Цалин нэмэх асуудлыг Засгийн газарт оруулна

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Цалин нэмэх асуудлыг Засгийн газарт оруулна

Цалин нэмэх асуудлыг Засгийн газарт оруулна

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг онцолж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ‘хөгжихийг’ л хүсдэг 

Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэхүү газрын харьяанд Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Сэргээн засах төв гэсэн улсын төсөвт гурван үйлдвэрийн газрын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Ингэхдээ Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар байгуулж, нийт 35 орон тоотой ажиллуулах аж.

Үндэсний статистикийн газрын мэдээгээр бол:

  • Монгол Улсад 2017 оны байдлаар 103,630 буюу нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу байхад хөгжлийн бэрхшээлтэй гишүүнгүй өрхийн 18 хувь нь ядуу гэсэн судалгаа байдаг аж.
  • 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ердөө 28 хувь нь хөдөлмөр эрхэлдэг байхад хөгжлийн аливаа бэрхшээлгүй иргэдийн 69 хувь нь хөдөлмөр эрхэлдэг.
  • 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй бол хөгжлийн бэрхшээлгүй иргэдийн 4,0 хувь нь бичиг үсгийн мэдлэггүй байдаг аж.

Монгол Улс бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн таагүй ханддаг улс. Дээрх судалгаа ч үүнийг баталж байна. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээс гараад л хүндрэлтэй тулгардаг талаар байнга учирладаг. Тэргэнцэртэй иргэд автобусанд суух гэхээр дамжуулах шат байхгүй, хараагүй иргэд гудамжаар алхах гэхээр замын голд шон зоож, нүх ухсан байх жишээтэй. Энэ мэт наад захын асуудлаас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэд чимээгүйхэн гадуурхалд өртдөг байна. Тиймээс Засгийн газрын байгуулж байгаа шинэ агентлаг төсвийн мөнгө иддэг, орон тооны бөглөөс цуглуулахгүй байж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ‘хөгжүүлээсэй’ гэж хүсэх хүн олон байна.    

Цалин нэмэх асуудлыг удахгүй хэлэлцэнэ

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаад саяхан буцсан. Тэд ‘Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг хийсэн юм. Энэ удаагийн хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэх асуудлыг ярьсан билээ. Ингээд дээрх асуудал хэрхэн шийдэгдсэн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Манай яамны зүгээс ирэх долоо хоногийн эхээр гурван талт улсын хэлэлцээрээ эхлүүлэхээр МҮЭХ-той ярилцаж байна. Амжвал ирэх долоо хоногтоо багтаан цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт оруулна” гэсэн хариуг өгчээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж