ИЗНН яг "зэрэг нэмэхийн өмнө"

ИЗНН яг "зэрэг нэмэхийн өмнө"

ИЗНН яг "зэрэг нэмэхийн өмнө"

Монгол Улсад том нь жижгээ барьж иддэг жишиг бизнес, улс төрийн салбарт хамгийн их.  Улс төрд ч мөн адил том намууд жижиг намуудаа самрах, хүчгүйдүүлэх, хооронд нь алалцуулах, тамганы хэрүүлтэй сонгуулиас сонгуулийн хооронд талцуулах нь олон бий. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл парламентад жижиг намууд олонх болж чаддаггүй, засаг барьж үзээгүй, хоёрхон нам л ээлжилсээр ирсэн билээ.

Үүний нэгэн адил нэгхэн жилийн зай үлдсэн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай таван нам /МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл гэх намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй.

Гэвч энэ удаад ИЗНН жагсаалтаас гарч, том намуудын “идэш” болж байна. Иргэний зориг ногоон нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцож, дөрвөн суудалтай болсон. Тус намаас УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Р.Батболд, М.Нара-Нарантуяа, С.Замира нар парламентын гишүүн болсон. Гэхдээ ИЗНН тойргоос бус намд өгсөн саналын тоогоор намын жагсаалтад бичигдсэн эхний дөрвөн хүн сонгогдсон. 2025 онд МАН-ынхан зодолдож, Засгийн газраа унагаж, Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдахад нэг сайдын суудал авсан нь өмнөх засаг унагахад гар бие оролцсон учраас ИЗНН нэг сайдын суудал “бэлгэн”-д авсан. Тиймээс намын даргын хувиар Б.Батбаатар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болсон. Нэгэнт яам “эзэмшиж” буй учраас УИХ-д ийм олуулаа байж үзээгүй ИЗНН тус яамыг “эзэгнэх” байсан ч Б.Батбаатар зөвхөн хамаатан саднаараа дүүргэж, намын гишүүдээ хаясан нь ИЗНН доторх гомдогсдыг бий болгосон.  Нам дотор гомдогсод байгаа учраас гадны “нөлөө”-нд автах амархан учраас үүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд горилж буй намууд зүгээр өнгөрөөхгүй нь мэдээжийн хэрэг.

Б.Батбаатар ИЗНН-ын даргаар 2023 онд бүртгэгдсэн. Тэрбээр намын даргаа чөлөөлсөн гэх хурлын дараа "ИЗНН-ын 26 жилийн түүхийг хэн нэгний улс төрийн сонирхлоор нураахгүй" хэмээн мэдэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл, хэн нэг хүний эсвэл хэсэг бүлгийн сонирхол ИЗНН-ээр оролдсон гэдгийг нотолж буй. Нөгөө талдаа ИЗНН дотор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхүйц кандидат байхгүй ч гаднаас өөр нэгэн хүчтэй кандидат элсүүлээд, сонгуульдах боломж нь нээлттэй байсан учраас ийнхүү ИЗНН-ыг дотроос нь хагалган бутаргав.

Намын онц их хурлаа хийгээд намын даргаа чөлөөлсөн, хөөгдсөн дарга албан бус хурал болсон хэмээн хэсэгтээ л маргаантай явна.

ИЗНН зэрэг нэмэлгүй, Б.Батбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд намаа оролцуулах амбиц алсарч, маргаж, шүүхдэж, тэмцэлдсээр Ерөнхийлөгчийн сонгуультай золгох дүр зураг ажиглагдаж байна. ИЗНН-д олон нийт саналаа өгч, дөрвийн дөрвөн төлөөлөлтэй болгож байхад дөрвүүлээ ч эв түнжингүй байсаар ийнхүү бусдын өгөөш болов.  Улс төрийн ууган хүчин нь ч энэ зэргийн заль, залгих аргаа мэдэлгүй л яахав. Ингээд парламентад суудалтай, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэг нам албан бусаар "хасагдав". Цаашид өөр намуудыг ч ИЗНН шиг хувь заяа хүлээж байхыг үгүйсгэмгүй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

гэрээ 2026-03-10 66.181.177.26

ИЗННам тэнэгүүдийн бөөгнөрөл шүү дээ. Тэр ИХ гарсан гахйнуудыг хар. Галзуу өвчтөй хэдэн авгай

Avatar

Нэргүй 2026-03-10 103.212.117.127

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хар технологийн золиос болох биз.

Avatar

Нэргүй 2026-03-10 66.181.166.196

яс булаацалдсан ноход

Avatar

Нэргүй 2026-03-10 59.153.112.249

дур эзнээ годохгүй ээ гэж, ккк..

Avatar

Нэргүй 2026-03-10 66.181.188.36

Саналаа өгсөн, тэгээд жагсаалтаар гарч ирснийг нь хар

Avatar

Нэргүй 2026-03-10 103.11.193.222

Batbaatar ch sulbagar nuhur shig bgaa um, yaj namiin darga hiij chadah uu?

Avatar

Нэргүй 2026-03-10 66.181.188.36

Харахаар нилээн эргүү талдаа л даа

Avatar

Нэргүй 2026-03-10 124.158.123.242

Даргө нь намынхаа ажлыг мартчихсан … Тэгээд сайд болж харин үзлээ, Хважит…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж