Ерөнхийлөгчийн сонгууль, Засгийн газарт суудал сулрах сураг очсон газар, уулзсан бүхнээ загнаж зандардаг хэдэн улстөрчийг төрүүлж орхилоо. Хурандаа У.Хүрэлсүхийн хулхи дуураймлууд гэмээр тэр нөхдөд байгаа онохгүй, олон дунд явцгүй улс төр хийж явахаар орлогыг хууль ёсны эздэд нь үлдээх арга бол Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах гэдгийг зөвлөе. Эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулах боломж ойрын хугацаанд үүнээс өөрөөр харагдахгүй байна. Угаасаа ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нийгмийн даатгалын сан байтугай их мөнгө цацна шүү дээ.
Нэгдүгээрт, НДШ бууруулах хөрс нь бэлэн байна. НДШ-ийн хувь хэмжээг хоёр дахин буюу 50 хувиар бууруулах өргөдөлд гарын үсэг зурсан 100 гаруй мянган хүний дэмжлэг бэлэн байна. Иргэн Б.Батбилэгийн санаачилсан энэхүү өргөдөл 100 мянган хүн дэмжсэнээр УИХ 2025 онд хүлээн авч, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг томилсон. Үүнээс өмнө иргэн Ш.Хүрэлтулга 2023 онд НДШ, ХХОАТ-ыг 50 хувь бууруулах тухай өргөдөл гаргасан нь мөн л 100 гаруй мянган хүний дэмжлэгээр УИХ-д хүрсэн.
Энэ мэт НДШ-ийг бууруулах акц байсхийгээд нийгмийн дэмжлэг авах болсон учраас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэгэн тооцоолол хийж, иргэдийн шаардлагад тайлбар хийсэн. Иргэний гаргасан өргөдлийн дагуу НДШ-ийг 50 хувиар бууруулбал, Нийгмийн даатгалын сан, улсын төсөвт нийт 3.2 их наяд төгрөгийн ачаалал ирнэ. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол нөхөх боломж байгаа эсэхийг тооцолоход, 2.4 их наяд төгрөг болсон буюу боломжгүй гэсэн дүн гарсан гэж танилцуулж байсан юм. Гэхдээ энэ нь НДШ-ийг нэг удаагийн шийдвэрээр 50 хувь бууруулсан тохиолдолд гарах зардал. Харин жил бүр шат дараатай буюу 1-2 хувиар бууруулаад явбал, уул уурхайн орлогоос сангийн алдагдлыг нөхөөд явах боломжтой гэж үздэг. Энэ нь сонгуулийн цикль, эсвэл Засгийн газрыг нэг удаа аварч үлдэх гэсэн популизмаас харьцангуй бага зардалтай буюу инфляцын дарамт бага үүсгэх боломжтой хувилбар. НДШ буурахад, эдийн засаг дахь эрэлт нэмэгдэж, бизнесийн өрсөлдөх чадвар өснө.
Монгол Улсын “Эв хамтын” гэх тогтолцоотой нийгмийн даатгал, хураамж шимтгэл өөрөө айл өрхүүдийн орлогыг бууруулж, жижиг, дунд бизнесүүдийн хөгжих боломжийг хязгаарладаг шударга хөдөлмөрчид, баялаг бүтээгчдэд маш гашуун бөгөөд хатуу тусдаг “татвар”. Өрх гэрийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд маш хортой тусдаг Нийгмийн даатгалын шимтгэл ирээдүйд үр өгөөжөө өгнө гэж худлаа.
Өнөөдөр цалингийн орлогоосоо асар өндөр НДШ, татвар хураамж төлж буй иргэн тэтгэвэрт гарсан өдрөөсөө эхлэн ядуусын эгнээд нэгдэж байгаа тогтолцоог ямар юмных нь эв эе, шударга ёсных гэх вэ.
Ажилтны шууд орлогыг хулгайлдаг энэ “татвар”-ын тогтолцоогоор нэг даатгал төлөгчид нуруундаа 1.5-2 ахмад настны тэтгэврийг тавих өндөр ачаа үрүүлдэг. Ажил олгогчийн хувьд ч бизнесийн өрсдөх чадварыг асар ихээр дордуулсаар байгаа. Гэтэл бизнесийн өрсөлдөх чадвар өөрөө тухайн улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар шүү дээ. Товчхондоо, НДШ-ийн хувь хэмжээг бууруулах замаар иргэдийн орлого, эдийн засаг, бизнесийн өрсөлдөх чадвараа авар.
Нөгөө талд Нийгмийн даатгалын сан өөрөө асар их хулгайд нэрвэгдэж, улстөрчдийн оролцоотой Чингис хаан, Капитал банкуудад асар их хөрөнгөө залгиулаад байгаа. Нийгмийн даатгалын сангийнхан арга ядаад л Чингис хаан, Капитал банкуудын хөрөнгийг зарж, орлогожих байдлаар аргацаах болсон. Дээр нь малчид зэрэг нийгмийн томоохон бүлгүүд татвар төлөгчдийн мөнгөөр үнэгүй нийгмийн даатгалаа төлүүлээд сууж байгаа нь энэ гажуудлын шударга бус тогтолцоо найдваргүй болсныг харуулдаг. Энэ тогтолцоогоор Нийгмийн даатгалын сан хэчнээн их мөнгөтэй байгаад даатгуулагчдаа үр өгөөжөө өгөхгүй нь тодорхой болсон.
Хулгайд баригдсан тогтолцоог өөрчлөхгүйгээр ажилтан, ажил олгогч хоёр нэгдэн хэдэн хувийн ч өндөр шимтгэл хураамж төлөөд нэмэргүй. Сангийн мөнгө хар нүх рүү урсана.
Монголчууд өнөөдөр өөрсдөөсөө харьцангуй сайхан амьдралтай Азийн бусад орны иргэдтэй харьцуулахад өндөр НДШ төлж байгаа. Монголын ажилтан, ажил олгогч нийлээд 24 хувийн НДШ төлдөг бол Азийн дундаж 20 хувь хүрэхгүй байна. Ялангуяа Зүүн өмнөд Азийн улсуудын иргэд байгалийн асар их баялагтай монголчуудтай харьцуулахад тэтгэврээрээ сайхан амьдарч дөнгөдөг. Учир нь Азийн бусад улсад Нийгмийн даатгалын санд хулгай байхгүй, бас зөв тогтолцоогоор явж байна.
Тэгвэл өнөөдөр Монголын гажуудлын тогтолцоог либералчилж өөрчлөхөөс өөр сонголт үлдээгүй. Монголд тохиромжтой либералчлалын арга олон давхаргат тэтгэврийн тогтолцоо гэдэгтэй санал нэгддэг. Энэ тогтолцоогоор ажилтан төлж буй шимтгэлээсээ хуримтлал үүсгээд, давхар эв хамтын системдээ төлөлт хийх үүрэг хүлээдэг. Эрх баригч МАН-ынхан 2021 онд энэ тогтолцоог “Хувийн тэтгэврийн сан” нэрээр нэвтрүүлэхээр оролдсон ч хулгайч олонтой өнөөгийн системд тохирохгүй, эртэднэ гэж үзээд дэмжээгүй. Мөн олон нийтийн зүгээс МАН-ынхан 2018-2022 онд Олон улсын валютын сангийн Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн далимаар НДШ-ийг огцом таван хувиар нэмэгдүүлсэн түүхээ давтах нь гэх айдас давамгайлсан юм. Тэгвэл одоо эдийн засгийн хүндрэл нэрээр НДШ-ийг нэмэгдүүлэн, ард иргэд аж ахуйн нэгжүүдэд ачааны хүндийг үүрүүлсэн алдаагаа засах боломж МАН-д байна. Иргэд элдэв төсөл, авлигатай тэмцэх зэрэг шалихгүй амлалтад итгэхээ больсон энэ цаг үед зөв шударгаар хөдөлмөрлөж буй иргэндээ ч, эдийн засагтаа ч шууд тусгалаа өгөх шийдвэр гаргах эрх мэдэл нь УИХ, Засгийн газрын гишүүдэд хангалттай байна.
3,576.02






















































** 2026-03-11 202.9.46.128
xa xa xa, гоё байна
Нэргүй 2026-03-11 59.153.84.210
төрийн данхар бүтцээ орон тоогоо багасгаачээ, хэрэгцээгүй үрэлгэн зардлаа танаачээ, энэ бүх зардлыг иргэд ААН-ын татвар НДШ-ийн орлогоор санхүүжүүлж бгаа
зочин 2026-03-11 66.181.184.214
АН-ын зарим нөхөд төрийн эрх барьж буй намынхны ажлыг унагах гэж аргаа барах юм Төр учиргүй данхар бүтэцтэй гэдэг бол худлаа,гүтгэлэг
Insgurgent 2026-03-11 66.181.161.118
Niigmiin daatgaliig baihgu bolgoh heregtei. Hun uuriinhuu utul nasand zoriulj uuruu hurunguu huraah ystoi. Tur bidnii ayulgui bdal, amidrah orchind l anhaarlaa handuul. Huvi hunii haritslagaa uursduuu uureh tsag n irsen
Нэргүй 2026-03-11 202.21.126.106
ТАТВАР БАГАСГАХ БОЛОМЖТОЙ ТӨР МӨНГӨГҮЙ ГЭДЭГ ХУДЛАА УЛСЫН ТӨСВӨӨСӨӨ ДАВСАН ХУЛГАЙ ЯВАГДАЖ БАЙГАА ШҮҮ
Нэргүй 2026-03-11 122.201.19.61
ЭНЭ ХУЛХИ ХУРАНДААЦАРНУУДААС ХУРДХАН САЛАХ ЮМСАН
зочин 2026-03-11 103.229.123.191
НДШ-г багасгавал тэтгэвэр багасна гэсэн үг НДШ-ээ багасга, тэтгэвэрээ багасга гэж хамт ярьвал зөв болох байхгүй юу.
Татвараа багасга гэж байгаа бол дэд бүтэц цахилгаан станц барьсангүй гэж гоншигнохгүй л байх хэрэгтэй.
Багш эмч нарын цалинг багасгаж татвараа багасгая гэж ярих ёстой. Ерөнхийдөө.
Зочин 2026-03-11 122.201.31.209
Хувь хүний төлдөг НДШ-ийг бол ойлгож байна. Тухайн хүний төлсөн НДШ нь ирээдүйн тэтгэвэр тогтоолгоход нь хэрэг болно гэдэг. Харин байгууллагаар төлүүлдэг НДШ бол зүгээр л дээрэм. Улс оронд ажлын байр бий болгож, нийгмийн ачааг үүрэлцэж байгаагийнх төлөө тэдгээр ажил олгогчдоо бараг шагнах ёстой байтал эсрэгээрээ ажлын байр бий болгож, хүнд цалин өгсөнийх нь төлөө шийтгэж байгаа юм шиг НДШ авдаг.
зочин 2026-03-11 66.181.184.214
Битгий балайр Нийгмийн даатгалын шимтгэлийг одоогийн хэмжээнд хэвээр байлгах хэрэгтэй Даатгалын фонд тэтгэвэр тэтгэмжээ дийлэхгүй ихээхэн хэмжээний мөнгө энэ зориулалтаар төсвөөс гарч байгаа, Төсвөө хүндрүүлбэл нийгмийн чанартай арга хэмжээ багахан бүтээн байгуулалтаа санхүүжүүлж чадахаа байна Зарим хүмүүс төрийг хүчгүй болгох улс орны байдлыг хүндрүүлэх гэж аргаа барж ядах юм
Зочин 2026-03-11 66.181.161.143
Татвар, торгууль, хураамж их авсанаараа төр хүчтэй байдаг юм биш. Харин төр улам данхайж, завхардаг юм байна. Үүний баталгаа нь төрөөс төрсөн тэрбумтаны тоо нь хувийн хэвшлээс төрсөн тэрбумтаны тооноос давж байгаагаар илэрч байна. МАН-ы Ундармаад алдсан НДС-ийн 149 тэрбум төгрөгөө төр буцаан авч чадахгүй 7 жил болж байгаа нь үүний баталгаа.
Нэргүй 2026-03-11 66.181.178.175
бараг бүх улсад ажил олгогч НДШ төлдөг, хэмжээ нь ойролцоо, тайлбар нь ыи манай иргэнийг амрахгүй ажиллуулж биеийг нь элээж эвдэж бгаа , хөдөлмөрийн чадваргүй болсон үед нь төр хариуцдаг юм, тэрний төлбөр гсн тайлбартай
Нэргүй 2026-03-11 66.181.187.163
Ер нь бол ард иргэд Манжийн дарлрлд байхдаа ч ийм их татвар, хураамж, торгууль төлж байгаагүй гэж нэгэн нийтлэлчийн хэлсэн нь үнэн. Бид дарга нар тэжээх, шуналыг нь дарах гэж цалингийн бараг 50%-иа өгч байна.
Нэргүй 2026-03-11 202.55.188.92
Манжийн дарлал гэж их ярьдаг Манж манайхаас шууд татвар авч байгаагүй 1000хоньтой бол 100нь авна гэх мэт захиргааны зардлыг гаргадаг байсан ноёдын өртөөний цэргийн гэх мэт
Нэргүй 2026-03-11 66.181.184.214
Манайх шиг бага татвартай орон цөөн байна, Баруун европ АНУ бусад нилээд капиталист орнуудын зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл 45 хувиас дээш байна Манайх татвар бууруулбал төсөв бүрдүүлэхээс эхлээд бусад олон хүндрэл үүснэ Нийгмийн тогтворгүй байдал буй болно Амьдрал хүнд иргэд бүр муудна Зарим этгээд үүнийг л хүсээд байна Худлаа эх оронч царайлаад
Зочин 2026-03-11 64.119.30.210
МАН гарууд 2016 онд ялаад л татвар НДШ нэмэх шийдвэр гаргасан даа. Хэдэн МАНгар пацаан Тэрэлжид архи гударч байгаад л нэмэх шийдвэр гаргаснаа бас ' Тэрэлжийн тунхаг' ч гэх шиг. МАН даа мангасдуулаад л амьдраад байж дээ одоо тавилан юм даа
Өвгөн Балдан 2026-03-11 59.153.115.236
Нийгмийн даатгал, татваргүй бол халамж, хөнгөлөлт, тэтгэвэр чинь л хэцүүднэ шүү дээ ардууд аа. Харин НДШ, татвараа тэгш хуваарилахыг шаардах нь зүйтэй болов уу. Төрийн үргүй зардлыг бууруулах талаар судалгаа хийгээч эдийн засагчид аа, Сангийн яам аа. Засгийн газрын Ерөнхий сайдаа.
Нэргүй 2026-03-11 202.21.112.154
Өөр өөрийн төлсөн нийгмийн даатгалийн мөнгөө тэтгэвэр гэж буцааж авна шүү дээ. Залуу насандаа нийгмийн даатгалаа төлж байгаагүй бол бид нар яагаад өмнөөс нь тэтгэврийг нь төлөх ёстой гэж? Их төлсөн бол их тэтгэвэр, бага төлсөн бол бага л тэтгэвэр авдаг болъё. Одоо энэ их мөнгийг зүгээр л халамж болгочихсон, улс төрчдийн хурууны салаагаар урсдаг мөнгө болсон тул НДШ-ийг багасгая. Тэгвэл ядаж үргүй зардлаа төр хэмнэх байлгүй.
Жишиг 2026-03-11 202.126.90.82
НДШ, Татвар ер нь Олон улсын жишгээр хэд % байдаг вэ ? Ард Иргэдийн гэгээрүүлэх, үнэн бодитой мэдээ мэдээлэл өгөх Улс төрч, Сайн дурын эсвэл яг Мэргэжлийн Эдийн Засагчид гарч ирээд яриа зөвлөгөө өгмөөртбнаа ???? Ардууд учир зүггүй л Татвар их бнн гэд орилолдоод байхын
Нэргүй 2026-03-11 202.55.188.92
дэлхийд манайхаас бага байдаг манайд бас үнийн өсөлтийн нөатын гээд татварууд бий