Моранди гүүр нурахад амь үрэгдсэн хүмүүсийн оршуулах ёслол бямба гаригт болно | News.MN

Моранди гүүр нурахад амь үрэгдсэн хүмүүсийн оршуулах ёслол бямба гаригт болно

Моранди гүүр нурахад амь үрэгдсэн хүмүүсийн оршуулах ёслол бямба гаригт болно

Моранди гүүр нурахад амь үрэгдсэн хүмүүсийн оршуулах ёслол бямба гаригт болно

Италийн хойд хэсгийн Женовад байрлах Моранди хурдны замын гүүр нурснаас болж 39 хүн амиа алдаж, 10 гаруй хүн хүнд хөнгөн гэмтсэн талаар мэдээлсэн. Амь үрэгдсэн хүмүүсийг оршуулах ёслол Бямба гарагт болно гэж албаныхан мэдээлжээ. Уг эмгэнэлт явдлын 11 хохирогчтой  салах ёс гүйцэтгэх ёслол Женова хотын ‘Fiera di Genova’ хотын үзэсгэлэн худалдааны цогцолборын талбайд болно гэжээ.

Оршуулгын ёслолд тус улсын ерөнхийлөгч Сержио Маттарелла тэргүүтэй олон мянган хүн оролцох төлөвтэй байна. Женова католик шашны хамба  лам Анжело Багнаско оршуулгын ёслолыг тэргүүлэх аж.

Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте өнгөрсөн Лхагва гаригт Моранди гүүрийг барьсан компанийг хариуцлага тооцож, сэргээн босгох ажлыг хийх ёстой гэж мэдэгджээ.

Италийн иргэний аюулгүй байдлын агентлагаас гүүр нурах үед гүүрэн дээр 25 гаруй машин, 4 ачааны машин байсан гэжээ. Тус хурдны замын гүүр 1968 онд баригдсан 50 жилийн настай аж. Женова хотын төв зам дагуу нисэх онгоцны буудал хүртэл 1.1 километр үргэлжлэх  100 метр өндөртэй гүүр юм.

эх сурвалж: sputnik 

т. мядаг 

 

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-16 64.119.17.153

Yag hugatsaandaa shaajee

Зочин 2018-08-16 202.179.2.147

Женова биш Генуя хот

Зочин 2018-08-16 66.181.161.80

оросуудл генуя гэж бичдэг байх тэнэг малаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж