БНХАУ-ын “Лиао Нин” мужийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын “Лиао Нин” мужийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно

БНХАУ-ын “Лиао Нин” мужийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно

БНХАУ-ын зүүн хойд бүсийн хамгийн том Лиао Нин мужийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 08-р сарын 16-19-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд 2 дахь жилдээ болох гэж байна.

Лиао Нин муж нь Хятад улсын зүүн хойд бүс нутгийн хамгийн өмнөд хэсэгт байрладаг. Зүүн хойд бүс нутгийн цорын ганц далайд гарцтай муж юм. Нийт газар нутгийн хэмжээ 148000 хавтгай дөрвөлжин км, далайн гарцын уртын хэмжээ 2292км, далайтай ойр орчмын бүс нутгийн хэмжээ 68000 хавтгай дөрвөлжин км юм. Лиао Нин муж нь халуун дулаан уур амьсгалтай цаг агаарын бүст ордог ба Хятад улсын тариа будааны гол тариалалтын бүс нутаг ба мал аж ахуй, загас, сайн чанарын жимс жимсгэнэ болон олон төрлийн онцлог бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон муж юм. Тус мужид 14 дагавар хот, 100 гаруй жижиг хот дүүрэг байдаг ба нийт 42,710,000 хүн амтай.    

Энэхүү үзэсгэлэнд

  • Барилга, химийн материал
  • Газар тариалан, хөдөө аж ахуйн материал
  • Бүх төрлийн машин механизм, тоног төхөөрөмж
  • Хувцас, гэр ахуй, өргөн хэрэглээний бараа
  • Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Лиао Нин мужийн 100 орчим байгууллагууд оролцоно.

Лиоа Нин мужийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнтэй танилцаж гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж