Охидын нүцгэн зургийг авдаг этгээдийг илрүүлжээ | News.MN

Охидын нүцгэн зургийг авдаг этгээдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Охидын нүцгэн зургийг авдаг этгээдийг илрүүлжээ

Охидын нүцгэн зургийг авдаг этгээдийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 15-нд фээсбүүкийн хуурамч хаягаар  насанд хүрээгүй олон охинтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг этгээдийг илрүүлэн,  шалгаж байна.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь Сүхбаатар дүүргийн XIV хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажил, мэргэжилгүй 21 настай эрэгтэй аж.

Уг этгээд нь фээсбүүкийн “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй группүүдэд нэвтэрч, өөр хүний зураг, нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж танилцуулж 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол мессэж бичиж, харилцдаг байжээ. Улмаар дөрвөн охины цээж нүцгэн зургийг авсан талаар урьдчилсан байдлаар мэдүүлээд байгаа аж.

Р.Ренчиндулам

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-16 103.229.120.134

Утас маажсанаар юу хожиж байна вэ. Олсноосоо харьцуулшгүй ихийг алдаж л байгаа. Хайран эрүүл мэнд, хайран залуу насны дархлаа

Avatar

алааё 2018-08-16 122.201.31.67

фесст хязгаар хэрэгтэй

Avatar

Зочин 2018-08-16 103.229.121.165

хурдан хувьсгал хийж тэнгэрт нар мандуулая. азарган бороо бо ов шигүүд арай хэтэрлээ.

Avatar

эцэг эх 2018-08-16 66.181.168.83

өнөөдөр бидний хүүхдүүдийн ирээдүй бүрхэг боллоо хаа ч явсан аль ч насны хүүхэд гар утас маажаастай харагдах юм залуу эцэг эхчүүддэ уриалахад хүүхдээ уйлахаас бүү ай уушиг тэлдэг гэдэг уйллаа гээд тайвшруулах гээд өөрийнхөө амрийг бодоод хүүхэддээ гар утсаа өгөхөө болиочээ гэж уриалж байна эмээ

Avatar

Zochin 2018-08-16 104.205.231.43

Ene Bol etseg ehchyyded ugch baigaa surgamj. Ene nasnii ohiduud nyytcgen zurgaa fbook-d tabina gedeg tendyy zambaraagyi bolsonii shinj!!!!!!

Avatar

asdasd 2018-08-16 202.179.30.194

dontoi bandi ve sdaaa chin….hiih ymaa olj yadsan ** bn shde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж