Young Brain Institute болон Khulguud FC байгууллагууд хүүхдийн хөгжлийг дэмжих стратегийн хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү түншлэл нь хүүхдийн авьяас чадварыг зөвхөн спортын амжилтаар хэмжих бус, оюуны хөгжил, сэтгэл зүй, суралцах арга барил, хувь хүний онцлогтой уялдуулан системтэй хөгжүүлэх зорилготой юм.
Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх гол ажлууд
- DMIT оношилгоонд суурилсан хөгжлийн зураглал: Хүүхдийн төрөлх өгөгдөл, суралцах хэв маяг, давуу болон хөгжүүлэх шаардлагатай чиглэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, хувь хүнд тохирсон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулна.
- Нас насанд тохирсон шаталсан цогц хөтөлбөр: Спортын ур чадвар, сэтгэлзүйн бэлтгэл, анхаарал төвлөрөл, сахилга бат, багаар ажиллах чадвар зэрэг чадамжийг үе шаттайгаар хөгжүүлэх системийг нэвтрүүлнэ.
- Спорт+Оюуны хөгжлийн хосолсон орчин: Бэлтгэлийн талбай болон сургалтын орчныг уялдуулж, хүүхдийн бие бялдар болон танин мэдэхүйн чадамжийг зэрэг дэмжсэн нэгдмэл экосистемийг бүрдүүлнэ.
- Олон улсын хамтын ажиллагааны гүүр: Олон улсын байгууллага, академиудтай холбогдох боломжийг нээж, хүүхдийн ирээдүйн боловсрол, спортын замналыг тэлэх урт хугацааны платформыг бий болгоно.
Бидний хамтын зорилго
Бид хүүхэд бүр өөрийн төрөлх өгөгдөл, онцлогтоо нийцсэн хөгжлийн замналаар алхах ёстой гэж үздэг.
Энэхүү стратегийн түншлэлээр дамжуулан:
- Хүүхэд бүрийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх
- Өөртөө итгэлтэй, сахилга баттай, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх
- Спортын амжилтыг оюуны чадамжтай хослуулсан шинэ үеийг бэлтгэх

3,576.03





















































Холбоотой мэдээ