Хүнийг инээлгэнэ гэдэг уурлуулахаас хэцүү гэдэг. Тэгвэл энэ хүндхэн үүргийг нэр төртэйгөөр биелүүлж яваа хошин урлагийнхан дотроос авьяас чадвараараа олонд танигдаж үзэгчдийн хүсэн хүлээдэг жүжигчдийн нэг болсон уран бүтээлч бол “Маск” продакшны жүжигчин МУГЖ П.Эрдэнэзаан юм. Тэрбээр Соёл урлагийн их сургуульд сурч байхдаа гэргийтэйгээ танилцаж өдгөө дөрвөн хүүхдийн аав ээж болцгоосон.
Өнгөрсөн долдугаар сарын эхээр болсон жүжигчин Д.Түвшинбаяр болон Э.Дөлгөөн нарын хуримын үеэр хоёр охид нь П.Эрдэнэзааны нүдийг орой дээр нь гаргахаа шахжээ. Учир нь охидоо тайзан дээр дуулахыг анх удаагаа харсан нь энэ аж. Түүний охид үнэхээр гайхалтай сайн дуулсан юм. Эцэг хүний хувьд ямар их бахдан, гайхширч байгааг түүний царайнаас тодхон харж болно. Өөрсдийнхөө тарьсан цэцэгсийг харж магнай нь тэнийнэ гэдэг л энэ байх. Дээрх бичлэг Positive Mongolians хуудсанд уржигдар /2018.08.14/ тавигдсан юм. Өнөөдрийн байдлаар бичлэгийг 18 мянган хүн үзэж 5400 хүн хуваалцжээ.
Э.Бурам