АНУ гурван компани, нэг хүнд хориг тавьлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

АНУ гурван компани, нэг хүнд хориг тавьлаа

АНУ гурван компани, нэг хүнд хориг тавьлаа

Хойд Солонгос улсад тавьсан хоригийг зөрчсөнтэй холбоотойгоор гурван компани, нэг хүнд эдийн засгийн хориг тавьсан гэж АНУ-ын засаг захиргаанаас мэдээлжээ.

НҮБ-аас Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох зорилгоор холбоотон орнуудыг Хойд Солонгосоос бараа бүтээгдэхүүн, түүхий эд, нүүрс, тоног төхөөрөмж импортлох болон экспортлохыг хориглосон. Тус улсаас пуужингийн түлш, бусад тоног төхөөрөмж нүүрсний экспорт, төмрийн хүдэр, хар тугалга, эрдэс баялаг, бусад бараа бүтээгдэхүүнийг импортлох болон экспортлохыг  хязгаарласан хориг энэ оныг дуустал хэрэгжих ёстой. Гэтэл БНХАУ, Сингапурын хоёр компани хоригийг зөрчин Хойд Солонгос руу бараа бүтээгдэхүүн нууцаар экспортолдог нь илэрсэн аж. Оросын тээврийн нэг компани нефть тээвэрлэхэд нь оролцсон гэж үзэж байгаа аж.

Тиймээс эдгээр гурван компани болоод нэг хүнийг АНУ-ын компаниудтай хамтран ажиллах болон АНУ дахь хөрөнгийг битүүмжлэх хориг арга хэмжээ авахаар болсон гэжээ.

Эх сурвалж: Тass 

T. Mядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж