Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөө өглөө эх орондоо буцлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөө өглөө эх орондоо буцлаа

Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөө өглөө эх орондоо буцлаа

Төмөр замын Айраг-Цомог өртөөний хоорондын замд байгалийн гамшгийн улмаас гарсан ослын үеэр ирж ажилласан Дорнод сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөө өглөө эх орондоо буцлаа. Тэднийг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй УБТЗ-ын удирдлагууд төмөр замын Улаанбаатар төв буудлаас үдэн гаргаж өгөв. Байгалийн давагдашгүй хүчний улмаас үүссэн хохирлыг богино хугацаанд арилгаж, галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээн, төмөр замын тээврийн үйл ажиллагааг хэвийн болгоход оруулсан хувь нэмрийг нь үнэлж Дорнод сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний дарга В.В. Глуховской, В.В.Барышников нарыг Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойн медалиар шагнаж, багийн хамт олонд дурсгалын зүйл гардуулж талархлаа илэрхийллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж