АНУ-ын арилжааны онгоц, батлан хамгаалах систем, сансрын технологи зохион бүтээх, үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлдэг компани болох "Boeing" Израильд агаараас харвах чадвартай жижиг диаметртэй 5000 орчим ухаалаг тэсрэх бөмбөг нийлүүлэх 289 сая ам.долларын гэрээ байгуулжээ.
Энэхүү хэлцэл нь АНУ болон Израилийн Иранд чиглэсэн одоогийн цэргийн ажиллагаатай холбоогүй. Ухаалаг тэсрэх бөмбөгийг 36 сарын дараа нийлүүлж эхлэхээр төлөвлөсөн тухай эх сурвалж "Bloomberg" агентлагт мэдээлсэн байна. Харин "Boeing" компани энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Тус компанийн үйлдвэрлэдэг "Small Diameter Bomb" (SDB) нь сөнөөгч онгоцоор 64 километрээс хол зайд орших бай руу харвах боломжтой удирдлагатай сум юм. Мөн өнгөрсөн онд "Boeing" компани "F-15" сөнөөгч онгоц үйлдвэрлэн Израильд нийлүүлэх 8.6 тэрбум ам.долларын гэрээг АНУ-ын Батлан хамгаалах яамтай байгуулсан юм. Энэ хэлцэл нь АНУ-ын засгийн газар хоорондын зэвсгийн худалдааны "Foreign Military Sales" (FMS) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна. АНУ нь Ойрхи Дорнод дахь гол холбоотон Израильд зэвсэг нийлүүлэгч хамгийн том улс хэвээр байгаа юм.
3,600.44





















































иргэн 2026-03-11 66.181.189.62
Fuck you Boing
Зочин 2026-03-11 103.57.92.180
BOYCOTT BOING COMPANY AND BOING FLIGHT