Индексүүд унаж, ам.доллар өсч байна

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Индексүүд унаж, ам.доллар өсч байна

Индексүүд унаж, ам.доллар өсч байна

Турк дэх валютын хямралын эрсдлээс хөрөнгө оруулагчид “зугтаж” буй нь АНУ-ын зах зээл дээр үнэ унах гол шалтгаан болж байна. Standard & Poor’s 500 ба Dow Jones Industrial Average дүнгээ дөрвөн улирлын туршид унагаж байна. Интерфаксийн мэдээлснээр, өнөөдөр дэлхий хямралын шатаа даван туулах гэж оролдож байна. Зах зээл маш эрсдэлтэй байна. Учир нь, ямар ч сенсааци мэдээлэл хөрөнгө оруулагчдын хувьд айдас нь болоод байгаа гэв.

Үүнээс гадна, АНУ-ын компаниудын дотоод асуудал нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна. Тодруулбал, Tesla Inc компанийн зарим хөрөнгө оруулагчид Маскийг хувьцаагаа эргүүлэн авах төлөвлөгөө танилцуулсны дараахан түүнийг шүүхэд өгсөн билээ. Учир нь, түүний мэдэгдэл хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлж байна хэмээн үзсэн ажээ. Үүнээс болоод Tesla-ийн  хөрөнгөжилт 0.4 хувиар буурчээ. Netflix компанийн санхүү хариуцсан захирал огцрох өргөдлөө өгснөөс хойш хувьцаа нь 1.3 хувиар хямдрав. Мөн VF Corp-ийн хувьцааны үнэ 3.6 хувиар унав. Дэлхийд алдартай загварын, спортын болон ажлын хувцасны брэндүүдийг эзэмшдэг тус компани брэндүүдээ ялгаж, тусад нь фирм байгуулан, хувьцааг нь бирж дээр худалдахаа зарласан. Тус корпорацид Wrangler ба Lee болон Rustlers ба Rock and Republic багтдаг.  Түүнчлэн Planet Fitness Inc үнэт цаасны үнэ дээд амжилт тогтоосныхоо дараахан 5.7 хувиар унав.

DIA арилжааны сүүлийн дөрвөн өдөр 1.8 хувь, харин S&P500 1.47 хувийн алдагдалтай байв. Харин энэ үед долларын индекс 1.5 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн болон валютын зах зээлийн динамик харилцан хамааралтай бөгөөд хөрөнгө оруулагчид хөрөнгөө эрсдэлтэй индексээс найдвартай доллар руу шилжүүлж байна. Шинжээчдийн харж буйгаар, АНУ-ын индексүүдийн динамик одоогийн байдлаар тогтвортой байгаа ч энэ нь активын тогтвортой, найдвартай байдлын баталгаа болж чадахгүй гэв. Харин хөрөнгийн зах зээл дээр үүсээд байгаа уналт нь Туркийн хямралтай холбоотой бөгөөд энэ нь бусад хөрөнгийн зах зээлд нөлөөлөх вий гэдэг айдас хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байгаа ажээ. 

Хэдийгээр, АНУ-ын Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлого 2019 онд байнга эерэг үзүүлэлт амлаж, ам.долларт хөрөнгө оруулахад ил тод, ойлгомжтой, таатай байх болно гэж байгаа ч дэлхийн дахинд улс төрийн хямрал хурцадмал байдал орж байгаагаас АНУ-ын валютын эрэлтийг бууруулах магадлалтай гэж судлаачид таамаглажээ. Энэ нөхцөлд индекс унасаар л байх болно. DJI хувьд ойрын хугацаанд уналттай байх бөгөөд одоогийн үнэ цэнээсээ 2.3 хувиар буюу 24713 хүртлээ унана. Харин S&P500 хувьд 4.2 хувиар буюу 2715 хүртлээ уналттай байх ажээ.

Гэхдээ энэ үед Туркийн лира болон хөгжиж буй бусад зах зээлийн валют хөрөнгийн зах зээл дээр сэргэх төлөв ажиглагдаж байгаа ажээ. Тухайлбал, Япон, Солонгосын хөрөнгийн зах зээл зэрэг Азичуудын талбар сэргэх болон гэв. Гэхдээ ойрын хугацаанд Туркийн лира түүхэнд өмнө нь байсан хамгийн доод түвшиндээ хүрэх магадлалтай хэмээн шинжээчид таамаглажээ. Энэ нь долоо хоногийн сүүл хавьцаа хөрөнгийн зах зээлийн уналттай хүргэх ажээ. Энэ үед хөрөнгө оруулагчид эрсдэлгүй актив хөрөнгө оруулна. Жишээлбэл, АНУ-ын Төрийн сангийн бонд. Тус бонд нь үндсэн валютын сагсны эсрэг ам.долларын өсөлт дээр тулгуурлан эрсдэл багатай харагддаг юм байна.

Хөрөнгө оруулагчид лирагийн нөлөөг үнэлж, зах зээл дээр хэлбэлзэл багасахаар худалдан авахад таатай байдаг гэв. Энэ мэтчилэн долоо хоногийн дараа нөхцөл байдлыг учир тайлагдаж, магадгүй АНУ-ын хөрөнгийн талбар дээрх активыг нөөцлөх хэрэг гарах байх хэмээн шинжээчид үзэж байна. Иймээс Жижиглэн худалдаа, аж үйлдвэр, газрын тос, байгалийн хий, санхүүгийн салбарыг анхаарч үзэх хэрэгтэй. АНУ-ын болон Хятадын хоорондох мэдээ мэдээлэлд эерэг статистикийн өгөгдлүүд гарч ирэх нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлж улмаар хямдхан актив худалдан авч эхэлнэ гэв. 

А.АНИР

Эх сурвалж: EXPERT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж