The MongolZ: Дасгалжуулагч maaRaa хоёр тэмцээн өнжинө

The MongolZ: Дасгалжуулагч maaRaa хоёр тэмцээн өнжинө

The MongolZ: Дасгалжуулагч maaRaa хоёр тэмцээн өнжинө

Цахим спортын "CS2" төрлийн "ESL Pro League"-ийн 23 дахь улирлын плей-оффын шат Баасан гаригт Шведийн нийслэл Стокхольм хотод эхэлнэ. Нийт 24 багтай эхэлсэн тэмцээний плей-оффд найм нь үлджээ. Энэ удаагийн тэмцээнд Францын "Vitality" баг оролцоогүй нь бусад багуудын түрүүлэх боломжийг ихэсгэв.

Монголын "The MongolZ" чансаагаараа хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлж, "paiN", "Aurora", "3DMAX" багуудыг хожсоноор плей-оффд шалгарсан.

Тэгвэл тэдний плей-оффын эхний өрсөлдөгч нь Украины "NaVi" баг. Хоёр баг оны эхэнд учраа таарахад Монголын баг 2-1 гэсэн харьцаатай хожиж байлаа.

Сүүлд гарсан албан ёсны мэдээллээр дасгалжуулагч "maaRaa" буюу Б.Эрдэнэдалай багтайгаа хамт Шведийг зориогүй аж. Тэрбээр мөн гуравдугаар сарын 18-ны өдөр эхлэх "BLAST Rotterdam" тэмцээнийг ч өнжих гэнэ. Гэхдээ эдгээр хугацаанд багтайгаа онлайнаар холбогдож, заавар, зөвлөгөөгөө өгөхөөр болжээ.

"ESL Pro League"-ийн 23 дахь улирлын плей-оффын оноолт:

Баасан гаригт

  • 17:00 – The MongolZ vs Natus Vincere
  • 20:15 – Legacy vs Aurora
  • 23:30 – MOUZ vs FUT
  • 02:45 – Astralis vs Spirit
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-11 43.242.242.59

Дахиад нэг монгол хүчтэй баг гарч ирдэггүй юм байхдаа. Стохкольмд сайн тоглож Монгол улсынхаа нэрийг гаргацгаагаарай.

Avatar

Нэргүй 2026-03-11 66.181.191.91

maaaraa yaaasiiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж