RestoEXPO2018 - Рестораны бизнес, зочлох үйлчилгээний салбарынхны цугларах талбар | News.MN

RestoEXPO2018 – Рестораны бизнес, зочлох үйлчилгээний салбарынхны цугларах талбар

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

RestoEXPO2018 – Рестораны бизнес, зочлох үйлчилгээний салбарынхны цугларах талбар

RestoEXPO2018 – Рестораны бизнес, зочлох үйлчилгээний салбарынхны цугларах талбар

Д.Бүжинлхам / RestoEXPO2018 үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч /

Улаанбаатар хотод л гэхэд жил бүр маш олон ресторан, кофе шоп, паб клуб шинээр нээгдэж хэрэглэгчид, үйлчлүүлэгч нарын сонголт улам өрсөлдөөнтэй олон болсоор л… Энэхүү салбар өсөн хөгжихийн хэрээр тус бизнест мэргэжлийн, стандартын байх зэрэг  асуудлууд тавигдсаар байна. Харин энэ жил анх удаагаа рестораны бизнесийн салбарын RestoEXPO2018 үзэсгэлэн
2018/09/17-19 ний хооронд зохион байгуулагдах гэж байгаа талаарх сайхан мэдээг дууллаа. Чухам ямар онцлогтой арга хэмжээ болох гэж байгаа талаарх мэдээллийг  тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Д.Бүжинлхамаас тодруулсан юм.

-RestoEXPO2018 үзэсгэлэнг яагаад зохион байгуулах болсноос яриагаа эхлэе?

-Хоол хүнс, нийтийн хоолны салбарт ажиллаж бизнес эхлүүлэхээр болсон нэг хүн байлаа гэж бодоё.  Тухайн хүнд үйлчлүүлэгч нартаа  ямар менюгээр үйлчлэх, хэрхэн үйлчлэх, ажилчиддаа ямар хувцас өмсгөх, сургалт үзүүлэх гээд л маш олон асуулт гарч ирдэг. Энэ бүх мэдээллийг тухайн бизнес эрхлэгч  өөрөө олж авахад цаг хугацаа алдахаас гадна хүссэн зүйлийнхээ хариултыг олоход асуудлууд ихтэй. Харин манай үзэсгэлэнг энгийн үгээр илэрхийлвэл рестораны бизнес эрхлэгчдэд шаардлагатай хоол хүнс, уух зүйлсийн бараа бүтээгдэхүүн, тавилга тоног төхөөрөмж, шинэ брэнд үйлчилгээ зэргийг нэг дороос авах, харах, сонирхох боломжийг нь бүрдүүлж өгч байгаа юм.

-Рестораны бизнест шаардлагатай хоол хүнс, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэгч нар ямар байдлаар оролцох вэ?

-Бид анх үзэсгэлэнгээ төлөвлөхдөө 90-100 ханган нийлүүлэгч-борлуулагч нар үзэсгэлэнгийн талбай авч оролцох байдлаар план зургаа гаргасан. Үзэсгэлэнд оролцогч-борлуулагч буюу ханган нийлүүлэгч байгууллагууд өөрт шаардлагатай павилоныг сонгон авч, 3 өдрийн турш бүтээгдэхүүн, үйлчилгээгээ рестораны бизнес эрхлэгч нарт танилцуулан, сурталчилж бизнесийн шинэ хамтрагч, түнштэй болох үр ашиг боломжуудтай мэргэжлийн үзэсгэлэн байх юм.  Үзэсгэлэнд оролцогчдоо бид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөр нь 11 категорит ангилж байгаа бөгөөд дараахь чиглэлийн бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгч газрууд оролцох боломжтой. Тухайлбал;

  • Кофе, цай, ус ундаа, дарс зэрэг уух зүйлсийн хүнсний бүтээгдэхүүн
  • Мах, сүү, жимс ногоо, амттан, талх,бяслаг зэрэг хоол хүнсний бүтээгдэхүүн
  • Ресторан, гал тогооны тоног төхөөрөмж, тавилга, хувцас, хэрэглэл, касс машин, программ хангамж зэрэг бараа бүтээгдэхүүн
  • Шоу клубын тоног, төхөөрөмж, гэрэл гэрэлтүүлэг, хөгжим техник, дэлгэц, дагалдах хэрэгслүүд
  • Маркетинг сурталчилгаа, Меню хэвлэл дизайн, Хоолны зураг авах үйлчилгээ
  • Сургалтын төв, Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ
  • Даатгалын үйлчилгээ
  • Франчайз бизнесийн зуучлалын үйлчилгээ
  • Олон улсын оролцогч байгууллага
  • Салбарын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, мэргэжлийн хяналт, лаборатори
  • Салбарын агуулга, контент бүхий төрөл бүрийн номын худалдаа, үйлчилгээ

 

-Үзэсгэлэнд оролцогчдын бүртгэл хэзээ хүртэл үргэлжлэх вэ?

-Ерөнхийдөө бүртгэлийн үйл ажиллагаа дуусах дөхөж байна.  
RestoEXPO үзэсгэлэнгийн онцлог, давуу талыг олж харсан байгууллага, компаниуд аль хэдийн бүртгүүлж, өөрт ашигтай байрлал бүхий павилоноо сонгон авсан байгаа.  Үзэсгэлэнд нийт 100-д байгууллага оролцох боломжтойгоос өнөөдрийн байдлаар 80% бүртгэгдэж, талбайгаа сонгосон байна.  Иймд би дээр дурьдсан бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг ханган нийлүүлэгч компаниудыг рестораны бизнесийн салбарт худалдан авагч, харилцагч, түншээ нэмэгдүүлэх боломж бүхий энэхүү мэргэжлийн үзэсгэлэнг бүү алдаарай гэж хэлмээр байна.  

-Мэргэжлийн үзэсгэлэн гэхээр ямар онцлогтой гэсэн үг вэ?

-RestoEXPO2018 үзэсгэлэн нь дан ганц ханган нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үзээд зогсохгүй суралцах, өөрийн мэдлэг, ур чадвараа сорих боломжийг олгосон тэмцээн уралдаан, сургалт, семинарын тусгай хөтөлбөртэй юм. Жишээ нь: Үндэсний аварга Бариста шалгаруулах тэмцээн, Шинэ залуу бартендерүүд тухайн өдрүүдэд шалгарна.  Мөн Ахлах тогооч Мастер класс сургалт, рестораны бизнес үйл ажиллагаанд хэрэгтэй сэдэв бүхий сургалт семинарийн хөтөлбөрүүдтэй учир ресторан, зочлох үйлчилгээний хүмүүсийн нэг дор цугларах платформ байх  юм.  

-Үзэсгэлэн зохион байгуулна гэдэг амаргүй зүйл байх?

Эхний жилдээ буюу анх удаа зохион байгуулж байгаа учраас хүндрэл бэрхшээл байгаа. Гэхдээ бид олон улсын түвшинд ийм үзэсгэлэн яаж зохион байгуулагддаг, яг түүний адил, тухайн стандартын дагуу зохион байгуулахыг хичээж байна.  Бид өөрсдөө яг энэ чиглэлийн олон улсын үзэсгэлэн яармагийг олон удаа үзэж танилцаж судалж байсны үндсэн дээр Монголдоо салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулан, хамтдаа хөгжин, харилцан бие биеэсээ их зүйл суралцахын тулд хийхээр шийдсэн. Харин бидний энэ санаачлага, үйл ажиллагааг олон байгууллагууд дэмжин, ивээн тэтгэн хамтран ажиллаж байгаад маш их талархаж буйгаа хэлмээр байна. Тухайлбал;  Нийтийн хоолны тоног, төхөөрөмж ханган нийлүүлэгч TRAPEZA компани, MCS CocaCola, Мэдээллийн ивээн тэтгэгч news.mn, ikon.mn, shuud.mn болон UBS, NTV, EAGLE TV зэрэг олон байгууллагуудын дэмжлэгээр бид RestoEXPO2018 үзэсгэлэнг зохион байгуулахад бэлэн болоод байна.

-RestoEXPO үзэсгэлэнг хэн үзэж, сонирхох боломжтой вэ? Мөн шинэ содон сургалт, семинар, тэмцээнд хэрхэн хамрагдах вэ?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, паб, бар клуб, караоке, катеринг үйлчилгээний бизнес эрхлэгчид, зочид буудал, зочлох үйлчилгээний байгууллагын хүмүүс болон  бусад аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүх ресторан зоогийн газрын бизнес эрхлэгч-Эзэд, Захирлууд, Менежерүүд, Бартендер, Баристанууд, Ерөнхий ба Ахлах Тогооч нар гээд энэ бизнесийн салбарт ажиллаж байгаа бүх мэргэжилтэнгүүд та бүхний үзэж сонирхох хэрэгтэй цорын ганц ажил хэрэгч үзэсгэлэн шүү гэж хэлмээр байна.

Тэмцээн, уралдааны бүртгэл эхэлсэн байгаа учир та бүхнийг RestoEXPO үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг www.crocus.mn/restoexpo  веб сайтаас болон www.facebook.com/RestoExpoMongolia сошиал хуудас, 88065566 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч  салбарынхаа бизнестэйгээ хөл нийлүүлж алхах, шинэ IDEA санагаа олж авах манай үзэсгэлэнд оролцож, мөн хүрэлцэн хүрэлцэн ирэхийг урьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж