А.Амартүвшин: Хүний эрхийн үндэсний комисс ажиллаж чадахгүй байна

А.Амартүвшин: Хүний эрхийн үндэсний комисс ажиллаж чадахгүй байна

А.Амартүвшин: Хүний эрхийн үндэсний комисс ажиллаж чадахгүй байна

Өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өнөөдөр /2026.03.11/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Үе тэнгийн дээрэлхэлт ил, далд хэлбэрээр бараг бүх сургуулиудад гарч байна. Үе тэнгийн дээрэлхэлт үндсэндээ гурван хэлбэрээр илэрдэг. Үүнд бие махбодод халдах, цахимаар доромжлох, мөн хэл амаар доромжлох зэрэг үйлдлүүд орно. Хэл амаар болон цахимаар доромжлох үйлдлүүдийг нотлох баримтаар тогтооход хүндрэлтэй байдаг. Бид эрхээ сайн мэддэг хэрнээ эрхийн хажуугаар дагалдах үүрэг гэдэг зүйлийг мартсан байна. Хаана ч хүүхдийн эрхийн талаар ярьдаг ч хэн ч үүрэг хариуцлагын тухай ойлголтыг хангалттай өгдөггүй. Энэ асуудал сүүлийн 10 гаруй жилийн орхигдсоны гор гарч байна. Хүүхдүүд эрхээ мэддэг боловч үүргээ мэддэггүй, хариуцлагаа ойлгодоггүй болсон. Бид эцэг эхчүүдэд энэ ойлголтыг өгөх зорилгоор сургалт, зөвлөгөө зохион байгуулсан. Гэтэл эцэг эх нь хүүхдэдээ шаардлага тавьсны төлөө хүүхэд нь цагдаа дуудсан тохиолдол ч гарсан. Тиймээс хүүхдүүдэд үүрэг, хариуцлагын ойлголтыг соён гэгээрүүлэх ажлыг хийх шаардлагатай. Гэхдээ энэ ажлыг зөвхөн сургуульд даатгаж болохгүй. Нийслэлийн зүгээс үе тэнгийн дээрэлхэлтийг өсвөр үеийнхэнд ойлгуулах зорилгоор ийм зөрчлийг хүүхдийн хувийн хэрэгт тэмдэглэж байх санал гаргасан. Гэвч Боловсролын яам энэ саналыг дэмжээгүй.

Мөн Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудал дээр хангалттай ажиллахгүй байна. Тус байгууллага хүний эрхийн талаар ярьдаг ч үүрэг, хариуцлагын талаар төдийлөн ярьдаггүй.

Өчигдрийн болсон тохиолдлын талаар тэд хэлэхдээ, тухайн хүүхдүүдийн мэдээллийг дэлгэж болохгүй, хаана сурдагийг нь зарлаж болохгүй гэх мэт байр суурийг илэрхийлсэн. Энэ нь дээрэлхэлт хийсэн хүүхдийн эрхийг дээгүүр тавьж байгаа мэт харагдаж байна.

Гэтэл дээрэлхэлтэд өртсөн хүүхэд насан туршдаа сэтгэлзүйн асуудалтай үлдэх тохиолдол ч бий. Насан туршдаа хохирол амссан хүүхдийн эрх хаана байна вэ гэдгийг Хүний эрхийн комиссоос асуумаар байна. Тэр хүүхдийн эрхийг хамгаалах ажил хаачсан бэ. Нийслэлийн хэмжээнд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гурван төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гурван жилийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хүүхэд үе тэнгийн дээрэлхэлт үйлдэхдээ ямар шалтгаан, зорилготой байгааг судалж тодорхойлно. Асуудлын уг шалтгааныг тогтоож байж бодитой шийдвэр гаргах боломжтой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-11 66.181.177.148

харин ч маш сайн ажилладаг шүү

Avatar

Зочин 2026-03-11 66.181.179.155

Амартувшин зөв ярьжээ Асуудлыг анхаарч байгаа нь саын байна Хохирогч охины ээжийн ярилцлага лариг сайтад гарчээ энэ бол зүгээр нэг дээрэлхэлт биш байна Өсвөр насны охидын гэмт хэргийн бүлэглэл байна Ттэднээс болж 5 дугаар ангийн охин амиа хорлосон байна Өөрийгөө зүс *л гээд би лэгг хиыдэг байж Хүчирхийлэл үйлдээд зогсохгүй сурталдаж тараагсад байж Хар тамхи ч хэрэглэдэг байж Сэтгэл дүйчид хүниий эрхийн комисс ерөнхий номлол яриад нэмэргүй ээ

Avatar

Нэргүй 2026-03-11 122.201.31.150

Чам шиг хүний эрхийн мэдрэмжгүй с** дарга хийж байхад ХЭҮК ажлаа хтйж харагдаач

Avatar

Нэргүй 2026-03-11 66.181.184.44

амин чухал байгууллага шүү

Avatar

Зочин 2026-03-11 192.82.92.42

Татан буулгаач!!! Данхайсан терд байгаа хэрэггуй бутэц!

Avatar

Нэргүй 2026-03-11 66.181.184.44

чи өөрөө, эсвэл чиний хүүхэд гайгаар нэг хэрэгт холбогдоод, эсвэл хэлмэгдээд, эрүүдэн шүүгдлээ гэж бодоход хүний эрхийн байгууллага л хамгаална ш дээ. ФБ-д хамаагүй юм бичдэг хүмүүс үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө дуудагдвал ХЭҮК л хамгаална!!! Чиний ойр дотнын хүн шоронд орлоо гэхэд ХЭҮК л эрхийг нь хамгаална

Avatar

Зочин 2026-03-11 66.181.180.91

Зайл Далдар Авилгалч Авилгалч

Avatar

СКҮҮТЭР 2026-03-11 202.126.90.82

.ТОМЧУУД нь МОРАЛГҮЙ байгаа цагт ХҮҮХЭД -н Хүмүүжил яриад яахын……Хотын даргаа Зун цагт СКҮҮТЭР унадаг ТОМЧУУЛТАЙГАА ТЭМЦ !!!!!!

Avatar

зочин 2026-03-11 103.229.123.31

Хүний эрхийн комисс гэж угаасаа л дүлий байгууллага шд. Ийм төрийн байгууллагаар яадаг байна.
Ангийнхаа 7 бандид хүчиндүүлсэн эмэгтэй уйлаад ярьж байхад, бас тэр дотоодын цэрэгт алба хааж байгаад зодуулж
хүчирхийлүүлсэн хүүгийн ээж яриад уйлж байхад энэ байгууллага огт дуугараагүй. Ганц жишээ гэхэд л ийм бна

Avatar

Нэргүй 2026-03-11 66.181.184.44

мөн ч тэнэг, мөн ч боловсролгүй, мөн ч орк бна даа, та нар. Угаасаа фб-чин, комментчин зандалчин гаруудад хүний мууг л үзэхээс асуудлын үнэн учрыг олох ухаан байхгүй

Avatar

Мораль..... 2026-03-11 202.126.90.82

Монгол Хүний МОРАЛЬ ийм л болж……одооо Зун болохор Хүн бүхэн шахуу СКҮҮТЭР унаж хэдн замууд нь Аймшгийн болно….
ХЭН НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ, БИ Л БОЛЖ БАЙВАЛ" гэж Амьдарцгаана арайл арчаагүй Nation …..

Avatar

Анар 2026-03-11 202.55.187.103

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Сүнжид дотроо дайн зарлаад юу хүүхдийн асуудал

Avatar

иргэн 2026-03-11 202.179.15.114

Сурагчийн хувийн хэрэг маш чухал. Хүүхдийн төлөвшил, авьяас чадвар, амжилт бүтээл, алдаа дутагдлыг бичих л ёстой бх. Дээхнэ үед хувийн хэрэг дээр муугаар бичүүлнэ гэхээс үхтлээ айдаг байж.. Алдаа гаргахгүй, сайнаар бичүүлэхийг хичээдэг, хүүхдийг тодорхойлдог гол баримт бичиг байв. Нууцын зэрэглэлтэй, зөвхөн сургуулийн удирдлага, эцэг эх нь танилцдаг, хүүхдийн, давуу, сул тал, ар гэр, амьдрал ахуйг мэдэх, хөгжүүлж, хүмүүжүүлэхэд чухал. Одоо боловсронгуй болгож орчин цагт нийцүүлэх нь зөв шүү!

Avatar

tt 2026-03-11 103.11.192.98

ЭНЭ НЭЭРЭЭ САЙХАН ТЭНЭГ ГАР ШҮҮ

Avatar

Нэргүй 2026-03-11 202.131.230.235

tiishdeee hunii erhiin horoo zuvhun femnism l hamgaaldag uur yum hiiddeggui end tend bolson hergiig nuutsaar gogo ugj humuusiig ailgdag emegtei bdag teriig ch shalgdaggu mongol yls unheet aimshigtai bolson

Avatar

Нэргүй 2026-03-11 103.57.94.70

ХҮЭК гэж зурагтаар гарсан хэдээ хүмззс, зүгээр л тунхагийн шинж чанартай зүйл ярьдаш

Avatar

Нэргүй 2026-03-11 103.229.123.238

Үнэн ш дэ үхмэл байгууллага

Avatar

давхар стандарт үйлчилдэг тогтолцоог арилга 2026-03-11 66.181.179.16

ХАХАХА. ажиллаж чаддаг газар хаана байна? давхар стандарт үйлчилдэг тогтолцоог арилгахад л асуудал арилна.

аав , ээж нь яаж аяглана , хүүхдээс тэр тусгал нь харагдана.

Avatar

Нэргүй 2026-03-11 59.153.113.168

хүний эрхийн комиссыг солиул таарна

Avatar

Нэргүй 2026-03-11 202.131.230.235

soliod nemerguu zuvhun femnism hamgaaldag baiguulga shde

Avatar

Нэргүй 2026-03-11 202.9.40.94

Шааглдаад шаачн хужааманжууд нэг манжлсн хужааманж снаа олчхоор шааглдаад шаачн яг тахалаа тахал оюун снааны аймүгийн доройтл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж