"Турк сургуулиудыг Засгийн газар авах боломжтой"

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

"Турк сургуулиудыг Засгийн газар авах боломжтой"

"Турк сургуулиудыг Засгийн газар авах боломжтой"

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay)  өнгөрсөн сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа билээ. 

Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн  13.2.1-д заасан “хүнийг хулгайлах” зүйл ангиар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогоор хулгайлахыг завдсан этгээдийг хайж байгаа гэдгийг холбогдох албанынхан мэдээлсэн.

Уг асуудлаар  Монгол Улсын Засгийн газраас албан ёсны байр сууриа илэрхийлээгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа  ‘Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгвөл сургалтыг тасалдуулахгүйгээр авч явах бүрэн боломжтой’ гэдгийг онцолжээ. Тодруулбал, Турк сургуульд суралцаж байгаа монгол хүүхдүүдийн сургалтыг тасалдуулах ёсгүй. Мөн бусад улс орнуудад ижил төстэй сургуулиудыг Турк улс тухайн улсын Засгийн газарт нь хүлээлгэж өгч байна. Тиймээс Турк улсын Засгийн газар шийдвэрээ гаргаад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгвөл сургалтыг тасалдуулахгүйгээр авч явах бүрэн боломжтой. Хуулийн гаргалгаагаа гаргаад бидэнд хуулийн дагуу асуудлаа тавибал шийдвэрлэж өгөхөд бэлэн байна.Энэ талаар судлаач ээ гэдэг саналыг тавьсан’ байгаа гэжээ. 

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж