Турк 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Турк 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болжээ

Турк 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болжээ

Турк улсын засгийн газар арабын Катар улсаас 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болсноо мэдэгджээ. Туркын ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган өчигдөр /2018.08.15/ Катарын удирдагч Шейх Тамим бин Хамад Ал Тханийг хүлээн авч уулзсан байна. Катараас өгч буй 15 тэрбум ам.долларыг Турк улсын банк болон санхүүгийн салбарт зориулагдах болохыг мэдээлжээ. Мөн уулзалтаар хоёр улсын эрх баригчид улс орны бүхий л салбарт харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж.

Өнгөрсөн өдрүүдэд АНУ болон Туркын харилцаа холбоо муудаж байгаагийн улмаас лира мөнгөн дэвсгэртийн ханш унаж байгаа билээ. Тэгвэл Турк улсын ерөнхийлөгч Эрдоган өчигдөр /2018.08.15/ АНУ-ын өргөн хэрэглээний импортын бараануудад нэмэгдэл татвар ногдуулахаар болсон тогтоолд гарын үсэг зурж баталсан юм.

Эх сурвалж: CNBC
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж