"Сайд Э.Бат-Амгалан уулзаж, асуудлыг шийдэхгүй бол өлсгөлөнгөө зогсоохгүй"

"Сайд Э.Бат-Амгалан уулзаж, асуудлыг шийдэхгүй бол өлсгөлөнгөө зогсоохгүй"

"Сайд Э.Бат-Амгалан уулзаж, асуудлыг шийдэхгүй бол өлсгөлөнгөө зогсоохгүй"

"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид өчигдөр /2026.3.10/өдрөөс хойш Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаж, нойтон өлсгөлөн зарлаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар таван хувьцаа эзэмшигч нойтон өлсгөлөн зарлаж 22 цагийг үдээд байгаа юм.


"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн түр хорооны дарга Т.Дөлгөөнтамир:

-"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигчд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай уулзах гэж дөрвөн өдрийг ардаа үдэж байна. Уулзалт хийхгүй болохоор арга ядан нойтон өлсгөлөн зарласан. Бид бүхэн нойтон өлсгөлөн зарлаад яг 22 цаг болж байна.  Анх өчигдөр /2026.3.10/ нойтон өлсгөлөн зарлах хувьцаа эзэмшигчдийн тоо 44-д хүрсэн. Харин өчигдөр таван хувьцаа эзэмшигч нойтон өлсгөлөн зарлаж, яамны гадаа хонолоо. Өлсгөлөнг  өөрсдийн дур зоргоор шууд зарлачихдаггүй юм байна. Эхлээд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн газарт үзлэгт хамрагдсан. Тухайн үзлэг шинжилгээнд нийт найман хүн хамрагдсан ч  гурав нь эрүүл мэндийн шалтгаанаар хасагдаж таван хүн нь нойтон өлсгөлөн зарласан.

Бид бүхэнд эргэж буцах зам байхгүй. Яагаад гэвэл 25 мянган хувьцаа эзэмшигчдийн нүүрийг яаж харах юм. Үүссэн асуудлыг шийдэж чадсангүй гэж очих зориг зүрх бид бүхэнд алга. Тиймээс эцсээ хүртэл тэмцэнэ. Сайд Э.Бат-Амгалан болон түүний төрсөн дүү Э.Батбаяртай холбоотой 70 орчим тэрбум төгрөг бол маш том гэмт хэрэг. Э.Бат-Амгалан сайд 70 тэрбум төгрөгийг тэвэрч авчхаад хууль хяналтын байгууллагад шан харамж өгч өөрийн талд ажиллуулж ирсэн гэж бид бүхэн хардаж байна.

Цалингийн зээл авч амьдралаа залгуулж байгаа инженер болон бусад хүмүүсийг шийтгэх шалтгаан байхгүй. Ах, дүү хоёрын зорилго бол компанийг зүгээр дампууруулж хаалгыг нь барих дээр хүргэж байна. Байгууллагыг дампууруулж удирдах албан тушаалтныг шоронд хийж 25 мянган ажилчдыг нь талаар нэг тарааж, баялаг дээрээ хоёулаа суух санаархал өвөртөлсөн гэж бид бүхэн бодож байгаа. Бид бүхний эцсийн зорилго Э.Бат-Амгалан сайдтай уулзаж, өөрсдийн шаардлагыг гарт нь хүлээлгэн өгөх.  Хэрэв гарч ирж бидэнтэй уулзаж, асуудлыг сонсохгүй бол жагсаал хяналтаас гарах нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс Э.Бат-Амгалан сайд ихэрхэхгүйгээр уулзах ёстой.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзах гэж өчигдөр /2026.3.10/ Төрийн ордон орсон. Ерөнхий сайдын бичиг хэргийн ажилтан гарч ирж, бидний шаардлагыг хүлээж авсан авсан. Өнөөдөр бид бүхэнд хариу өгнө гэсэн хүлээлттэй байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимд ийм сайд хэрэгтэй юм уу. Бид бүхэн Засгийн газартай ноцолдоогүй, ганцхан Э.Бат-Амгалантай ноцолдож байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн яам бол бид бүхэнд хамаагүй. Харин сайдын сэнтийд суусан Э.Бат-Амгалантай уулзахыг хүсэж байгаа юм. Бид бүхэн төрийн гурван өндөрлөгт албан бичгээ хүргүүлсэн учир ард түмнээ бодож бид бүхэнтэй уулзана гэдэгт итгэл төгс байгаа.

"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийнТУЗ-ийн гишүүн Б.Энхтуяа:

-"Зэс эрдэнийн хувь" ХХК нь 2014 онд 24,500 хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдаж, өнөөдрийг хүртэл 15-16 жил үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн бүтээн байгуулалтын ажил 2020 онд эхэлж, сүүлийн хоёр жилийн турш зэс боловсруулах үйлдвэрлэлээ амжилттай явуулж ирсэн. Гэвч өнөөдрийн байдлаар компанийн удирдлага болон санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүсээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү, тус компанийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Батбаяр нь албан тушаалаа ашиглан ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийг төөрөгдүүлж, олон удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тодруулбал, сүүлийн хоёр жилд үйлдвэрлэсэн зэсийг Э.Батбаярын эхнэрийн 100 хувь эзэмшдэг  компаниар дамжуулан борлуулсан.

Энэ тухай 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд тусгагдсан бөгөөд Э.Батбаяр "Зэсийг шууд борлуулах нь татварын хувьд ашиггүй, харин дотоодын компаниар дамжуулбал татварын дарамт үүсэхгүй" гэж мэдэгдэж байсан. Гэтэл бодит байдал дээр борлуулалтын орлогын дөрөвний нэг буюу 70 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бөгөөд үүний 30 орчим тэрбум төгрөг нь НӨАТ-ын өр болон хуримтлагдсан. Түүнчлэн, анхны хөрөнгө оруулалтыг ашиглахдаа хүүгийн зөрүүгээр дамжуулан хөрөнгө завшиж байсан нь илэрсэн. Тухайлбал, зээлийн бодит хүү 6.5 хувь байхад 12.5 хувь болгон өсгөж авсан нь баримтаар тогтоогдоод байна гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-11 66.181.171.158

БАТ-АМГАЛАНГ ОГЦРУУЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦООХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2026-03-11 202.126.90.10

Дүү нь нэг эргүү юманд орооцолдож.Ах нь сайд бологгуут энэ хогнууд ах руу нь дайрч, мөнө салгах санаатай.Угаасаа юунд ч хүрэхгүй.Тэр компани данс энэ тэр нь тодорхой байгаа биз, тэрийгээ огт ярихгүй.Сүргээрээ ийм тэнэг,хог шаарнууд байх гэж.

Avatar

Нэргүй 2026-03-11 59.153.113.173

50 сая

Avatar

Нэргүй 2026-03-11 59.153.113.173

оцруулдаг хөлснйй авгай нар байгаа шд тэдэнд хандаа

Avatar

Нэргүй 2026-03-11 59.153.113.173

бат амгаланг гэвт бүл бандийг угаасаа хавар болж хүндэрсэн гарууд өнөөх нь хөдлөөд шууд нахах биз хаха

Avatar

Зочин 2026-03-11 66.181.187.160

Нянбаатөрын явуулга юм биш биз. Энэ хоёрын хооронд Хотын асуудал яригдаад эхэлж.

Avatar

Нэргүй 2026-03-11 103.212.116.251

MAGDLAL MASH UNDUR ZAVAAN ULS TUR , TROL ARMI ENE TERIIG ODOO BOLIMOOR BNAAAA GADAAD BUR TROL ARMI GEED FB NEGNEE HEMNELJ MUNGU ASHIG OLDOG HUMUUS HURTEL BDAG YUM BNA ODOO TERIIG USTGAJ ZOGSOOH HEREGTEI IIM BGAAD ULS HUGJIHGUI

Avatar

Нэргүй 2026-03-11 202.9.41.91

Бат-Амгалан огцор. "Огцрох амархан" хөдөлгөөнийхнийг хөлсөлж аваач ээ. нөгөө шударга ёс ярьдаг бусдын сайн сайхны төлөө явдаг УИХ-ын гишүүд яагаад дуугүй байна вэ. Та нар жаахан улс төржүүлэд өгвөл их хүмүүс та нарыг дэмжих болно. Сайн улс төржүүл.. АН-ыхнад ханд. MCS-ийнхэнд бас хандах нь зөв шүү. Бат-Амгалан гэж ёс зүйгүй увайгүй хүн байнаа.

Avatar

ard tumen 2026-03-11 202.126.88.182

deer n Kaidu mall d bair zahialaad Bat amgalan giin OPTU d hulhiduulsan hvmvvs bas money gaa nehej olsgolon zarah heregtei

Avatar

Нэргүй 2026-03-11 66.181.188.36

Тэр сайд нэртэй нөхөр зайлаач ээ

Avatar

Нэргүй 2026-03-11 64.119.29.2

Гариг андуурна гэдэг шиг тэр Батбаяр гэдэг нөхрийн гэрийн гадаа л очиж өлсгөлөнгөө зарлаач бүхэл бүтэл төрийн яамны гадаа хамааралгүй хүнийг хамааруулж, улс төрийн зорилготой нь тодорхой байна даа

Avatar

иргэн 2026-03-11 202.179.15.114

Хаврын улс төрийг хаяг андуурсан захиалгат жагсаалаар эхлүүлэв ээ хөөрхий. Компанийн дотоод асуудлаа компани дээрээ, эсвэл шүүх дээр л шийдүүлмээр юм.. гэснээс нээрээ Хувьцаат компани юм бол хувьцаа эзэмшигчдийн асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо шийддэг байгаа шөө! Компаниа гайгүй авч явж байсан захирлаа хөөгөөд явуулцан чинь компани нь дампуурцийм биш үү? ха ха. Одоо ч тэгээд төрийн байгууллага, ажилтан, албан тушаалтан руу дуртай нь хуцаж байдаг болоо шив.

Avatar

Нэргүй 2026-03-11 202.21.125.22

батбаяртай муудалцаад батамгаланг огцор гээд байгааг ойлгосонгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж