Турк 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болжээ | News.MN

Турк 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болжээ

Турк 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болжээ

Турк 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болжээ

Турк улсын засгийн газар арабын Катар улсаас 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болсноо мэдэгджээ. Туркын ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган өчигдөр /2018.08.15/ Катарын удирдагч Шейх Тамим бин Хамад Ал Тханийг хүлээн авч уулзсан байна. Катараас өгч буй 15 тэрбум ам.долларыг Турк улсын банк болон санхүүгийн салбарт зориулагдах болохыг мэдээлжээ. Мөн уулзалтаар хоёр улсын эрх баригчид улс орны бүхий л салбарт харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж.

Өнгөрсөн өдрүүдэд АНУ болон Туркын харилцаа холбоо муудаж байгаагийн улмаас лира мөнгөн дэвсгэртийн ханш унаж байгаа билээ. Тэгвэл Турк улсын ерөнхийлөгч Эрдоган өчигдөр /2018.08.15/ АНУ-ын өргөн хэрэглээний импортын бараануудад нэмэгдэл татвар ногдуулахаар болсон тогтоолд гарын үсэг зурж баталсан юм.

Эх сурвалж: CNBC
Г. Батмандах

 

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-16 202.21.106.119

Катар гэж нэг зальтай орон байнаа. Сирийн дайн, ИСИС-ыг санхүүжүүлдэг гол орон шүү дээ. Өөрийн гаазыг Европ руу хямд зардлаар газраар гаргахын тулд Сирийг нугаслах хэрэгтэй болоод л энэ дайныг санхүүжүүлсэн. Одоо Туркийг зээлээрээ угжчихвал Сири руу дахиад нэг ухасхийх магадлал гарч ирлээ л гэсэн үг. Турк хаана мөнгө байна тэрнийг дагадаг орон. Эрдоган энэ мөнгөөрөө хувийн өс хонзонтой Сирийн Асадыг устгахад ашиглана гэдэг нь тодорхой.

Avatar

Зочин 2018-08-16 182.160.37.26

sir ulsiig asadiig nairamdliin gereetei naiz putin ni tseejeeree hamgaalj baigaa shyydee.

Avatar

Зочин 2018-08-16 59.152.152.51

Турк улс даравч далдайж, булавч бултайгаад, хялалзах тусам гялалзаад байна даа хахаха. Яг л хориг нөлөөлөхгүй байгаа ОХУ шиг.

Avatar

Зочин 2018-08-16 103.229.120.134

Орос 25, Хятад 30 тэрбум доллар өгнө. Ингээд 70 тэрбум доллар хап гээд орчихлоо доо

Avatar

Зочин 2018-08-16 182.160.32.75

ingeed turk uls uruudlaadaa. ter ih mongiig ni baahan kompanuud uls torchid namuud ni huvaaj ideh geed shylsee goojuulj baigaa baihdaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж