Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн гэрээний нөхцөлийг өөрчлөхийг “Rio Tinto”-оос шаардаж, Ерөнхий сайд Г.Занданшатар шийдэмгий байр суурь илэрхийлэн, шаардлага тавьсныг “Financial times”, “Bloomberg”, “The Wall Street journal”, “The Times”, “Reuters” зэрэг дэлхийн хамгийн том мэдээллийн агентлагууд нийтэлжээ.
Тухайлбал “Rio Tinto”-ийн хэрэгжүүлж буй 18 тэрбум ам.долларын Оюутолгойн төслийн гэрээний нөхцөлийг Монгол Улс “шударга бус” хэмээн үзэж, дахин хэлэлцэх шаардлага тавьсан талаар “Financial Times” сонин мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй албаны хүмүүстэй уулзахдаа “Одоогийн нөхцөл байдал нь Монголын ард түмэн болон Улсын Их Хурлыг хууран мэхэлж байгаа мэт санагдаж байна” гэжОюутолгой төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлснийг “The Wall street journal”, “Reuters”, “Financial times”, “Bloomberg”, “The Times” зэрэг дэлхийн топ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна.
“Rio Tinto” компанийн төлөөлөгч “Reuters” агентлагт өгсөн тайлбартаа Монголын Засгийн газартай идэвхтэй хэлэлцээ хийж байгааг онцлоод, Оюутолгой төслийн боломжийг бүрэн ашиглаж талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болохОюутолгойн төслийн 34 хувийг Монгол Улс, харин 66 хувийг “Rio Tinto” эзэмшдэг.
Уг уурхай нь “Rio Tinto” компанийн зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хамгийн том төсөл бөгөөд 2011 онд ил уурхайн олборлолт эхэлсэн юм. “Financial Times” сонины мэдээлснээр, Монгол Улс Оюутолгойн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтын өөрийн эзэмшлийн хувийг санхүүжүүлэх зорилгоор “Rio Tinto”-оос 11 хувийн хүүтэй олон тэрбум ам.долларын зээл авсан байна. Монголын Засгийн газар уг зээлийн хүүгийн хэмжээг 6 хувиас доош бууруулах, мөн төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг багасгах санал тавьсан талаар мэдээлэлд дурджээ. Талуудын хэлэлцээ амжилтгүй болбол “Rio Tinto” компанийн Монголд төлөх экспортын татварын хувь хэмжээг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг онцолсон байна.Оюутолгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 500 мянган тонн зэс олборлох боломжтой гэж компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
3,569.17





















































Зочин 2026-03-11 202.179.25.161
Монгол ардын ам дамжин уламжлагдаж ирсэн мэргэн үгэнд "Алтыг нь аваад авдарыг нь хаядаггүй" гэдэг байх аа
Нэргүй 2026-03-11 202.70.43.34
Нэг л их Зүйр цэцэн үгс
Хотын уугуул иргэн 2026-03-11 66.181.179.97
Маш зөв. Монгол улсыг шулж байгаа энэ гадны хөрөнгө оруулагчидтай ингэж хатуу ярих нь зөв. Дургуй бол зайл нь биз. Дараагийн хөрөнгө оруулагчид жасчихсан байгаа шүү. Дэлхийд эрдэс байлгийн үнэ байнга өсч, хэрэгцээ байнга нэмэгдэж байгаа энэ нөхцөлд гадны хөрөнгө оруулачид бол асуудал биш. Харин бид сонголтоо, гэрээгээ зөв, харилцан ашигтай хийх ёстой.
Нэргүй 2026-03-11 66.181.181.181
Ерөнхий сайд хийх ёстой ажлаа хийж байна. БАЯРЛАЛАА. БИД баялагаа өгөөд өрөнд орж болохгүй.
Нэргүй 2026-03-11 202.9.41.91
Засгийн газар болон Занданшатарыг огцруулах АН-ын шуурга ажиллагаа удахгүй эхлэнэ биз дээ. Тэгээд энэ хүн зайлж яригдсан асуудал зогсох болно. Тэгэж бичсэнийг орчуулсан зүйл харагдахгүй л байна даа.Хамаа намаагүй юм бичээд байгаа юм бишүү
сонгогч 2026-03-11 202.9.46.58
РИО ТИНТОГ МОНГОЛООС НЭН ДАРУЙ ХӨӨЖ ЗАЙЛУУЛЪЯ………………………
Зочин 2026-03-11 66.181.185.42
News.mn гэж нэг иймэрхүү л сайт ш тээ. Алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй гэдэг юм. Үнэн арчаагүй сайт
Нэргүй 2026-03-11 59.153.114.122
Энэ золиг нь намайг матсан байна гэж ойлгоод бүр хөөрчихнө дөө?!!
Нэргүй 2026-03-11 43.242.242.59
Гарчиг чинь нэг л буруу болоод байна. Алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй гэж ярьцгаадаг. Гэтэл Монголын Ерөнхий сайд тэс өөр зүйл ярьсан юмуу. Ийм ашиггүй Монгол улсыг өрөнд оруулах гэрээг тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд байсан С.Баяр, сангийн сайд байсан Баярцогт, уул уурхайн сайд байсан Зоригт, Байгаль орчны сайд байсан Гансүх нар хийсэн. Муугийн уршиг олонд гэдэг болж байна. Тэдний лайг бууруулах гэж төр засаг зүтгэж байна. Харин тэд тэрбумтан болцгоосон
иргэн 2026-03-11 202.179.15.114
Хүүеэ, энэ гэрээг чинь Монголын Засгийн газар хэдэн жил дамнуулж яваад, 2008 оноос хойш хамтарсан Засгийн газар гэрээний нөхцлийг тохироод 2009 онд УИХ-д өргөн бариад, УИХ-ын поп гишүүд нь 34%-ыг ав гэж шахаад, ЗГ нь эс үйлдэл хийгээд..тэгээд гэрээ зурагдсан ш дээ. УИХ, ЗГ-ын гишүүд тэнэг үү? Цагаан дээр хараар 34%-ийг нь зээлээр хөрөнгө оруулна, ногдол ашгаасаа суутгуулна, менежментийн төлбөрийг зардлаас тооцно.. үл бүтэх гэрээ байсаншдээ.Уншсан уу, ойлгосон уу? Хариуцлага где? Дүфф