Дэлхийн хоёр том стратегийн тоглогч гүрний дунд орших Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах зорилго дор парламентыг 126 гишүүнтэй болгон засаглалаа бэхжүүлсэн ч эрх баригч намынхны дотоод зодооноос болж, асуудалтай тулав. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д мэдүүлэхээр болсон нь хууль тогтоогчдын хувьд парламентын ардчиллаа хамгаалах уу, золих уу гэдэг сонголтын өмнө ирүүлээд байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төсөлд дараах зохицуулалтыг тусгасан.
- Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
- Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах,
- Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татахаар заажээ.
Уг төсөл олон нийтээс дэмжлэг хүлээж байгаа ч хуулийн байгууллага нь захиалгаар ажиллаж, улстөрчдийг намнадаг арга технологид шилжсэн энэ үед төсөл батлагдвал барьцаалагдсан парламенттай болох эрсдэлтэйг улстөрчид сануулж байгаа бол хуульч, судлаачдын хувьд парламентын ардчилалд эрсдэл учрах аюултайг анхааруулж буй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “… Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй…"-н адилаар миний хувьд ч зарчимдаа үнэнч байж эрх мэдэлтэнтэй зөрчилдсөнийхөө хариуг биеэр амссан хүний нэг. Өнөөдөр ч миний туулсан тэрхүү зам мөрийн эхлэл дээр эрх мэдлийн тэмцлээсээ үүдэлтэй зөрчил, тэмцэлд орсон парламентын гишүүд зогсож байгааг хараад дуугүй өнгөрөх арга алга. Мэдээж парламентын 126 гишүүнийг өндөг шиг өөгүй гэж би хэлэхгүй. Асуудал бий. Нэр бүхий гишүүдийн гаргасан үг, үйлдэлд олны адил зэвүүцэл ч төрдөг. Гагцхүү миний хувьд хамгийн ихээр зэвүүцэл төрүүлж байгаа зүйл бол асуудал дагуулсан гишүүд эрх мэдэлт хүчтэний өмнө сөгдөн дулдуйдсанаар ивээгдэж, дуулгавартай боол нь болж, харин зарчмын төлөө сөрөн зогссон нь гэсгээгдэж, "хонгилдуулдаг", улмаар аль ч байдлаар барьцаалагдсан парламент бий болж байгаад оршино. Ийм нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагавар дагуулж, улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай гэж үзэж байгаа тул дэмжихгүй.
"Ёс зүйн алдаа" гэх тодорхой бус, харьцангуй ойлголтоор парламентын гишүүний үг, үзэл бодлоо хүссэн өнгө аясаараа, айдасгүйгээр, чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж, бүрэн эрхийг дуусгавар болгох бололцоо нээгдэх нь улс төрийн дарамт, нөлөөллийн шинэ хэрэгсэл болж хувирах бодит эрсдэлтэй юм” гэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Үндсэн хуульд заасан зарчмаас гадуур УИХ-ын гишүүнээс ямар нэгэн шаардлага нэхэх боломжгүй. УИХ-ын гишүүн улсын нийт эрх ашгийн сонирхлын төлөө ажиллах үүрэгтэй. Өөрийнх нь сонгосон сонгогчдын дуу хоолой болох үүрэгтэй. Парламентын гишүүн гэдэг бол төлөөллийн ардчиллын хамгийн чухал институтци. Төлөөллийн ардчилалд ардчиллынхаа зарчмаар л хариуцлага тооцдог. Ардчилал гэдэг бол иргэд нийтээрээ сонгуульд ороод хэн нэгнийг сонгоод тэр сонгосон хүнээрээ төлөөлүүлж төрийн эрхийг барьж байгаа. Энэ сонгуулийн эрхийн завсраар хэн нэгэн орж ирээд энэ хүн таалагдахгүй учраас би өмнөөс нь хариуцлага тооцоод явъя гээд УИХ-ын дарга нь байна уу, УИХ-ын гишүүн нь байна уу, Засгийн газар байна уу, Ерөнхийлөгч байна уу, нам байна уу, хэн нэгэн бүх нийтийн сонгуулийн системийг эвдэж болохгүй. Үндсэн хуулийн хамгийн чухал зарчим энэ.
УИХ-ын гишүүнийг иргэд сонгосон учраас иргэд л хариуцлага тооцож, түүнийг дараа нь сонгохгүй байх ёстой. Ардчиллыг өөр хэн нэгэн эвдэж болохгүй гэдэг зарчим байна. Ардчилал гэдэг бол дөрвөн жил тутам ээлжит сонгуулиар хэн нэгнийг сонгож, хэн нэгэнд хариуцлага тооцдог тогтолцоо.
Энийг завсраар нь, дундуур нь орж хэн нэгэн эвдэх эрхийг ардчилал олгодоггүй. Ардчиллыг засварлах ганц л боломж л байгаа. Тэр нь шүүхийн систем, эсвэл Үндсэн хуулийн тогтолцоо.
Тангаргаасаа няцаад Үндсэн хууль зөрчсөн ямар ч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх гаргаж болно. Гэмт хэрэг хийсэн албан тушаалтантай холбоотой эгүүлэн татах шийдвэрийг шүүх гаргаж болно. Хэрвээ шүүх, Үндсэн хуулийн Цэцээс ийм шийдвэр гаргавал тэр хүнийг эгүүлэн татна. Маш тодорхой. Үүнээс өөрөөр хэн нэг нь сонгогдсон албан тушаалтныг тэр дундаа томилогдсон юм уу, огт сонгогдоогүй албан тушаалтан энэ хүн эрх мэдлээс давжээ гэж тийм санаачлага гаргаж, эвдэж болохгүй. Энэ бол ардчиллыг устгана гэсэн үг. Үүнийг сайн ойлгох ёстой” гэж байр сууриа илэрхийлээд байна.
Харин хуульч П.Эрхэмбаяр “Жагсаалтын гишүүдийг ёс зүйн зөрчил гаргавал эргүүлэн татна” гэдэг бол парламентын дархлаанд шууд нөлөөлөх асуудал” гэсэн байр суурь илэрхийлээд байна.
Судлаач Б.Батзориг “Одоо хуульд байгаа УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн зохицуулалттайгаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах процессын хууль санаачлан батлуулбал маш аюултай үр дагавар үүснэ.
Материаллаг хууль бүрэн бус байгаа тохиолдолд процессыг хуульчлах нь маш эрсдэл өндөртэй. Яаж л бол яаж ажиллаж эхэлнэ гэсэн үг. Яг махны машин шиг. Ёс зүйн үйлдэл өөрөө их өргөн хүрээтэй. Дээрээс нь бид сахилгын зөрчил, ёс зүйн зөрчил хоёроо ялгадаггүй шүү дээ. Хооронд нь холиод л байдаг. Тодруулбал хуралдаанаа таслах нь ёс зүйн зөрчил үү, эсвэл дэг зөрчиж байгаа үйлдэл үү гэдгээ ялгадаггүй. Мэдээж УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах гэсэн Ерөнхийлөгчийн санаачилга зөв. Гэхдээ түүнээс өмнө УИХ-ын гишүүний тангаргийг, ёс зүйн дүрмийг нарийн ойлгомжтой хуульчилж хэлэлцүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол улс төрийн аюултай зэвсэг болж ашиглагдахыг үгүйсгэх аргагүй” гэдэг байр суурийг илэрхийлээд байна.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргэсэн. Хаврын чуулган эхлэхэд энэхүү төслийг УИХ-д өргөн мэдүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлэх юм. Иймээс 126 гишүүнтэй УИХ парламентын ардчиллаа хамгаалах уу, золих уу гэдэг эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг юм.
Г.ХОРОЛ
3,576.03


















































Нэргүй 2026-03-09 103.168.34.184
УИХГ бүрэн эрх гэж 4н жил дархлагдаж хуралдаа суудаггүй, хуулийн байгууллагаар шалгуулдаггүй том толгойлж байх нь тэгээд зөв юм уу? Парламентэд яг ард түмний төлөөлөл болох хүн маш цөөн бий, Ж.Баярмаа, бидон Ганбат гм хэдхэн хүнийг дурдаж болно. Бусад нь намдаа их хэмжээний хандив өгсөн, тойрогт дархлагдаж тендер, орд уурхайд эзэн сууж царцаа нүүлгэж, мөнгө тарааж масс иргэдийн саналыг худалдан авч орж ирсэн. Жагсаалтынхан бол хэцүү намын франциуддаа өртэй гэдгээ саяхан тод харуулсан ш дээ
Нэргүй 2026-03-09 103.57.95.238
Юун хамгаалах, сүржигнэх юмаэ, танхай туйлшрагчдын оромж болсон АН хэмээгчид эсэргүүцэж таарна,
Нэргүй 2026-03-09 202.9.40.103
зайл ихнэнх нь хулгайчхужааманжүүрлжэзоснхулгөычхжжааманж лаларпздлаларууд.
Зочин 2026-03-09 202.179.24.59
Харамсалтай нь Нэг хүний засаглал, дарангуйлал ямар аюул эмгэнэлд хүргэж болох, өөрөөч тэр махны машинд нь үрэгдэж мэднэ гэдгийг ухаарч бгаа нь тун цөөхөн бна. Яг үнэндээ МАН-н архагшсан хулгаруурдын эсрэг сөрөг хүчин алга, бодит байдал дээр нэг хүний хаанчлал бараг тогточхоод, үзэл бодлоо илэрхийлсэн хэн бүхний үгийг улс орныг хагалан бутаргасан, ҮАБ-д хохирол учруулсан гэж мушгин 15-20 жилийн ял төлөвлөх боллоо.
. Залуучууд нь гүтгэлэг, дарамт, хүчирхийлэлд өртөн хүчин мөхөсдөж бна.
Нэргүй 2026-03-09 202.9.40.103
40 жил ихэнх нь х***а манжууд нам төр хулгайлж толгойд шааж хулгай шаасн х***а манжуудыг үтр түргн х***а манжруун далдруулж цэврлнээ.
Нэргүй 2026-03-09 103.168.34.12
Ямар хэрэгтэй гэж хулгайч луйварчдын үүр болсон парламентын засаглал гэгчийг хамгаалах гээд байгаа юм бэ? Хулгайч нар монголд тийм их хэрэгтэй байгаа юм уу??? Эргүү ацнуудаа
Нэргүй 2026-03-09 43.242.242.59
АН-ынхан яагаад ийм хууль батлагдахаас айж байна вэ. Но-той хүмүүс айх нь гарцаагүй. Парламентыг цэвэр ариун шударга ёс зүйтэй болгоход харин ч нэмэр болох хуулийн төсөл гэж иргэд харж байна. Элбэгдоржийн сайт бас айж байгаа юм байна. Ирэгд бид хуулийн төслийг дэмжиж байна
Нэргүй 2026-03-09 103.242.47.254
Алдаа завхрал гаргасан шүүхийн тогтоолоор ялтан болчихоод УИХ-д ичихгүй суугаад байгаа хэдэн нөхдөд хариуцлага тооцлоо гээд Парламентийн засаглал тогтолцоо алдагдахгүй. харин тийм ёс бус архичин наймачин ёс зүйн наад захын гөлөгнүүдийг зайлуулахгүй байгаа нь, авилгачид ял шийтгүүлдэггүй, шийтгүүлсэн нэг нь ялаа эдлэхгүй гэмт хэрэгтэнүүдийг хаацайлдаг хамгаалдаг оромж байгаад байх юм бол парламент бодит утгаараа хэнд ч хэрэггүй бараг иргэд бослогоор наад 126-г х***х хэрэг гарна шүү
Зочин 2026-03-09 103.229.120.51
Алдаа гаргасан хэлэн гишүүнийг эргүүлэн татахад парламентын засаглал нурчихгүй ээ Хуралдаа суухгүй байгаа гишүүнийг яах юм Аль нэг өаыгужллагын ажилтан олон хоног ажил тасалвал шужд халагдана ш дээ Гишүүн яагаад онцгой эрхтэй байх гэж Иргэд сонгодог нь үнэн Алт нэг тойрогт 200 мянган гишүүн эргүүлэн татах өргөлөл өгвөл Цэц хураодаж шууд шийдвэр гаргадаг болмоор
з 2026-03-09 202.126.91.193
хулгайч нарыг цээрлүүлэх нь зөв