Хамгаалагчдын хордсон шалтгааныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Хамгаалагчдын хордсон шалтгааныг тогтоожээ

Өмнөговь аймаг дахь Оюутолгойн уурхайд хамгаалагчаар ажиллаж байсан хүмүүс хоолны хордлого авч, хоёр хүн аймгийн эмнэлэгт эмчлүүлсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Аймгийн болон улсын төв лабораторид хийсэн шинжилгээгээр тэдгээр иргэдийн идсэн хоолонд нь гэдэсний халдварт өвчин үүсгэгч эмгэг төрөгч нян  байсныг тогтоосон гэж Улсын мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсролын хяналтын газрын дарга Н.Оюунчимэг мэдэгдлээ. Гэхдээ одоогоор эмгэг төрөгч нян илэрсэнд хэн буруутай болохыг тогтоогоогүй байна. Иргэдийн хоолыг хийсэн цайны газар болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн компанийн аль нь буруутайг нарийн шинжилгээг үндэслэн тогтоох аж.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж