Эрхээ мэддэг бол хариуцлагыг нь ч бас үүрүүлдэг болъё

Эрхээ мэддэг бол хариуцлагыг нь ч бас үүрүүлдэг болъё

Эрхээ мэддэг бол хариуцлагыг нь ч бас үүрүүлдэг болъё

Үе, үе цахим орчинд хүүхдүүд тэр дундаа өсвөр насныхан онцлоод хэлбэл охидууд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг нийтлэгддэг болов. Ингэх бүрт иргэд халаглаад өнгөрдөг. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл гармагц шалгаж байна гэх тайлбарыг хэлдэг. Яг ямар арга хэмжээ авдаг, хэрхэн шийтгэсэн, ямар хуулийн зохицуулалт үйлчилдэг гэх мэт мэдээлэл нь тодорхой бус. Салбарын сайд нь мөн л үүрэг чиглэл өгсөн гэх бөөрөнхий тайлбар хэлдэг. Сүүлийн үед хүүхдийн эрхийг хамгаална, тэднийг ойлго, хайрла гэхээс өөрөөр тэдний үүрэг хариуцлагыг хэлдэг хүн ховор болсон. Нийгэм болохгүй байгаа учраас, үзэж харж байгаа зүйлээсээ, эцэг эх нь хараа хяналт тавихгүй байгаа учраас гэх мэт олон шалтгаанаар хүүхдүүдийг зөвтгөж ирсэн. Ажиглаад байхад, энэ цагт хүүхдүүд цэцэрлэгээсээ эхлээд ялгаварлан гадуурхалтад өртөж байна. Нэг жишээ, нэгэн цэцэрлэгийн ахлах бүлгийн охид нэгнээ дандаа нэг хувцастай ирдэг. Чамд өөр хувцас байдаггүй юм уу” зэргээр гадуурхдаг тухай ээж нь ярьсан. Охидыг, эмэгтэй хүнийг зодож болохгүй гэх үгийг бараг лоозон болгож үүний цаана эрэгтэй хүүхдүүдийн эрх хөсөр хаягдсан. Цахим орчинд явж буй бичлэгийн дийлэнх нь охид байна. Дээрэлхэлт бие махбодын хүчирхийллээс гадна хэл ам, харилцаа хандлага зэргээс эхэлнэ. Зодохоос наана хэл амаар доромжилж улмаар хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж тухайн хүүхэд сургуульдаа явахаа болих цаашлаад амиа хорлох хүртэл хэмжээнд хүрдэг гэдгийг сэтгэл зүйчид хэлж байгаа юм.

Бас нэг асуудал байгаа нь яг энэ зөрчлийн дагуу цагдаа болон сургуулийн захиргаанд хандахаар төдийлөн үр дүнгүй байдаг талаар эцэг, эхийн төлөөлөл хэлж байгаа юм.

Учир нь тодорхой зохицуулалт ховор, ихэнх тохиолдолд буюу ноцтой гэмтэл учруулаагүй бол Зөрчлийн тухай хуулиар зохицуулж, торгууль ногдуулдаг байна. Харин сургуулийн зүгээс тодорхой арга хэмжээ авдаггүй. Тодруулбал, хүүхдэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь шүүхээр тогтоогдвол гурван жил хүртэл хорих ялаар шийтгэдэг байна. Ихэнх тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу эцэг, эхэд нь торгууль ногдуулдаг аж. Харин хүнд гэмтэл учруулсан бол 14-өөс дээш насны хүүхдүүдэд Эрүүгийн хуулиар ял ногдуулах боломжтой гэнэ.

Одоо бүгдээрээ хүүхдүүдийнхээ хүмүүжил, ёс зүй, харилцаа хандлага тал дээр анхаарч шат шатны байгууллагууд арга хэмжээ авахгүй бол нэгнээ дээрэлхдэг байдал хэрээс хэтэрч манай хүүхдэд л ийм асуудал ирэхгүй байвал боллоо гэх үзэл газар авч байна.

Хүүхдийн хамгааллын тухай хуулийн 4.1.8."үе тэнгийн дээрэлхэлт" гэж нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг хэлнэ гэж заасан байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулж анх удаа үе тэнгийн дээрэлхэлийг хуулиар зохицуулахаар тусгаж өгсөн. Тодруулбал, үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдэд зөвлөгөө өгөх, уучлалт гуйлгах, сэтгэл зүйн зан үйлийг засах сургалтад эцэг эхийн хамт суулгах шинэлэг заалт бий. Удаа дараа үе тэнгийн дээрэлхэл, дарамт үзүүлсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэдэг болно гэх заалтыг тусгасан гэж мэдээлж байсан. Тэгвэл уг зохицуулалт нь хүүхдийн дэвшин суралцах эрхэд халдаж буй үйлдэл гэж зарим хүмүүс хэлж байгаа юм. Энэ мэт тодорхой шийдэлгүй, гаргасан шийдвэрээ үгүйсгэж эцэг эхийн буруу нийгмийн буруу гэж нэгнээ чичилж байх зуур бидний ирээдүй болсон хүүхдүүд зэрлэг, балмад хүнийг хайрлах сэтгэлгүй болж өссөөр байна. Тиймээс ямар нэг буруу зүйл хийсэн бол хариуцлага гэж байдаг шүү гэдгийг хүүхдүүддээ хэлж, тодорхой хэмжээнд хариуцлага үүрүүлдэг болох хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-03-10 103.212.162.174

хардахнээ тэр зүй бус үйлдэл гаргаад байгаа охид хүүхдүүд нь боломжтой айлийн ямар нэг эрх мэдэлтэнгүүд байгаад байдаг юм бишүү дээ тэгээл танил талаараа яриулаад аргалчихдаг юм бишүүдээ л гэж хардаж л байна даа

Avatar

Угтааа 2026-03-10 202.70.43.34

Эцэг Эхчүүд Эмээ Өвөө нар нь гэж Өдөржин сошиалаар Төр Засаг, Дэлхий Ертөнц, Эргэн тойронд буй Амьтай , Амьгүй юмс бүхнийг өөлөн муучилж, зад шүүмжилж, буруу дүгнэж ам хэлээрээ болон биеэрээ бүхнийг будаа болгож, мөнхийн Гомдол , Үзэн Ядалт тээж хорвоогийн өдөр хоногийг төөрүүлдэг юм чинь Үр Хүүхэд нь ямар байх нь ойлгомжтой шүүдэээ ….Тгээд бодохор Сайн Үр садтай байя гэвэл Өөрсдөө л хичээх , Сайн Төртэй байя гэвэл мөн л Өөрсдөө л Төлөвшиж Зөв хүн байх хэрэгтэй байх нь ээ

Avatar

Хүүхнүүд 2026-03-10 202.126.90.82

Цаашлаад Ажил Амьдрал дээр ч Аймар3 Хүүхнүүд байдаг бусдыг ерөөсөө зүгээо байлгадаггүй, Бусдын Өмссөн Зүүсэн, Идсэн уусан, Арьс Үс бүх юмыг шалгааж тоочин бүртгэж гоё сайхан муухайг нь дуудаж Бусдыг хувь орон зайнд халддаг бүдүүлэг хөлдүүү хар амиа хичээгч хүүхнүүд бнаа

Avatar

Нэргүй 2026-03-10 103.212.116.251

яаг зөв эрхээ эдлэх гэвэл заавал үүрэг хариуцлагаа биелүүлдэг бусдаас нэхдэг бол эхлээд өөрсдөө биелүүлдэг болго

Avatar

Иргэн 2026-03-10 202.9.41.44

Өөрөө хүүхдийн бие, сэтгэл санаанд хөнгөн, хүнд гэмтэл учруулчаад юун миний эрх, хүүхдийн эрх вэ. Шууд л цахим хувийн хэрэгт нь тэмдэглээд хатуу чанга арга хэмжээ авах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-03-10 202.9.40.94

40 жил нам төииыр толгойд шааж хулгай шаасн хулгайч х***а манж пздагууд сайнда нам төриын толгойд шаачаагүйшүү хужааманж хулгайнбодлгоор х***а бодлгоор шаасх л******д бүгдийг хулгайч шааж буруу шааж буруу аргаааи шааснда ингж даврсншүү одо тэгээд ялаа үүрндэ.

Avatar

Нэргүй 2026-03-10 202.9.40.94

мнголд болж бүтхгүй бгаа бүх юм монголд үүрлж оргнж тархж эзлсн бузрманжхужаа хулгайгаас үүдлтэй. бас болоогүы манжхужаа хулгайтайн тэмцхээр золбн хулгайн мөнгр хооллогч лам бөөгөөр элдв бусын х****л хийлгнээ хужааманжууд хараалаар амьдрч бузр пздагууд

Avatar

Нэргүй 2026-03-10 202.9.40.94

мнголд болж бүтхгүй бгаа бүх юм бузрманжхужаа хулгайгаас үүдлтэй.

Avatar

Нэргүй 2026-03-10 66.181.188.36

Өөрсдийгөө ямар ч үе билээ гээд байдаг. Нөгөө архи+тамхи+ өөр юу юу ч билээ бүх хэрэглээ нь хэтийдчихсэн, дээр нь гэрийн хүмүүжил нь гэж бас адилхан

Avatar

Нэргүй 2026-03-10 202.9.40.27

11 дүгээр анги бол 17 нас хүрсэн паспорт авсан иргэд болохоор хариуцлага хүлээлгэн , их дээд сургуульд ч орох эрхийг нь солонгос шиг хааж нийгэмд тустай үйл хийвэл цагааддаг хуультай болох санал авмаар байна.

Avatar

Нэргүй 2026-03-10 66.181.187.53

Зүгээр л хатуу арга хэмжээ авч дараа дараагийн дээрэлхэгчидэд анхааруулга болгох хэрагтэй

Avatar

зочин 2026-03-10 103.212.162.196

Угаасаа манай Монголын энэ байгаа нийгэмээ харалдаа энэ сошалаар ч тэр гадуур ч тэр хүмүүс хүүхдүүд залуучууд ч тэр ихэнх нь х****л их хэлэхын энэ нь тэр сошалаар яваад байгаа х****л хэлж бусдад түгээж байгаа ямар нэг үзвэрүүд үүнд маш их хортой нөлөөж байна. Ихэнх залуучууд хүүхдүүд мэндлэхдээ хараалын үгээр мэндлэж байна шүү дээ

Avatar

Нэргүй 2026-03-10 202.55.188.101

эмэгтэй хүн эмэгтэй хүүхдийг зодсон буруу гэж амны уншлага төрийн бодлого болгож ирсэн үр дүн нь хоосон толгойтой салтаагаар сэтгэдэг хүүхнүүд л монголын нийгмийн энгийн дүр төрх болсон

Avatar

Нэргүй 2026-03-10 202.9.40.94

40 жилхужааманжууд хужааманжэцг эхийнзөвлөл гэснхужааманжууд аймр хөгшн хужааманж бүлг санаа гаргж хүүхдүддрүхужааманж бодлго яьуулө ирсн хөгшнбузр хужааманж эцг эхиын зөвлл гэж хужаманжуудиурвууджашглж эцг эхиынзөвлл гэдгиыг болиулх хэргтэй.

Avatar

Нэргүй 2026-03-10 202.9.40.94

Үхсн ацныхн үед тэнгиыг дээрхлтхужааманжуудхуэааманжбодлгохудлаүгэнр далд нуужхаяхмэснхужааманж захилгтхуэааманж ажллагаахужааивмхнж бодлгобүлгллшааж ирсн цаана ардньху40 жилхужааманжихөгшн санаатхужааманж эугэхчүүд бсн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж