Нийслэлийн музейг үзэх хүүхдүүдийг Мосгортранс үнэгүй тээвэрлэнэ | News.MN

Нийслэлийн музейг үзэх хүүхдүүдийг Мосгортранс үнэгүй тээвэрлэнэ

Нийслэлийн музейг үзэх хүүхдүүдийг Мосгортранс үнэгүй тээвэрлэнэ

Нийслэлийн музейг үзэх хүүхдүүдийг Мосгортранс үнэгүй тээвэрлэнэ

Москва хотын захиргаа холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулснаар нийслэлт хотын музейтэй танилцах хүүхдүүдийг үнэгүй тээвэрлэхээр Мягмар гаригт шийдвэрлэлээ. Энэ ажлыг “Мосгортранс” хариуцах юм.

Москва хотын музейнүүдийг жилдээ 87,5 мянга орчим хүүхдүүд үзэж сонирхдог байна. Хүүхдүүд музейг үнэгүй үздэг байсан бол одоо музей хүртэл үнэгүй очих болж байгаа юм. Эдгээр зардлыг нийслэлийн төсвөөс гаргадаг ажээ.

Хүүхдүүдэд үйлчлэх автобус жилийн дөрвөн улиралд ажиллах бөгөөд сургуулийн захиргаа захиалгаа цахимаар өгч болох ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж