын дарга нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

ЗТХЯ-ны газрын дарга нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Өнгөрөгч долоо хоногт Зам тээврийн хөгжлийн яамны дарга нар  ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. 

Хэрэг гардаг өдөр сэжигтэн Б.Махбал нь яамныхаа Зам тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганбаяр, Төмөр зам далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Артур, Авто замын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Э.Энхбат, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа нарыг уруу татан ажлынхаа байран дээр архидан согтуурсан байдаг.  Оройн 19.00 цагийн үед  Б.Махбал нь талийгаачийг өрөөндөө хэд хэдэн удаа дуудуулан 20 цагийн орчимд өрөөнд нь орсон аж. Улмаар тэд 21.00 цагийн үед гарч яамны гадаа маргалдан зодолдсон нь яамны гаднах хяналтын камерт бичигдэж үлджээ.

Төрийн яамны газрын дарга нар нэгийнхээ аминд  хүрсэн харамсалтай хэрэг гарсны дараа Засгийн газар ээлжит бусаар яаралтай хуралдаж, хариуцлага тооцохоор болсон бөгөөд тус яамны 6 газрын дарга нарыг халахаар шийдвэрлэсэн. Гэвч, Даваа гаригт ажлын байран дээрээ архидан согтуурсан дарга нар өргөдлөө өгөөгүй гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байсан. Тиймээс энэ талаар эргэн тодруулахаар Зам тээврийн хөгжлийн яам орлоо. Тус яамны үүдэн зогсох Төрийн тусгай хамгаалалтын хамгаалагч дотогшоо нэвтрүүлсэнгүй. Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр гүйцэтгэгч, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэнтэй уулзахыг хүссэн ч хамгаалагчийн зүгээс ‘Хүнтэй уулзаж байна’ гэсэн шалтгаанаар оруулаагүй юм.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийг зодуулж байхад хамт байсан таван албан тушаалтан өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ саяхан өгчээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн шалгалтын явцыг тодруулахад шалгалтын одоогоор явагдаж байна” гэлээ. Сэжигтэн Б.Махбалыг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна. Мөн талийгаач Т.Гомбосүрэнг өчигдөр /2018.08.15/ эцсийн замд нь үдсэн юм.

Э.Ариун 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж