Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий дараах Орос

ОХУ түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулснаас хойш нэг сар өнгөрлөө. ДАШТ хөгжөөн дэмжигчдийн сэтгэл зүрхэнд төдийгүй Оросын эдийн засагт ч эерэг ул мөрөө үлдээжээ.

Зарим шинжээчийн дүгнэснээр ДАШТ ойрын хэдэн жилдээ Оросын эдийн засгийг жилд дунджаар 50 сая рублиэр тэтгэх ажээ.

Оросын Төв банкны мэдээлснээр тус улсын ДНБ-ийг хоёрдугаар улиралд 0,1-0,2 пунктээр урагшлуулж, хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр хоёрдугаар улиралд Оросын ДНБ 1,8-2,2 хувиар өсөх ажээ.

Хамгийн их өгөөжийг хүнсний үйлдвэрлэлийн салбар хүртсэн гэж тооцож байна. Тэр тусмаа түргэн хоолны үйлчилгээ эрс нэмэгджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж