МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн ширүүсэв

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн ширүүсэв

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн ширүүсэв

Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны чуулган маргааш/2026.03.12/ болно. Энэ удаагийн чуулганаар тус хорооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүд шинээр тодрох учиртай. МҮОХ бол Монголын спорт, олимпизмын тэргүүн дээд байгууллага, олон улсаас санхүүждэг, хажуудаа допингийн төвийг "атгадаг" учир үүний удирдах албан тушаалын төлөөх сонгууль улс төрийнхөөс ялгаа үгүй.

Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшсэн. Өдгөө түүнтэй өрсөлдөх хэмжээний нэр дэвшигч, сонирхогч Монголд алга. Тэрбээр 2017 онд тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, улмаар 2020 онд Н.Түвшинбаярыг ерөнхийлөгч болтол МҮОХ-г удирдсан. Харамсалтай нь Н.Түвшинбаяр гэмт хэрэг үйлдэж, ял авснаар тус хороо эзгүйрсэн.

Н.Түвшинбаяр 2020 онд мөн л ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүй ганцаараа нэр дэвшиж, олонхын саналыг авсан түүхтэй.

2022 оны гуравдугаар сард МҮОХ-ны чуулганаар Б.Баттүшиг 93 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгогдон дөрвөн жил өнгөрчээ. Энэ удаад дахиад л ерөнхийлөгчөөр сонгогдох нь баараггүй.

2020 онд Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны гишүүн болсон Б.Баттүшигтэй суудал булаалдах зоригтой хүн нэг хэсэг л олдохгүй биз. Монгол Улс ОУОХ-нд гишүүнтэй байна гэдэг том нөлөө, нэр нүүр. Үүнийг өвлийн олимпын оргил мөч болох эрэгтэйчүүдийн хоккейн финалын медалийг гардуулсан гэдгээс нь харж болно. Түүний дараагийн алхам нь Азийн олимпын зөвлөл гэнэ.

Нөгөө талаараа МҮОХ-ны гол түнш, ивээн тэтгэгч байгууллагууд нь Имарт, Скайтел зэрэг Б.Баттүшигийн хамаарлын компаниуд байгаа юм.

Маргааш МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилно. Одоогоор олимпын аварга Э.Бадар-Ууган тус албыг хашиж буй. Түүний хувьд дахин томилогдох магадлал өндөр.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль ч уйтгартай, анхаарал татахаар бус байна. Харин дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх зөвлөл дэх өрсөлдөөн үзээтэй харагдана.

Дараах хүмүүс дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн: 

  • Г.Ерөөлбат /Монголын гимнастикийн холбоо/
  • Ч.Наранбаатар /Одоогийн дэд ерөнхийлөгч/
  • Д.Болормаа /Монголын тэшүүрийн холбоо/
  • Ц.Гантулга /Монголын ширээний теннисний холбоо/
  • Ч.Зоригтбаатар /Монголын үндэсний олимпын академи/
  • Я.Содбаатар /Монголын чөлөөт бөхийн холбоо/

Дээрх нэр дэвшигчдээс Я.Содбаатар нэрээ татах шуум бий. Тиймээс бусад нь дор бүрнээ л итгэл тээж буй.

Ч.Наранбаатар болон Ч.Зоригтбаатар нар бол төрсөн ах дүүс. Хоёулаа л насаараа спорт, олимпизмын төлөө яваа. Магадгүй маргааш нэгнийгээ дэмжиж, хэн нэгэн нь нэрээ татах боломжтой. Ах дүү хоёр нэг албан тушаалд өрсөлдөж, саналаа хуваахыг хүсэхгүй биз. Гэхдээ юу болохыг харцгаая.

Шинэхэн гавьяат дасгалжуулагч Г.Ерөөлбатад олон хүн ам сайтай байдаг. Сайн менежер, зохион байгуулагч гэх тодотгол түүнийг дагадаг. Гимнастикийн холбоо ч сүүлийн жилүүдэд дотооддоо олон улсын томоохон тэмцээнүүдийг хүлээн авч, олон улсад нэрээ гаргаж байгаа. Тэр бол энэ удаагийн сонгуулийн хамгийн хүчтэй нэр дэвшигч.

Тэшүүрийн холбооны Д.Болормаа олон жил холбоогоо удирдаж байгаа. Хөгжлийн банкны гэх тодотголтой түүнд санал өгөх хүн ч бий. Уг нь өвлийн олимпод ядаж ганц тамирчнаа илгээж чадсан бол нүүр бардам өрсөлдөх байв. Тус холбооны үйл ажиллагаа, удирдлага, тамирчидтай холбоотой асуудал өвлийн олимпын өмнө шуугиад амжсан. Гэхдээ олон улсад спортын салбарт эмэгтэйчүүдийг дэмжих хөдөлгөөн өрнөж байгаа. ОУОХ-ны ерөнхийлөгчөөр хүртэл анх удаагаа эмэгтэй хүн сонгогдсон.

Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга ч олон жил холбоогоо удирдаж байна. Улс төрд хүч үздэг бизнесмен. Өнгө, мөнгөөрөө энэ хэд дундаа хамгийн чинээлэг нь тэр. МҮОХ-ны сонгуулийг үеийн үед л мөнгөтэй, нөлөөтэй хүмүүс удирдаж байсан нь үнэн.

Гүйцэтгэх зөвлөлд олон хүн нэр дэвшиж байгаа. Гэхдээ каное каяакын холбоог төлөөлж буй УИХ-ын гишүүн, сайд асан Ч.Номин, чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МАН-ын ЕНБД Я.Содбаатар, хөлбөмбөгийн холбоог төлөөлж буй, УИХ-ын гишүүн А.Ганбаатар тэргүүтэй улстөрчид нэрээ татсан сурагтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-11 124.158.122.50

Наранбаатар, Зоригтбаатар хоёр одоо болсон.

Avatar

Нэргүй 2026-03-11 66.181.191.91

zavaaan ymaaaaaaa

Avatar

Зочин 2026-03-11 66.181.178.244

Ерөнхийлөгч ч яах вэ ойлгомжтой, Бадар-Ууганыг л сольмоор байгаа юм даа

Avatar

Нэргүй 2026-03-11 45.117.34.139

Ерөнхийлөгчид нэр дэвших нь утгагүй. Ямар ч боломжгүй. Баттүшиг бүх холбоодод өөрийн хамаарал бүхий этгээдийг байршуулсан, Олимпын зөвлөл нэртэй хэдийг худалдаад авцан. Дээхэн "БУНХАН ЦАГААН" нэр авсан Олимпийн хороо одоо жинхэнэ утгаараа амьд хүүр болсон хөөрхий…

Avatar

Нэргүй 2026-03-11 202.9.40.94

сум аймг нийслл итх зсаг дрга гэсн ихэнх нь хужааманжууд цуглцн хулгай шааж цаг хорорж нөхцөөж хулгай шааэ бгаа хужааманж бөөгнлүүдийг үтр түргх устгэ тараа хужа манжууд цжглж эзлцн өдр хонг цаг хугацааг хорооа амьдраад бн . цаг хугацаа явсаар хужааманжууд хулгай хийжамьдрс-р. 40 жил алдсн цаг хугацаа нэмж хулгайлгдж алдс-р бн.

Avatar

Нэргүй 2026-03-11 202.9.40.94

хужааманжууд сиймиыг гал манжллт ш*** гэдг юм л болвл манжлт шааж урвуулх гэдг ёстоы тамтаы үг яриа гарвл манжллт ш*** аюултаурвуулж ашглдг ёстой аймр ёстоы аймрмуөснаатай л******д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж