Нүүрээ сольсон бүсгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Нүүрээ сольсон бүсгүй

21 настай хамгийн залуу нүүр шилжүүлэн суулгах мэс засалд орсон эмэгтэй Кэйти Стаблфилд ‘National Geography’ сэтгүүлийн есдүгээр сарын нүүр хуудсыг чимхээр болжээ. Энэ зураг нь түүний нүүр шилжүүлэн суулгах мэс заслын өмнөх зураг юм. Амьдралынх нь 3 жил хар дарсан зүүд шиг үргэлжилсэн ч ямар их тэсвэр тэвчээртэй, хүчирхэг эмэгтэй гэдгээ дэлхий нийтэд харуулж чадсан энэ залуу эмэгтэйн түүх дэлхий нийтэд сургамж болох түүх байх болно. 

Кэйти Стаблфилдийн түүх 

Кэйти 18 настайдаа үерхдэг найз залуугаа өөр эмэгтэйтэй мессежээр харилцдаг тухай олж мэдсэний дараа амиа хорлохоор завдаж нүүрэн тус газраа буудаж азаар амьд үлдсэн эмэгтэй юм. 2014 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Миссиссипи дэхь гэрийнхээ угаалгын өрөөндөө a .308 калибр ангийн буугаар өөрийгөө буудаж байсан тэр үеэ Кэйти одоо ерөөсөө ч санадаггүй гэнэ.

Зүүн гар талаас эхний зураг: Кэйти Стаблфилд 18 настайдаа

Тухайн үед том ах Роберт нь түүнийг угаалгын өрөөнөөс олсон аж. Роберт “Шоконд орсон. Бүдэг бадаг санаж байгаагаар дүүгийн маань нүүр ухагдчихсан юм шиг байхгүй болчихсон хэвтэж байсан’ гэжээ.

Нүүр шилжүүлэн суулгах мэс заслаас өмнө

Азаар Кэйти амьд үлдэж чадсан. Хэдийгээр нүүр нь нүд халтирам байсан ч гэсэн  бурхан түүнд дахин амьдрах сонголтыг өгсөн юм.

Мэс засал хийгдэхээс 1 жил 2 өдрийн өмнө түүний нүүрний байдал. Амгүйгээс болж шингэн юм уухад ч хүндрэлтэй байв

Кэйти үнэхээр азтай бас хүчтэй эмэгтэй гэдгээ дэлхий дахинд  мэдрүүлж чадсан. Залуу насандаа гаргасан алдаагаа ухамсарлан өдийг хүртэл маш хүнд мэс засал хийлгэж амьд байх, амьдрахын төлөө маш их тэсвэр тэвчээрийг гаргажээ. Кэйти одоо амиа хорлох, амиа хорлохыг завдахыг оролдсон өсвөр насны хүүхдүүдтэй ярилцах, тэдэнд урам зориг өгч ярилцдаг сэтгэл зүйч, зөвлөх болох хүсэлтэй байгаа бөгөөд коллежид сурч карерьтаа анхаарна гэжээ. Тэр энэ хугацаанд надад маш олон хүн тусалж, хамт байсан. Харин одоо би бусад хүмүүст тусалмаар байна гэжээ. Мөн тэрбээр эцэг эхдээ хамгаас их талархаж байгаагаа үргэлж илэрхийлдэг. Мөн эцэг эх, ар гэрийнхнийхээ шаналж байгааг хараад өөрийгөө буруутгасаар ирсэн хэмээжээ. 

Нүүр шилжүүлэн суулгасны дараа Кэйти эцэг эхийн хамт

Мэс заслын дараах кэйти 

2017 оны тавдугаар сарын 4-нд  Кэйтид нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг Охайо  мужийн ‘Кливленд Kлиник’ эмнэлэгт хийсэн байна. Мэс засал нийт 31 цагийн турш үргэлжилжээ. Армийн нөхөн төлжүүлэх анагаах ухааны төвөөр дамжуулан АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэс заслын төлбөр мөнгийг бүгдийг нь төлсөн аж. Кэйтид хийсэн мэс засал нь ‘Кливленд Kлиник’ эмнэлгийн гуравдахь том мэс засал юм.

Нүүр шилжүүлэн суулгах мэс заслын гол зорилго нь түүний амьсгалах, зажлах, залгих нүүрний үйл ажиллагааг дэмжихэд оршиж байсан аж. Тус эмнэлгийн мэс заслын эмч, доктор Брайн Гэстмэнээр ахлуулсан 11 мэс заслын эмч оролцжээ.

Дэлхийд нүүр шилжүүлэн мэс засал хийгдсэн нь 40 дэхь удаагаа бүртгэгдсэн байна. Нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг Испанийн Барселона хотын “Vall d’Hebron” эмнэлэгт 2010 онд анх удаа амжилттай хийж байжээ.

Нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг бараг жил гаруйн өмнөөс буюу 2016 оноос хойш төлөвлөсөн. Учир нь донор олдоход хугацаа шаардагдсан хэрэг. Хар тамхинд донтож нас барсан 31 настай Андрей Шнайдер гэх эмэгтэйн нүүр, эрхтнийг ар гэрийнхэн нь донор болохыг зөвшөөрснөөр Кэйти Стабблфилд нүүртэй болох боломж нээгдсэн юм. Шнайдерийн эмээ Сандра Беннингтон Андрейн нүүрийг Кэйтид шилжүүлэхийг зөвшөөрсөн аж.

Кэйтигийн шинэ нүүр одоо бүрэн эдгэрсэн.

Хагалгаанаас хойш 7 сарын дараах байдал. 2018 оны эхээр авхуулсан зураг аж. Зээ дүүтэй мөн төрсөн эгчийн хамт.

Мэс засал хийгдээд жил гаран өнгөрсөн байна. 21 настай АНУ-ын иргэн Кэйти Стабблфилд тус улсын нүүр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болж шинэ нүүртэй болсон хамгийн залуу эмэгтэй болж байна. Шинэ нүүрэндээ тэрбээр аль хэдийн дассан одоо яг л жирийн хүн шиг гадуур гарч, хүмүүстэй харилцаж байна. 
 

ЭХ СУРВАЛЖ: NATIONAL GEOGRAPHY, NYPOST

Т. МЯДАГ 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж