Маргааш оюутан цэргүүд халагдана

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Маргааш оюутан цэргүүд халагдана

Маргааш оюутан цэргүүд халагдана

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаасан оюутан залуус маргааш /2018.08.16/ цэргийн тангараг өргөөд халагдах нь ээ.

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дах Хээрийн сургалтын төвд 11.40 цагт дээрх арга хэмжээ болох бөгөөд цэргүүдийн ар гэрийнхэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцох аж.

Анх энэхүү хөтөлбөрийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн юм. Эдүгээ тус хөтөлбөр тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа нь энэ бөгөөд 4500 оюутан залуус хамрагдаад байна. Энэ жил 1000 орчим залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан бөгөөд 650 нь Шархад дах Хээрийн сургалтын төвд, 350 орчим нь орон нутагт алба хаажээ.

Хөтөлбөрийн зорилго нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэлтэй, цэрэг эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэхэд оршдог юм. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж