ОХУ-ын хиймэл дагуул “сэжигтэй” байгааг АНУ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

ОХУ-ын хиймэл дагуул “сэжигтэй” байгааг АНУ мэдэгдлээ

ОХУ-ын хиймэл дагуул “сэжигтэй” байгааг АНУ мэдэгдлээ

Швейцар улсад болсон олон улсын зэр зэвсэггүй болгох хуралдаанд АНУ-ын зэр зэвсэг хяналтын хороонд туслах нарийн бичгээр ажилладаг Юүлем Поблете эрх баригчдад хандаж мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Одоогийн байдлаар бид чухам юу болохыг шалгаж, тодруулж чадахгүй байна. Гэвч бусад хиймэл дагуултай харьцуулахад ОХУ-ын хиймэл дагуул хэвийн бус үйлдэл гаргаж байгааг тогтоосон. ОХУ энэ хиймэл дагуулыг ямар учраас  хөөргөсөн талаар мэдэгдэхгүй байгаа нь санаа зовниулж байна. Энэ нь зэвсэг байж магадгүй” гэж Юүлем Поблете мэдээлсэн аж.

“Энэ бол нотлох баримтгүй, эрээ цээргүй гүтгэлэг. Ямар ч үндэслэлгүйгээр биднийг сэжиглэж байна” хэмээн ОХУ-ын дипломат Александр Дейнеко түүний мэдэгдлийг эрс үгүйсгэсэн хариултыг Reuters агентлагт өгчээ. Юүлем Поблетын хэлснээр хэрэв ОХУ хиймэл дагуул устгах зэвсэг бүтээж байгаа бол АНУ анхаарлаа хандуулах ёстой хэмээн онцолсон байна.

ОХУ уг хиймэл дагуулыг 2017 оны аравдугаар сард хөөргөж байжээ.

Эх сурвалж: BBC

Г.Батмандах
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж