Ньюс хөтөч: "Цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх" төсөлтэй танилцана | News.MN

Ньюс хөтөч: "Цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх" төсөлтэй танилцана

Ньюс хөтөч: "Цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх" төсөлтэй танилцана

Ньюс хөтөч: "Цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх" төсөлтэй танилцана

ӨНӨӨДӨР НАЙМДУГААР САРЫН 16

 

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Шөнөдөө усархаг бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • МУИС-ийн Номын санд олон улсын BIRDS төсөл буюу сансрын технологи хөгжүүлэгч орнуудын олон улсын хурал эхэлнэ. Энэ удаагийн хурал байгаль орчинд хиймэл дагуулыг ашиглах, түүний хэрэглээ гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болно. Хуралд гадаадын 18 улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж илтгэлүүдээ хэлэлцүүлэх юм. Манай улсын анхны хиймэл дагуул Мазаалайг тус төслийн хүрээнд хөөргөжээ. Холбоо барих утас: 99002019 

  • Нийслэлийн Иргэний танхимд ‘Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам’-ыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Холбоо барих утас: 88058053

  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийгмийн бодлогын хороо санаачлан, НБГ, Боловсрол судалгаа шинжилгээний төв ТТБ, МХЦХ хамтран Нийслэлийн 9 дүүргийн төрийн ба төрийн бус өмчийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгч нарт “БНСУ-ын СӨБ-ын дэвшилтэт арга зүй” сэдэвт сургалтыг нийслэлийн 3-р дунд сургуулийн зааланд зохион байгуулна. 

  • Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн байрандаа Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 88097606, 89119449

10.00

  • НМХГ-ын хурлын зааланд зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Утас: 8800-0098

  • Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2018 оны үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, Нийслэлийн шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Нийслэлийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагаа”-г хүүхдийн Нарс зусланд зохион байгуулагдана. Холбоо барих утас: 88097606 89119449

10.30

  • Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр Богдхан уулын Чингисийн зурагтай уулын хормойг ухсан гишүүн асан Гүндалайгийн дүү Одсүрэнгийн хурал болно.

11.00

  • Үндэсний мэдээллийн төвд Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцох асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Дэлхийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хамтран хэрэгжүүлж буй “Нийслэлийн авто замын сүлжээний өнөөгийн нөхцөл байдлыг иргэдийн оролцоотойгоор Mappilary аппликейшн ашиглан зурган мэдээлэл бүрдүүлж, үнэлгээ хийн, авто замын ашиглалтын түвшинг тодорхойлох аян”-ын хүрээнд хийгдэх “Иргэдийн оролцоотойгоор Нийслэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх” уралдааны талаарх мэдээллийг өгнө.Холбоо барих утас: 99945858 /НАЗХГ/

  • Агаар, хөрсний бохирдлоос эхлээд нийслэлийн хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй олон хүчин зүйл бий. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид энэ тал дээр хэрэгжүүлэх бодлого боловсруулах чиглэлээр Шинжлэх ухааны академи, НЗДТГ хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны гэрээг Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт үзэглэнэ. Холбоо барих утас: 98119897

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордны “В” танхимд БЗД-т үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүд болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд мөн ЭМЯ-ны төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийвэрлэх талаар хэлэлцүүлэг хийнэ.

  • Монгол улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Барилга хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх’ төсөл, мөн гэрээт ажлуудын үйл явцтай танилцана.

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлэл хийнэ. 

11.40 

  • ҮБХИС-ийн Шархадны сургалтын төвд Оюутан цэргийн Тангарагийн баяр болно.

12.00

  • Үндэсний мэдээллийн төвд’ Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл’ ТББ-аас Төв аймгийн Заамар суманд Туул голын гольдрил дотор алт олборлож байгаа компаниудын тухай баримттай мэдээлэл дэлгэнэ​​​​​​

 

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-16 66.181.171.26

Цэвэрлэх байгууламжийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж