"МАНАН-гийн бүлэглэл ИЗНН-аас айж байна" | News.MN

"МАНАН-гийн бүлэглэл ИЗНН-аас айж байна"

"МАНАН-гийн бүлэглэл ИЗНН-аас айж байна"

"МАНАН-гийн бүлэглэл  ИЗНН-аас айж байна"

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас нөхөн сонгуульд оролцохоор ирүүлсэн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахаас татгалзсан байдаг. Энэхүү шийдвэрийг ИЗНН-ынхан  эсэргүүцэж, сонгох, сонгогдох эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байгаа гэж эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар тус намын дарга Ц.Ганхуягтай цөөн хором ярилцлаа.

-Сонгуулийн ерөнхий хороо танай намын нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээж аваагүй шалтаан нь ямар учиртай юм бэ?

-Манай намыг 2016 оны УИХ-ынхаа сонгуулийн зарлагын тайланг хугацаандаа ирүүлээгүй гэдэг үндэслэлээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Нэр дэвшигчийн болон намын зарлагын тайлан гэж хоёр төрөл. Манай намын нэр дэвшигч тухайн үед зарлагын  тайлангаа  аудитаар баталгаажуулаад  хуулийн хугацаанд нь өгсөн байдаг. Намын  хувьд орлого, зарлага ч гараагүй.  Нэг ёсондоо хоосон данс гэсэн үг. Тайлан гаргах ямар ч шаардлагагүй. Гэхдээ ямар нэгэн зарлага байхгүй гэдэг мэдэгдлийг уг нь СЕХ-д  өгчих ёстой байтал тухайн үед  манай намын генсекээр ажиллаж байсан хүн хугацаанд нь өгөөгүй юм билээ. Бид үүний дагуу тухайн хүнд нам дотроо хариуцлага тооцсон. Ердөө намынхаа зарлагын тайланг өгөөгүй гэдэг шалтгаанаар Сонгуулийн ерөнхий хороо манай намын хүсэлтийг бүртгэхээс татгалзсан. Энэ нь сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж буй хэлбэр юм л даа. Сонгуулийн ерөнхий хороо шүүх байгууллага болж хувирсан байна.  Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг, намын дотоод үйл хэрэгт оролцдог зэрэг  улстөрийн намын үйл ажиллагаанд илт халдах болсон. Сонгуулийн ерөнхий хороонд томилогдсон удирдлагууд нь хоёр намын  гар хөл болж, тэднийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг ийм л байгууллага болж хувирсан.  Уг нь бол СЕХ-ны үүрэг нь сонгуулийг будилаангүй, шударга явуулах үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага шүү дээ. Гэтэл төрийн үйлчилгээний байгууллага нь өөрөө өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, улстөрийн намын эрх чөлөөнд халдаг байгууллага болчихсон байна. 2016 оны сонгуулиар СЕХ манай намыг  мөн сонгуульд  оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Шалтгаан нь улстөрийн агуулгатай. Энэ удаад дахин үүнийгээ давтлаа.

 Энэ нь улс төрийн ямар зорилго агуулж байна вэ?

-МАНАН-гийн бүлэглэл манай намаас болгоомжилж өөрсөдтэйгөө өрсөлдөх улс төрийн хүчнийг байлгахгүй байх гэж ийм шийдвэрийг СЕХ-ноос гаргуулсан.

Бид бол улстөрийн гуравдагч хүчин. Намынхаа түүхийг эргээд харсан ч гэсэн манай нам АН, МАН-тай өрсөлдөх боломжтой намын нэг. Ялангуяа ногоон хөгжлийн асуудлаар шударга дуу хоолойгоо хүргэж ирсэн нам. Сүүлийн үед Оюутолгойн талаар нэлээд дуугарсан. Энэ бүхэнд хоёр намын дургүйг нь хүргэдэг бололтой.

2016 онд СЕХ-ны гаргасан шийдвэрийн дагуу манай нам  Дээд шүүх болон давж заалдах шатны шүүхэд  хандаж эцэстээ СЕХ-ний шийдвэр буруудсан шүүхийн дүгнэлт гарсан. Ингээд сонгууль бараг өндөрлөх шатандаа орох үед нь манай намын эрх сэргээгдэж байсан.  Дээд шүүхээс манай намын талд гаргасан шийдвэрт Үндсэн хуулийн хоёр заалтыг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, СЕХ өөрийн хэмжээнээсээ хэтэрсэн  шийдвэр гаргасан гэж үзээд Монгол Улс иргэнийхээ сонгох, сонгогдох эрхэд хэзээ халдаж болох уу гэхээр дайны болон онц байдал зарлагдсан тохиолдолд Үндсэн хууль болон бусад хуулиар  олгосон хүний эрхэд хязгаарлалт хийж болно гэж  Үндсэн хуульд заасан байдаг. Үүнээс бусад тохиолдолд улстөрийн намыг сонгуульд оролцуулахгүй байх, тухайн нэр дэвшигч гэмт этгээд биш л бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зэрэг  ямар ч эрхзүйн орчин байхгүй. Гэтэл СЕХ Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж манай намыг нөхөн сонгуульд бүртгэхээс татгалзлаа. СЕХ-ны энэ удаад бүртгэхээс татгалзсан шалтгааны нэг нь 2016 онд Дээд шүүхэд ялагдсан  өшөөгөө  авч байна гэж харж байна. Дахин бид энэ асуудлаар Дээд шүүхэд хандвал ялах нь тодорхой. Улстөрийн намыг сонгуульд оролцуулахгүй байна гэдэг нь бараг татан буулгаж байгаатай адил эрхийг нь хааж байгаа  гэж ойлгогдож байна.

-Цаашид танай нам яах вэ?

-Шүүхэд гомдол гаргаад шийдвэр нь хэдий хэр хугацаанд гарахаас хамаарна. Шүүхэд өгөхөөр материалуудаа бэлтгэж байна. СЕХ-ны шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор нэхэмжлэх гаргах ёстой. Гэтэл СЕХ манай намын хүсэлтийг бүртгэхээс татгалзсан гэдэг шийдвэрээ гарснаас хойш дөрвөн хоногийн дараа бидэнд өгсөн. Монголд өнөөдөр засаглалын асар том хямрал бий болчихсон гэдгийг илтгэж байгаа нэг жишээ нь СЕХ-ны шийдвэр. Хэн дуртай нь хууль зохиож, тайлбарлаж хэрэгжүүлдэг болчихлоо.

-Шүүхэд хандах хугацаанаас СЕХ  зориуд хожсон гэлээ. Энэ талаар тодруулж хэлнэ үү?

-.Бүртгэхээс татгалзсан шийдвэртээ гарын үсэг зурах дутуу гэсээр зориуд хугацаа хожсон.Гэтэл улстөрийн бусад намын батламжид гарын үсгээ зураад өгчихсөн байсан. Энэ хооронд бид шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа алдсан. Дөрвөн хоног бол бидний хувьд үнэтэй. СЕХ улстөрийн байгууллага болсон байна.  СЕХ-ны дарга нь АН-ын талын хүн. Нарийн бичгийн дарга нь МАН-ын хүн.  Тохиролцоогоор томилогдсон хүмүүс. МАНАН-гийн бүлэглэлийнхэн ИЗНН-аас айж байна,сандарч байна.

-Хэрэв шүүхийн шийдвэр танай намын талд гарвал СЕХ  бүртгэх боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. СЕХ-ны аливаа шийдвэртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандах хуулийн заалт бий. Хэрэв Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэнэ гэвэл гурав хоногийн дотор гомдлыг хянаж үзээд хэрэг үүсгэнэ. Үүний дараа шүүх хурлыг  товлоно. Шүүх дээр манай нам ялбал СЕХ давж заалдаж болно.

 

"Болор дуран"-аар шалгав.

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Алтан 2018-08-16 66.181.180.27

Хуулийг дураараа зүйлчилэн ашиглах болсон нь 2015 онд гаргасан Хяналтын прокурорын үйл ажиллагааг хууль хүчний бүх байгууллага.дээр устган дуусгасан хариуцлагагүй Их хурлын үйл ажиллагаатай холбоотой юм Хэрэв тэр байгууллага байсан бол өнөөдрийн дур зоргоороо авирлах асуудлаачөлөөтэй болгосон байлааОдоо нэг иймэрхүү л аюул нөмрөөд байна даа

ард 2018-08-16 103.10.23.80

ИЗНН гэж байхгүй таа нар нам болож тоглохоо бол ард түмэн дахин хууртахгүй хууртаж болсон \nМАН -АН хоёр бол Луйварчин архичин [Хориотой Үг] хахуулч Бөхс долоогч бууны нохой янхануудын нам \nҮүний нэгтэгсэн байгуулаг бол МАНАН хэмээх хулгай луйварын том байгуулаг

Зочин 2018-08-16 150.129.142.155

Намуудыг айлгах бсн емне Сонгуудьд оролцсон тайлангаа егч Ирээдуйн сонгуулиа боддогуй Нам гэж байх уу аан ? Ийм Намын даргад Харин Нам ,гишууд нь хариуцлага тооцож Нийгэм ,Олон тумэнд намаа унэлуулэх боломжоо хесердууллээ шдээ?! Оюун харин ч хэд удаа Энэ Намыг Парламентэд чирээд аваад л явж байжээ ! Тиймээс намын одоогийн удирддагууд Ажлаа чанартаа хий ?!

Зочин 2018-08-16 103.229.120.134

Айх нь ч юу юмб, харин басаад байгаа байлгүй дээ

33 2018-08-16 103.229.123.19

ХоНьчин НайДАН изнН ХОЁР БАЙГАА ЮМ УУ

Зочин 2018-08-16 66.181.179.235

ИЗНН тийм ч аймаар нам биш дээ, жанжин шугамгүй, хэнтэй нийлэхэд бэлэн, хийсэн юм үгүй,,. Харих хөөрхий өөрсдөө тэгж боддог байх нь хөөе...

зочин 2018-08-16 27.123.214.116

Намын дарга гуай та хариуцлагаас зугтаад байна уу.

zochin 2018-08-16 27.123.214.116

Энэ нөхөр 2016 оны ИЗНН сонгуулийн штабын дарга хийгээд удирдаж орсон хүмүүсийнхээ тайланг гаргаж өгөөгүйгээс өнөөдөр манай нам сонгуульд оролцох боломжгүй болсон. Сонгуульд нэр дэвшсэн хүн бүр ядаж ганц самбар гаргасан байгаа түүнийгээ тайлагнах чадваргүй тэгээд улс төр яриад шудрага ёс ярих хэрэггүй юм.

Зочин 2018-08-16 66.181.179.153

irgenii zorig gej ymar nam bdag yum be?heden deeshee garch chaddaggui durnii hongionuud bdag biz dee?darga gishuun bsan buh humuus n icheed zugtaad ene namaas garsan biz dee?odoo heden muruudliin nuhduud uldsen bhaa?

Зочин 2018-08-16 103.26.194.56

Harhaac oi gutam manan uunees uur ym hiij chadahgui l dee

Зочин 2018-08-16 103.26.194.56

Тиим байна Оюуныг байхад талдаа татаж чаддаг байсан одоо чадахгүй болохоор хуулиар нүдээд байна уу даа

Зочин 2018-08-16 103.26.194.56

Дарга нар нь өрсөлдөхөөс айж бичээч нараараа нүдүүлж бх шив

Зочин 2018-08-16 103.26.194.56

МАН -АН гийн хөлсний бичээч нар нүдэж бна шүү ИЗНН г

Зочин 2018-08-16 27.123.214.120

Harahaas oi gutmaar urvagch daa

Зочин 2018-08-16 49.0.149.66

taarsan taar shuudai har hereenuud bieniihe harig gaihaj bna bugd adilhan mudakuud

Зочин 2018-08-16 27.123.214.120

Ene huniig honichin naidan gdg

Зочин 2018-08-16 202.179.31.20

Балай юмаа хаашаа юм тайлангаа л өгчихгүй яасийн худлаа хуцаал х тайлн гэж мэдхгүйм бол яаж эрх брих сда вэ

Зочин 2018-08-16 202.179.27.61

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлчихээд гоншигнож байгаач. Өөрсдөө тайлангаа өгөхгүй хууль зөрччихөөд одоо олон юм ярих юм. Тийм л мундаг юм бол өмнөх сонгуулийн тайлангаа өгөхгүй яасан юм бээ

Зочин 2018-08-16 59.152.152.51

ИЗНН олон жилийн турш МАНАН-ын улыг долоож ирсэн байж одоо л гэнэт ухаан орж гэнэ дээ хаха. Монголын бусад жижиг намууд нь ч адилхан МАНАН-ын улыг долоосон зулбасаганууд. Үнэхээр л МАНАН-ын эсрэг тэмцэж байгаа юм бол сонгууль болонгуут амь ордог биш, МАНАН гэх хоёр луйварчдын бүлэглэлийн булхайг байнга илрүүлж ард түмэнд ил болгох, МАНАН гэдэг хоёр н о в шоос тэс өөр мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх байсан шүү дээ. Гэтэл тийм биш, нам нэр зүүсэн юмнууд л байна.

зочин 2018-08-16 182.171.233.151

СЕХ-ны бүрэлдэхүүн албан тушаалаар томилогддог баймаар гэтэл ажил төрлөө өгсөн, өөрчилсөн хүмүүс насан туршдаа байх юм уу. Иймэрхүү энгийн гажиг аа засаач ээ.

Зочин 2018-08-16

Ха ха ха Хошин шогоо гэж Оюун байхгүй та нар бүүр хэн ч биш болсон. Оюуныг байхад Монголын ард түмэн Зоригийн дурсгалыг хүндэтгэж та нарыг хүн гэж тоодог байлаа одоо бол гөлөөг ч гэх хүн олдохгүй

Зочин 2018-08-16 59.153.115.44

Та нараас хэн айх вэ дээ? Өөрсдийгөө их өргөмжилж байх чинь.Та нар ч адилхан МАНАН шүү дээ.

иргэн 2018-08-16 202.70.40.134

Доор сэтгэгдэл бичсэн хүмүүс МАНАН-тайгаа адил айчихсан байгаа нь мэдрэгдээд байна.

Зочин 2018-08-16 66.181.184.173

энэ намаас хэн айх вэ дээ, хуулиа биелүүлэхгүй бол оруулахгүй байх хэрэгтэй, х тайлан өгөхгүй яасан юм тэнэг хогнууд хэдий болтол өрөвдүүлэх вэ ганхуягаа

зочин 2018-08-16 103.9.88.162

Оюун байхгүй энэ нам хэцүүдлээ тайлангаа ч гаргаж чадахгүй, СЕХ ны зөв тайлангаа гаргаж өгтөл нь хас

Зочин 2018-08-16 66.181.188.247

АНамын Зоригоор дөрөөлж байгуулсан санал хуваах нам байсан шүү дээ.Одоо Оюун байхгүй учраас АНдаа ч хэрэггүй болсон.

Зочин 2018-08-16 150.129.143.53

Хоньчин Найдан хаанаас гараад ирвээ???

Зочин 2018-08-16 103.229.120.199

МАНАН гэж байдаг бол та нар ч гэсэн харьяалагдана зааа

Зочин 2018-08-16 202.21.100.211

ха ха ха л гэе дээ. Хөөрхөн улс төржилт хииж реитэнгээ өсгөх санаатаи, даанч эдэнд реитинг гэх юм угаасаа баихгүи

Зочин 2018-08-16 202.9.42.6

ККК Айлаа юу?

Зочин 2018-08-16 66.181.182.106

iim nertei nam baidag um uu

Зочин 2018-08-16 64.119.20.220

Дээд шуух чинь шударга биш ке!!!

Үлгэр 2018-08-16 202.131.234.194

Огт байхгүй юмнаас айна гэж юу вэ. Энэ үлгэрүүдийг яаж зохиодог байна аа.

SS 2018-08-16 66.181.168.8

Yag yunaas aina gej ve? Oilgosongui.. Ene hun muruuduud bgaa yum uu? Ene hen yum, ednii nam gej yu yum? Udii naslachihaad bas uhaan suudaggui humuus baih yum daa. Hezee ch amjihgui chadahgui sachii ni hurehgui gedgiig medej l bmaar yum? Medrel archaagui ats!

Ганхуяг 2018-08-16 202.21.111.42

Зассс хэн та нараас айдагийн. Ганц тайлан өгчихөж чадахгүй.

Зочин 2018-08-16 202.21.126.30

Хууль журмын дагуу тайлангаа өгчихсөн бол сонгуульд ороход асуудалгүй шүү дээ. Өөрсдөө тайлангаа өгөөгүй байж шал худлаа дэмийрээд байх юм

Тайлангаа гаргахгүй хариуцлагагүй нам 2018-08-16 64.119.17.73

Тайлангаа гаргахгүй хариуцлагагүй нам байна шүү ИЗНН. Танай намаас бусад нам айна гэж юу байхав дээ.

зочин 2018-08-16 66.181.178.128

Өөрсдөө хуулиа зөрчихөөд эцэст нь СЕХ-нд бурууг өгч бас ИЗ намаас МАН АН хоёр айж байна гэж дэмийрэх нь энэ Ганхуягт л ашигтай байхдаа

irgen 2018-08-16 202.131.230.70

huuliin daguu tailangaa uguugui gej oilgoson sh dee

Зочин 2018-08-16 66.181.189.125

OYUN ta nar xog

Зочин 2018-08-16 103.229.120.37

Хахаха

Зочин 2018-08-16 118.103.197.64

Oyun baihgui, Nam baihgui bolson gej ene nuhur odoo ch oilgoogui yum baihdaa?!

Иргэний зориггүй хорхойнууд 2018-08-16 202.179.27.245

Олон жил Зориггүйчүүдийн төлөөлөл Төрд байсаар ирж Ми Энхболд ярилцлаганд бэлтгэхдээ илэрхийлж байсанчлан Монголчуудыг мал гэж басан,60 тэрбумаар батлагдсан Монгол Төрийн албыг дээрээс доош чиглэлтэй авилгалын сүлжээ болгоход хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Зочин 2018-08-16 103.57.95.178

Хүн эзнээ голохгүй гэгчээр танай намыг нам гэж би лав боддогүй шүү

Зочин 2018-08-16 66.181.183.200

Энэ нэг юм элэг хатаагаад хаячихиймаа. Болил дооо. Инээсээр байгаад үхлээ ш дээ

Дорж 2018-08-16 27.123.214.104

Танай намаас айх нам байтугай жоохон хүүхэд ч байхгүй. Буруу дүгнэлт хийж байхаар тайлангаа өгчихөж байлдаа. Танайх ямар буруу гарын санхүүжилт байх биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж