Гамшгаас хамгаалах тактикийн сургууль зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах тактикийн сургууль зохион байгуулав

Гамшгаас хамгаалах тактикийн сургууль зохион байгуулав

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид, дүүргийн “Улаан Загалмайн хороо”-той хамтран объектын гал түймэр болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх гамшгаас хамгаалах тактикийн сургуулийг “Багануур” ХК-ны Уурхайн Уулын нэгдүгээр хэсэгт зохион байгууллаа.

Болзошгүй гал түймрийн болон үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилготой тус дадлага сургуулийн үеэр объектын гал түймэр болоод усанд осолдсон нэрвэгдэгчид анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг хийсэн байна.

Сургуульд дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр анги, “Багануур” ХК-ны Уурхайн Уулын нэгдүгээр хэсгийн нийт 120 гаруй алба хаагч хамрагдаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж