Арслан зааны арьсаар хийсэн малгай зарна гэсэн зарыг якут эр тавьжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Арслан зааны арьсаар хийсэн малгай зарна гэсэн зарыг якут эр тавьжээ

Арслан зааны арьсаар хийсэн малгай зарна гэсэн зарыг якут эр тавьжээ

Мөстлөгийн өмнөх үед амьдарч байсан арслан зааны арьсаар хийсэн малгай зарна гэсэн зарыг The Siberian Times сайтад тавьжээ. Якут буюу Саха улсын иргэн Владимир Аммосов энэхүү зарыг тавьсан бөгөөд малгайгаа 10 мянган ам.доллараар үнэлжээ. Тэрбээр арслан зааны арьсыг Якутын Эсть-Янск дүүрэгт амьдардаг өөрийн төрлийн хүнээс худалдан авчээ. Энэ арьс баталгаат бүтээгдэхүүн болохыг зарын доорх сэтгэгдлийн хэсэгт нотолсон байна. ОХУ-ын Зүүн Хойдын Их сургуулийн харъяанд байдаг Арслан зааны музейн эрхлэгч Семен Григорьевын гарын үсэг бухий арслан зааны арьс мөн гэсэн сертификатыг сэтгэгдэлдээ хавсаргажээ.

Якутын хууль хяналтын байгууллагаас РИА Новости-д мэдээлснээр арслан зааны арьс болн арьсаар хийсэн бүтээгдэхүүн зарах нь тус улсын хуульд харшлахгүй ажээ.

Мөстлөгийн өмнөх үед амьдарч байсан арслан заанууд өнөөгийн ОХУ-ын Сибирь, Якут хавьд амьдарч байсан. Одоо дэлхийд илрээд байгаа арслан зааны олдворын 80 хувийг энэ бүс нутгаас олоод байгаа юм. Жил бүр Якутын Усть-Янскийн дүүрэгт арслан зааны олдворыг хайх ажил хийгддэг. Арслан зааны олдворыг хэрхэх талаар зохицуулсан хууль эрх зүйн акт байхгүй юм.

“Арслан зааны арьсан бүтээгдэхүүн борлуулах нь Холбооны хуулийг зөрчсөн үйлдэл биш. Харин ийм бүтээгдэхүүн худалдан авахыг хүссэн иргэд Хэрэглэгчийн хяналтын газар хандан уг бүтээгдэхүнн эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгуулж болно” хэмээн Якутын Байгаль орчны асуудал эрхэлсэн прокурорын туслах Данил Вадюхин РИА Новости-д хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж