Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбай, байгууллага орчмын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах үүднээс “Хүүхдийн төлөө хамтдаа” аяныг санаачлан эхлүүлээд байгаа. Тус аяныг төрийн болон төрийн бус байгууллагуудаас авахуулаад иргэд, аж ахуйн нэгжүүд ихээр дэмжин, идэвхитэй оролцсоор байна.
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн хамт олон өнөөдөр тус аянд нэгдэж, 98 зөрчилийг илрүүлэн, арилгуулжээ. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн Гэрэлтүүлэг ашиглалтын компаниудад илэрсэн зөрчлийг талаарх мэдээллийг баримтжуулан, арилгуулахаар хугацаатай үүрэг өгсөн байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.