НМХГ-аас хэвлэлийнхэнд хандаж, зөвшөөрөлгүйгээр борлуулж байсан эмийн талаарх сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө. Тус газраас мэдээлснээр нэгэн иргэнээс ирсэн гомдлын дагуу БНХАУ-ын иргэн Ли Лянхо, түүний хүүхдүүдийн “Жин чинхай” компанийг шалгажээ. Тус компани нь Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Шалгалтаар тус компани зөвшөөрөлгүй эм борлуулж байсан нь тогтоогджээ. Тодруулбал, “Жин чинхай” компанийг шалгахад захирал БНХАУ-ын иргэн Баолин Шанхай Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортын зөвшөөрөлгүй худалдаж байсани аж. Тус компани нь 155 хайрцаг, 7 сая төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг хууль бусаар хилээр оруулжээ. Тиймээс 11 нэрийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хураан авсан бөгөөд Баолин Шанхайг Зөрчлийн тухай хуулиар 3 сая төгрөгөөр торгохоор болсон байна. Мөн иргэд сүүлийн үед фэйсбүүкээр худалдаа хийх нь олширлоо. Гэтэл зарим нь хохирч, бидэнд ханддаг. ААН-ээс бүтээгдэхүүн худалдан авсан бол хариуцлага тооцдог. Хувь хүнтэй худалдаа хийгээд, хохирсон ч мөнгөө эргүүлэн авч чадахгүй байна гэв. Иймд фэйсбүүкээр худалдаа хийхгүй байхыг анхаарууллаа.
Б.БАТ