Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Н.Учралд өргөн барилаа. Гадаад орнуудад энэ талын зохицуулалт хэр түгээмэл байдаг вэ?
-Олон улсын харилцааны ахисан түвшний сургалтад суралцагсад “Олон улс, орон судлал” хичээлийн хүрээнд гадаад улс орнуудын улс төрийн систем, Үндсэн хуулийн эрх зүйн тогтолцоо, сонгуулийн системийг тоймлон судалж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэ хүрээнд зарим ажиглалт судалгаа хийхэд дэлхийн олон оронд парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсвэл эгүүлэн татах буюу мандатыг хүчингүй болгох механизм харилцан адилгүй, өөр өөрийн онцлогтой байдаг нь харагдаж байна. Зарим оронд парламент өөрөө шийддэг, заримд нь шүүхийн шийдвэр, эсвэл сонгогчдын санал асуулгаар эгүүлэн татдаг.
Зарим орнуудын жишээнээг харвал парламент нь өөрөө гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсвэл хүчингүй болгодог. Энэ механизм ихэвчлэн ёс зүйн зөрчил, гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил зэрэг үндэслэлээр хэрэглэгддэг.
Ардчиллын сонгодог уламжлалтай Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад 2015 оны гуравдугаар сард “Парламентын гишүүнийг эгүүлэн татах тухай тусгайлсан хуулийн /Recall of MPs Act 2015/ төслийг баталсан. Парламентын гишүүнийг парламент 10-аас дээш хоногоор түдгэлзүүлвэл эсвэл шүүхийн хүчин төгөлдөр ял авсан бол, мөн сонгогчдын 10 хувь нь гарын үсэг зурсан байвал мандат хүчингүй болж дахин сонгууль явуулахаар зохицуулсан байна. Канад улсын хувьд холбооны түвшинд эгүүлэн татах механизм байхгүй. Харин мужийн түвшинд, жишээ нь Бритиш Колумби мужид сонгогчдын 40 хувийн гарын үсэг цугларвал гишүүнийг эгүүлэн татаж болох ажээ.
ХБНГУ-д Холбооны парламент Бундестагийн гишүүнийг сонгогчид эгүүлэн татах боломжгүй. Харин парламентын дотоод сахилгын хорооны арга хэмжээ, спикерийн шийдвэрээр түдгэлзүүлэх, эсвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр мандат хүчингүй болох боломжтой байдаг байна. Францын хувьд Үндэсний Ассемблейн гишүүн нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял авсан, ашиг сонирхлын зөрчил гаргасан, сонгуулийн хууль зөрчсөн бол Францын Үндсэн хуулийн зөвлөл мандатыг хүчингүй болгож болдог байна. Хоёрт, Сонгогчид шууд эгүүлэн татдаг улс орны жишээ байна. Зарим оронд парламентын гишүүнийг иргэдийн санал асуулгаар эгүүлэн татдаг. Тухайлбал АНУ-ын Конгрессийн гишүүнийг эгүүлэн татах боломжгүй. Харин мужийн хууль тогтоох байгууллагад тухайлбал, Калифорни, Висконсин, Мичиган муж сонгогчдын тодорхой хувь гарын үсэг цуглуулж эгүүлэн татдаг байна. Швейцарийн хувьд зарим кантон буюу тухайлбал, Тикино, Солотум мужид сонгогчид парламентын гишүүнийг эгүүлэн татах санал асуулга явуулж болох ажээ.
Гуравт, Шүүхийн шийдвэрээр мандатыг хүчингүй болгодог улс орнуудын жишээ байна. Энэ нь хамгийн түгээмэл эрхүйн механизм юм. БНСУ-ын хувьд Үндэсний Ассемблейн гишүүний мандатыг хүчингүй болох үндэслэл нь шүүхийн эцсийн шийдвэр, сонгуулийн хууль зөрчсөн, авлига авсан, намын санхүүжилтын хууль зөрчсөн тохиолдолд БНСУ-ын дээд шүүх шийдвэр гаргаж гишүүний бүрэн эрхийг хүчингүй болгодог байна.
Ерөнхийд нь дүгнэвэл гадаад улс орнуудын парламентын 70 орчим хувь нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр мандатыг хүчингүй болгох тогтолцоотой, 20 орчим хувь нь парламент өөрөө гишүүнээс хөөдөг, 10 орчим хувь нь сонгогчдын гарын үсэг, санал асуулгаар шийдвэрлэдэг гэж хэлж болохоор байна.
Парламентын гишүүнийг сонгогчид хугацаанаас нь өмнө огцруулах эрхийг улс төрийн онол-үзэл баримтлалд “эгүүлэн татах номлол” гэж нэрлэдэг. Энэ ойлголт дараах хоёр ардчиллын үзэл баримтлалтай холбоотой. Императив мандатын онолд сонгогчид төлөөлөгч буюу гишүүнээ шууд хянана, амлалтаа биелүүлэхгүй бол мандатыг нь цуцална. Чөлөөт мандатын онолын хувьд гишүүн бүх ард түмнийг төлөөлнө, сонгогчид хугацаанаас өмнө эгүүлэн татах эрхгүй. Орчин үеийн парламентын ихэнх тогтолцоо чөлөөт мандатын зарчим дээр тулгуурлаж байна. Парламент судлалын судалгаанд дараах дүгнэлт түгээмэл байдаг. Нэгд, эгүүлэн татах механизм ардчиллын шууд хяналтыг нэмэгдүүлдэг. Хоёрт, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. Гуравт, тиймээс ихэнх парламент шүүхийн механизм сонгодог гэж үздэг байна.
-Парламентын гишүүнийг эгүүлэн татах хуультай улс орнууд аль хэр олон байдаг вэ?
-Дэлхийн улс орнуудын практикаас харахад парламентын гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах эрх зүйн зохицуулалт нэлээдгүй улс оронд байдаг. Судалгаанаас ажиглахад олон улсын хэмжээнд ойролцоогоор 25 орчим улсад үндэсний болон орон нутгийн түвшинд сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн заалттай байна. Парламентын гишүүнийг эгүүлэн татах тусгайлан зохицуулсан хуультай эсвэл ийм механизмтай олон улс байна. Үүнд, сонгодог парламентын уламжлалтай Их Британийг дээр тэмдэглэсэн. "Recall of MPs Act 2015" буюу парламентын гишүүнийг эгүүлэн татах тухай тухайлсан тухай хуультай. Латви нь Үндсэн хуулийн түвшинд парламентын гишүүнийг эгүүлэн татах заалттай.
Тайвань парламентын гишүүдийг эгүүлэн татах санал хураалт явуулах идэвхтэй механизмтай.
ОХУ, Этиоп, Киргиз, Нигери, Либери, Уганда, Панам, Палау зэрэг орнууд парламентын гишүүнийг эгүүлэн татах заалттай гэж бүртгэгдсэн байдаг. АНУ болон Швейцарь улсад холбооны парламентын түвшинд эгүүлэн татах механизм байхгүй боловч муж болон кантоны түвшинд /орон нутгийн хууль тогтоогчид/ энэ эрх хэрэгждэг байна. Кени улс Үндсэн хуульдаа парламентын гишүүнийг эгүүлэн татах эрхийг тусгасан байдаг.
-Гадаадын улс орнуудад парламентын гишүүнийг эгүүлэн татсан, мандатыг нь хүчингүй болгосон олон жишээ байдаг?
-Нэгд, Фиона Олуинка Онасаня, Их Британийн улстөрч асан, хуульч өнгөт арьстан эмэгтэй тэрбээр 2017 оны Их Британийн нийтийн танхимийн сонгуулиар Питерборо тойргоос Хөдөлмөрийн намаас парламентад сонгогдсон боловч шүүн таслах ажиллагаанд саад учруулсан хэргээр ял шийтгүүлсний дараа 2019 онд эргүүлэн татах санал хураалтын үр дүнгээр гүшүүнээс эгүүлэн татсан байдаг. Ф.Онасаня нь хурд хэтрүүлсэн хэргээр шийтгэгдэхээс зайлсхийхийн тулд цагдаад худал мэдүүлсэн нь тогтоогдож, 2018 оны арванхоёрдугаар сард шүүх түүнийг гэм буруутайд тооцсон.
Тэрбээр уг шийдвэрийг давж заалдсан боловч амжилт олоогүй. Түүнийг Хөдөлмөрийн намаас 2018 оны арванхоёрдугаар сард хөөсөн бөгөөд энэ шийдвэрийг 2019 оны нэгдүгээр сард албан ёсоор зарлаж байсан.
Мөн 2019 оны нэгдүгээр сард түүнд гурван сар хорих ял оноосон. 2015 оны “Парламентын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль”-ийн дагуу эргүүлэн татах санал хураалт явуулж, улмаар 2019 оны тавдугаар сарын 1-нд нийтийн танхимийн гишүүнээс чөлөөлжээ. Энэ нь нөхөн сонгууль явуулахад хүргэсэн бөгөөд тэрбээр эргүүлэн татах үйл явцаар суудлаа алдсан анхны парламентын гишүүн болсон байдаг ба мөн 2019 онд "Recall of MPs Act 2015" хуулийг анх удаа практикт хэрэглэсэн тохиолдол болсон байна.
Хоёрт, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимийн гишүүн Жеймс Трафикант 2002 онд авлигын хэрэгт холбогдон, АНУ-ын төлөөлөгчдийн танхимаас албан ёсоор хөөгдөж гишүүнээс эгүүлэн татагдсан байдаг. Түүнийг огцруулсан үндэслэл нь 2002 оны дөрөвдүгээр сард авлига авсан, татвар төлөхөөс зайлсхийсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан зэрэг холбооны хуулийн 10 төрлийн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон. Төлөөлөгчдийн танхимын ёс зүйн хороо түүний үйлдсэн хэргийг Конгрессын гишүүний нэр хүндэд харш үйлдэл гэж үзэн, түүнийг гишүүнээс хөөх зөвлөмж гаргаж, 2002 оны долдугаар сарын 24-нд төлөөлөгчдийн танхимийн гишүүдийн 3/2-ын санал буюу 420-1 харьцаатай саналаар түүнийг хөөх шийдвэр гаргасан. Энэ нь АНУ-ын түүхэнд иргэний дайнаас хойш Конгрессоос хөөгдсөн хоёр дахь тохиолдол болсон. Ж.Трафикант огцорсныхоо дараа найман жилийн хорих ял авч, үүнээс долоон жилийг нь биеэр эдэлсэн байдаг.
Парламентын гишүүнийг эгүүлэн татах механизм нь нь улс төрийн хариуцлагыг нэмэгдүүлдэг, гэхдээ парламентын тогтвортой байдлыг сулруулах эрсдэлтэй гэж үзэх нь буйг дээр тэмдэглэсэн.
Давуу тал нь сонгогчдын хяналт нэмэгдэнэ, авлигын эрсдэл буурна, улстөрчдийн хариуцлага өснө, сул тал нь популизм нэмэгдэж, улс төрийн тогтворгүй байдал парламентын үйл ажиллагаанд нөлөөлөх магадлалтай, улс төрийн өрсөлдөгч нь ашиглах магадлал буй, мөн нам дотор, парламент дотор улстөржилт ихэсдэг. Тиймээс ихэнх улс орнуудын ихэнх парламент эгүүлэн татахыг хязгаарлагдмал хэлбэрээр хэрэглэдэг байна. Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалтаар УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болох үндэслэлүүд нь, өөрөө хүсэлт гаргах, шүүхийн хүчин төгөлдөр ялын тогтоол, Монгол Улсын харьяатаас гарах, нас барах, Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдох, төрийн алба давхар хаших эдгээр болно. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан ч өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжих эрх зүйн орчин бүрдээгүй байна.
Олон улсын парламентын практиктаас харахад, парламентын гишүүнийг сонгогчид эгүүлэн татах механизм түгээмэл биш, шүүхийн шийдвэр хамгийн түгээмэл, пропорционал сонгуулийн тогтолцоотой улс оронд улс төрийн намын нөлөө өндөр байдаг байна.
-Харин Монгол Улсын хоёр хөршид ямар байдаг вэ?
-Өмнөд хөршийн улс төрийн систем нь Хятадын Коммунист нам гол цөм байдаг. Тус намын Улс төрийн товчоо, түүний Байнгын хороо улс орныг бүхэлд нь удирдан чиглүүлэх Үндсэн хуулийн заалттай. Хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал нь БНХАУ-ын парламент бөгөөд гэхдээ, байнгын ажиллагаатай биш, жилд 1-2 удаа чуулдаг, түүний чөлөө цагт Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал Хятадын Коммунист намын удирдлага дор хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Хятадын улс төрийн талаар зөвлөлдөх бага хурал хэмээх бусад оронд байдаггүй улс төрийн институц нь ажилчин, тариачин анги, сэхээтний давхарга, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, үндэсний цөөнхийн эрх ашгийг төлөөлдөг, хэрэг дээр олон намын тогтолцооны хэв шинжийг илэрхийлэхүйц онцлогтой.
ОХУ-ын Үндсэн хуулийн эрх зүйн тогтолцоонд Холбооны Хурлын доод танхим буюу Төрийн Думын гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлэн татах шууд зохицуулалт байхгүй. ЗХУ-ын үед сонгогчид ардын депутатыг эгүүлэн татах эрхтэй байсан боловч орчин үеийн ОХУ-ын Үндсэн хууль болон сонгуулийн хууль тогтоомжид энэ зарчим тусгагдаагүй байна. Гэхдээ ЗХУ-ын Дээд зөвлөлийн хурал нь байнгын ажилагаатай байгаагүй юм.
Төрийн Думын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох дараах хууль, эрх зүйн үндэслэлүүд үйлчилдэг. Тухайлбал, Төрийн Думын шийдвэрээр эрхийг нь цуцалдаг. Төрийн Дум өөрийн санаачилгаар эсвэл холбогдох байнгын хороодын дүгнэлтээр гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд цуцалж болдог байна.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 болон түүнээс дээш хоног чуулган, хорооны хуралд оролцоогүй буюу үүргээ гүйцэтгээгүй, 2024 онд батлагдсан шинэ хуулиар Төрийн Думын зөвшөөрөлгүйгээр гадаад улс руу зорчсон тохиолдолд бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө цуцалдаг болсон байна.
Хоёрт, хууль тогтоомжийн дагуу бүрэн эрх шууд дуусгавар болох. Тухайлбал, гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд, ОХУ-ын иргэншлээс гарсан эсвэл өөр улсад оршин суух зөвшөөрөл /ногоон карт гэх мэт/ авсан нь тогтоогдвол, ашиг сонирхлын зөрчлийн тухайд гишүүн байх хугацаандаа бизнес эрхлэх, Төрийн Думын зөвшөөрөлгүйгээр бизнесийн албан тушаал хаших эдгээр болно. Холбооны Хурлын Дээд танхим буюу Холбооны зөвлөл ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүдийг томилсон орон нутгийн засаг захиргаа эсвэл хууль тогтоох байгууллага нь тодорхой журам /томилсон субьектын шийдвэр/-ийн дагуу эгүүлэн татах боломжтой байдаг ч энэ нь иргэдийн шууд санал хураалтаар шийдэгддэггүй. ОХУ-д иргэд “эгүүлэн татах санал” гаргах эрхгүй бөгөөд гишүүнд хариуцлага тооцох, эрхийг нь хасах асуудлыг зөвхөн парламент өөрөө эсвэл шүүхийн байгууллага шийдвэрлэдэг гэсэн үг юм.
3,569.17




















































- ylcuun xamgaalal 2026-03-10 59.153.113.168
– (ynend gyitsegdene,- budni, bysduin ) #
+gadaaniCamer;? TV##, gerlyy chun opui @÷,\\
a1kod.
gadniCJNOC* XUUX,emlgin Urgutgul,=Lushni;
Нэргүй 2026-03-10 103.57.92.180
Бүлтрүүш троллуу хүүрэлсүхийн угаадас олон хүмүүсийг цатгаж байгаан байна
Нэргүй 2026-03-10 202.9.41.91
Эргүүлэн татдаг байх нь шударга ёс, зөв хөгжлийн гарц юм
Өвгөн Балдан 2026-03-10 59.153.115.236
Хамгийн энгийн логикоор Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмний тодорхой хувийн саналыг авч төлөөлөх эрх авсны хувьд төрийн арх ашиг, сонгогчдын эрх ашгийг хамгаалж чадахгүй, үүргээ биелүүлэхгүй л байгаа бол , гэмт хэрэг хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон бол эргүүлэн татах нь зүйн хэрэг. Эргүүлэн татахад сонгочийн саналын эрх л зөрчигдөж болохгүй. Нөхөн сонгууль явуулах бүх зардлыг эгүүлэн татагдаж байгаа этгээдээс гаргуулвал бүрч шударга болно.
зочин 2026-03-10 66.181.160.77
Худлаа шааагааааллл …
Ард түмэн сонгосон л бол гүйцэээшдэээ !!!..4 жилдээ хэнч оролдох эрх байхгүй шдэээээ .. Сонголтыг дараа нь засдаг байх юм бол сонгууль хийж яах юм ?!..
Олон долоон юм хуцажж байхаар "Сонгогчид минь сонголтоо хариуцлагатай хийцгээ" гээчччч..
……Пяхлуунууд ямар санаатай ойрд ингээд сонголт засах тухай хуцаадд байдаг болов?..
зочин 2026-03-10 66.181.184.214
Ард түмэн сонгосон бол хэн ч хууль бусаар түүний эрхэнд халдах ёсгүй Өөрөө хүсэлт гаргасан эсвэл ямар нэг гэмт хэрэгт холбогдсон гэж үзвэл асуудлыг УИХ-д оруулж шийдэх хуультай Засгийн газрын гишүүдийг ч ялгаагүй Хэнийг сонгож ажиллуулах эрхийг хуулиар Ерөнхий сайдад өгсөн Ямар нэг бүлэг этгээд бусдын нэр төрийг бузарлах төрийн эрх хууль бусаар авах зорилгоор УИХ-ын болон Засгийн газрын гишүүд рүү дайрах давшилж гүжирдэж гүтгэх зэргээр хууль завхруулж байгааг анхаарах цаг болсон