Оросын украин хүүхдүүдийг албадан гаргах, хүчээр шилжүүлэх нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцогдож байна гэж НҮБ-ын мөрдөн байцаах байгууллага Мягмар гаригт (2026.03.10) мэдэгдэв. Тодруулбал, Украины асуудлаарх НҮБ-ын бие даасан Олон улсын мөрдөн байцаах комисс "Оросын эрх баригчид хүн төрөлхтний эсрэг албадан гаргах, хүчээр шилжүүлэх, мөн хүүхдүүдийг хүчээр алга болгох гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримт цуглуулсан" гэж мэдэгдсэн байна.
Энэхүү мөрдөн байцаалтыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2022 оны хоёрдугаар сард Орос улс Украинд бүрэн хэмжээний довтолгоо явуулсны дараахан эхлүүлсэн. Орос улс Украины эзлэгдсэн бүс нутгаас "мянга мянган" хүүхдийг албадан гаргасан эсвэл шилжүүлсэн гэж мөрдөн байцаагчид мэдэгдэж байна. Одоогоор 1205 тохиолдол бүртгэгдсэнийг мөн баталгаажуулсан байна. "Комиссын шалгасан хэргүүд болох албадан гаргасан эсвэл шилжүүлсэн хүүхдүүдийн 80 хувь нь дөрвөн жилийн дараа ч буцаж ирээгүй байна" гэж тайланд дурджээ. Мөрдөн байцаалтын явцад Оросын эрх баригчид украин хүүхдүүдийг эх оронд нь буцаахад анхаарал хандуулахаас илүүтэй оронд нь Орос дахь гэр бүл, байгууллагад удаан хугацаагаар байрлуулахад анхаарал хандуулж байсныг тогтоосон байна.
Ялангуяа тухайн хүүхдүүдийн хамаатан садан нь тэдний хаана байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь олон тохиолдолд тогтоогдсон байна.
Улмаар комиссоос Оросын эрх баригчид хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргаж, шилжүүлсэн бөгөөд Украин руу буцаахыг үндэслэлгүйгээр хойшлуулсан гэх дүгнэлтээ дахин баталгаажуулж байна. Энэ нь дайны гэмт хэрэгт тооцогдож байгаа бөгөөд хүүхдийн ашиг сонирхлыг үл харгалзан олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл гэж мөрдөн байцаагчид мэдэгджээ.
Тус комисс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ бодлогыг удирдаж, эрх мэдлээ ашиглан хүүхдүүдийг албадан шилжүүлэхэд оролцсон нь эхнээсээ илэрхий байсан гэж мэдэгдэж байна. Олон улсын эрүүгийн шүүх 2023 онд Путиныг Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан хэргээр баривчлах захирамж гаргасан.
Энэ асуудал Украинд маш эмзэг сэдэв хэвээр байгаа бөгөөд Киев, Москвагийн хооронд явагдаж буй энхийн хэлэлцээний нэг чухал хэсэг юм.
Украины засгийн газрын мэдээлснээр, Оросын бүрэн хэмжээний довтолгоо 2022 онд эхэлснээс хойш бараг 20 мянган украин хүүхдийг хүчээр нүүлгэн шилжүүлсэн байна. Орос улс зарим хүүхдүүдийг дайсагнасан үйлдлээс хамгаалахын тулд гэр орон эсвэл асрамжийн газраас нь шилжүүлсэн гэж мэдэгджээ. Дайн болон бусад асуудлуудтай холбоотой Оросын эрүүгийн хэргийн шүүх хурлыг мөн судалсан уг тайлангийн үр дүнг Пүрэв гаригт Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулахаар төлөвлөж байна. Орос улс уг комиссыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд мэдээлэл авах, уулзалт хийх хүсэлтэд нь хариу өгөөгүй байна.
3,569.17






















































Нэргүй 2026-03-11 103.57.92.180
ДАЙНЫ БҮСЭЭС АМЬ НАСЫГ НЬ ХАМГААЛЖ ГАРГАХ НЬ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС… БАРУУНЫ АРДЧИЛАЛААР ХАЛХАВЧИЛСАН т*******т ЗАСГИЙН ГАЗРУУД ЗҮГЭЭР Л ХҮҮХЭД ХӨГШИДГҮЙ БӨМБӨГДЧИХНӨ… БУУЖ ӨГСӨН ГЕРМАНЫ ДРЕЙЗДН ХОТЫГ ХИМИЙН ШАТААХ БӨМБӨГӨӨР 7 ХОНОГ ШАТААЖ ҮНСЭН ТОВРОГ БОЛГОСОН /ХОТЫН ИРГЭД ЮУ БОЛЖ БАЙГААГ МЭДЭХ Ч ЗАВДАЛГҮЙ БҮГД ҮХСЭН/, ВЕТНАМИЙН ШИРЭНГЭН ОЙД ЧАДАХГҮЙГЭЭ МЭДЭЭД ГАЛТ ХИМИЙН БӨМБӨГӨӨР ГАЛДАН ШАТААСАН, ЯПОНЫ ХИРОШИМА, НАГАСАКИ ХОТЫГ ЭНГИЙН ИРГЭД ДЭЭР ЦӨМИЙН БӨМБӨГ ХАЯЖ ЧАДСАН АЛУУРЧИД ШҮҮ ТҮҮХ УНШ
зочин 2026-03-11 66.181.160.77
Орос орны нэр хүнд улам л муудаад байна даа !!..Угаасаач олигтой байгаагүй л дээ
Нэргүй 2026-03-11 202.9.41.91
Украйн болон барууны орнууд худлаа л яриад байна даа
Нэргүй 2026-03-11 103.212.118.113
ямарч байсан оросын талын хүн бэлдэхээр уламжлалт аргаа хэрэглэж тархийг нь угаагаад
darangyilal 2026-03-11 59.153.113.168
yil ajilgaag Cameruin xinaltad bnaa, xsgyi Xolison toso
abaa.
Нэргүй 2026-03-11 59.153.114.122
Аливаа хэл үйл үгийг буруу хэрэглэснээр мөхөх замдаа ордог!! Хүүхдийг "нүүлгэн шилжүүлэх" гэж юу бичнэ вэ, энэ сэтгүүлч??? Үл хөдлөх эд хөрөнгө, том оврын техник механизм мэтийг л нүүлгэн шилжүүлдэг!!!
зочин 2026-03-11 202.9.46.58
ОХУ 20 мянган украин хүүхдийг Эпштейны хоол болохоос , украйны хүний наймаачдын түрийвчийг зуаатгахаас хамгаалсан юм биш үү?